Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт




НазваниеБиеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт
страница2/21
Дата конвертации31.01.2013
Размер2.97 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6   7   8   9   ...   21

Материаллаг баазыг бэхжүүлж, түүний ашиглалтыг сайжруулах хүрээнд: Нэгдүгээрт, Иргэд, байгууллагын хамт олон амралт, чөлөөт цагаараа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор сумын стадион, соёл-спортын төв, аймаг, дүүргийн спортын ордон, ЕБС-ийн заал, одоо ашиглагдаж байгаа болон ашиглагдах боломжтой ил талбай, алхалт гүйлтийн замыг судлан өргөтгөх, шинэчилэх, Хоёрдугаарт, Тив, дэлхийн болон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүдэд барих спортын ордны зураг төслийг спортын төрлөөр төрөлжүүлэн хийх, Гуравдугаарт, Төв цэнгэлдэх хүрээлэнд өвөл, зуны улиралд биеийн тамир, спортын арга хэмжээг тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүьүлэх, Дөрөвдүгээрт, Олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын ордон байгуулах, байгалийн болон хиймэл мөс, цасан талбай бүхий баазуудыг хот орчимд байгуулах санаачлагыг бүх талаар дэмжих, Тавдугаарт, Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороонд оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийтийн биеийн тамирын талбай, спорт заал, чийрэгжүүлэх танхим, хүүхдийн тоглоомын газар, ногоон байгууламж бүхий гүйлт, алхалтын зам, талбай барьж байгуулах зориулалтын газрыг нэн тэргүүнд олгох, Зургаадугаарт, Шинээр барих орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн зураг төсөлд нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбай, спортын танхимыг заавал оруулдаг болох, Долоодугаарт, Тамирчдын байрлах зочид буудал, хоолны газар, эмчилгээ сувилгааны кабинет, судалгаа шинжилгээний лаборатори, бэлтгэлийн заал, сургалт сурталчилгаа, онол арга зүйн танхим бүхий үндэсний шигшээ багийн тамирчид байрлан бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Яармагт барьж байгаа спортын ордныг тойруулан “Тамирчдын хотхон” байгуулах, үүнтэй холбогдуулан орчны газрын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай болж байна. Наймдугаарт, БТС-ын ажиллагсдын хөдөлмөрийн норм, нормативд тулгуурлан хөдөлмөрийн үнэлэмжийг боловсруулж, БТС-ын ажиллагсад, тамирчид дасгалжуулагчдын цалин, нийгмийн халамж, хамгааллын асуудлыг сайжруулах
Эрхэм нөхөд өө

Олимпийн дэвжээнд гаргасан амжилтаа бататгахын тулд мэргэжлийн дасгалжуулагч, тамирчдыг бэлтгэх, спортын хөгжлийг хангах чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж байна. Үүнд: Нэгдүгээрт, Тив, дэлхий, олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийг шинэчлэн бүрдүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг сүүлийн үеийн спортын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, дасгалжуулагчдын мэргэшлийг дээшлүүлэх, биеийн тамирын орон тооны арга зүйчдыг бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах, Хоёрдугаарт, Дасгалжуулагч багш нарыг гадаадад богино хугацаагаар мэргэшүүлэх спортын тодорхой төрлөөр өндөр зэрэглэлийн багш, дасгалжуулагчдыг урьж ажиллуулах, түүнчлэн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилт гаргасан тамирчдыг спортын дасгалжуулагч бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их дээд сургуульд суралцуулах бодлого баримтлах, Гуравдугаарт, Тамирчдын бэлтгэлийг өндөр түвшинд хангах зорилгоор гадаадын чадвартай тамирчидтай гадаадад болон дотоодод хамтарсан бэлтгэл сургуулилт хийх ажлыг өргөжүүлэх, Дөрөвдүгээрт, Тив, дэлхий, Олимпийн наадмаас медаль авсан тамирчдаас гадна тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч бусад бүрэлдэхүүний шагнал урамшууллыг тамирчнаас тусад нь тогтоох асуудлыг боловсруулж мөрдөх, Тавдугаарт, Спортын байгууллагын ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор магадлан итгэмжлэлд хамруулах, магадлан итгэмжлэгдсэн спортын холбоодын үйл ажиллагааг төсөл шалгаруулах замаар “Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих сан”-гаас санхүүжүүлэх тогтолцоо бий болгох, Зургаадугаарт, Мэргэжлийн спортын холбоодын үйл ажиллагааг биеийн тамир, спортын анхан шатны нэгж рүү чиглүүлэх, спортын тэмцээн бусад арга хэмжээг спортын холбоо, мэргэжлийн баг, байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, Долоодугаарт, Үндэсний шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор аймаг, нийслэл, орон нутагт өсвөрийн шигшээ багуудыг байгуулж ажиллуулах, дасгалжуулагч багш нараар хангах, Наймдугаарт, Спортын секц хичээллүүлсэн, тэмцээнд баг тамирчдаа тогтмол оролцуулж, амжилт гаргасан бүх шатны биеийн тамир спортын байгууллага, биеийн тамирын багш нарт аймаг, нийслэлийн биеийн тамир,спортын хорооноос урамшуулал олгодог болгох, үндэсний шигшээ багт тамирчнаар ажилласан хугацааг улсад ажилласан хугацаанд тооцох, Есдүгээрт, Тамирчдыг осол гэмтлийн онцгой даатгалд хамруулж, эмчилгээний зардлын тодорхой хувийг даатгалын байгууллага хариуцдаг тогтолцоог судалж шийдвэрлэх зэрэг болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮНДСЭН ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны

зөвлөлгөөн дээр Эрүүл мэндийн сайд

С. Ламбаагийн тавьсан илтгэл

2009.03.09

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг эрж, мэндчилье
Та бид өнөөдөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны ээлжит зөвлөлгөөнөө хийхээр цуглаад байна. Энэ жилийн зөвлөлгөөн нь хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш хийгдэж буй анхны зөвлөлгөөн гэдгээрээ онцлогтой юм. Бид өнгөрсөн онд гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн цэгнэж, ирэх 2009 онд төдийгүй шинэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх ажлынхаа зорилтыг тодотгож, цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх нэгэн чухал мөчлөг ирлээ.
Өнгөрсөн 2008 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн. Эхийн эндэгдлийн түвшин түүхэнд хамгийн бага үзүүлэлттэй буюу 100’000 амьд төрөлтөд 49 болж буурсан нь Монгол улс 2015 онд 100’000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийг 50-д хүргэх Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-д хүрснийг харуулсан том амжилт боллоо. Эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ бараг 1.5 дахин нэмэгдэж, ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь жилээс жилд өсч байна. Салбарын хэмжээнд хүний нөөцийг хөгжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлснээр 2008 онд өнгөрсөн онтой харьцуулахад их эмчгүй сумын тоо 7-оос 5 болтол буурч, анагаахын их сургуулийн төгсөгчдийг дадлагажигч эмчээр ажиллуулах бодлого хүчтэй эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарсан ч үр дүнгээ өгч, ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байна. Гэвч нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нийт халдварт өвчний түвшин нэмэгдэж, эрүүл мэндийн санхүүжилтэд ЭМДаатгалын санхүүжилтийн эзлэх хувь буурч, хүн амын дундаж наслалт дорвитой нэмэгдэхгүй, эмнэлгийн байгууллага / мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал гомдол тасрахгүй байгаа нь та бидний анхаарлыг зүй ёсоор татах асуудал болоод байна.
Хүндэт төлөөлөгчид өө,
Өдгөө эрүүл мэндийн асуудлаар төр, засгийн өмнө тавигдаж буй хамгийн чухал зорилт бол хүн амыг эрүүл байх нөхцөл бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж, улмаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах явдал мөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн энэхүү зорилт, эрүүл мэндийн бодлого нь өмнөх Засгийн газрын бодлоготой залгамж чанартай гэдгийг та бүхэн ойлгон, дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Засгийн газрын ирэх 4 жилийн хугацаанд эрүүл мэндийн талаар баримтлах бодлого нь үндсэн 22 чиглэлтэй ба эдгээрийг багцалбал:


  1. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

  2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх

  3. Хөдөөгийн буюу төрийн онцгой анхаарал, халамжид байх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах

  5. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.


Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-ийн үйл ажиллагааг бие даалган хөгжүүлэх, ЭМДС-аас эрүүл мэндийн байгууллагуудад төлбөр олгох хэлбэрийг боловсронгуй болгох, эмнэлгийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах, төрийн оролцоог багасгах замаар салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, хүн ам ялангуяа өсвөр үе / залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг оновчжуулах, халдварт өвчнөөс сэргийлэх / хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх, ХДХВ-ийн халдварын тархалтыг өнөөгийн түвшинд барих, , хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдэм шинжилгээ / судалгааны ажлыг өргөжүүлж практик үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна.
Хөдөөгийн буюу төрийн онцгой анхаарал, халамжид байх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын онцгой анхааралд байх ба бид энэ чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнд: түргэн тусламжийн үндэсний сүлжээ байгуулж алслагдсан хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулна, аймаг бүрт 5-6 сумын дунд үйлчлэх явуулын амбулаторийн үйлчилгээг бий болгоно, алсын зайн оношлогооны сүлжээг өргөжүүлж бүх аймгийн нэгдсэн эмнэлгийг хамруулна, эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг тууштай бууруулах арга хэмжээ авна, ахмад настан / хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд “Эмнэлгийн хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлнэ. Мөн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг шинэчилэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах / хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх, эмийн чанарын баталгаажилтыг ханган, зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээ авна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх асуудал манай салбарын тулгамдсан асуудал яах аргагүй болсон өнөө үед бид Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулах, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшууллыг гүйцэтгэл / мэргэшлийн онцлогтой уялдуулан шинэчлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй / харьцаа хандлагыг сайжруулах арга барилыг нэвтрүүлэх, төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарна.
Хүндэт төлөөлөгчид өө,
Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсанаас хойшхи хугацаанд дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн байдалд их хэмжээний өөрчлөлт гарч, хямралын хамрах хүрээ, нөхцөл байдал улам бүр гүнзгийрч байгаа билээ. Манай улсын хувьд ч санхүү, эдийн засгийн хямралын сөрөг нөлөөлөл өргөжин тэлэх хандлагатай байгааг статистикийн тоо мэдээлэл болон иргэдийн өдөр тутмын амьдралаас мэдэрч болохоор байна.
Монгол улсын Ерөнхий сайд илтгэлдээ “Монгол Улсын 2009 оны төсвийн явц байдал, цаашдын хандлага нэлээд таагүй дүр зурагтай гарахаар байна. Он гарсаар төсвийн орлогын бүрдэлт тун тааруу буюу төлөвлөсөн орлогын дөнгөж 50 гаруйхан хувь нь бүрдсэн байна. Энэ байдал цаашид хэвээр үргэлжилбэл 2009 оны батлагдсан төсөвт нөхөгдөх ямар нэгэн эх үүсвэргүй алдагдлын хэмжээ 500.0 гаруй тэрбум төгрөгт хүрэх хандлагатай байна” гээд төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг бага зардлаар зохион байгуулах, бүх шатанд төсөв хэмнэх зарчмыг баримтлахын чухлыг цохон тэмдэглэсэн билээ.
Эрүүл мэндийн салбар ч гэсэн хэмнэлтийн горимыг гол зарчмаа болгох шаардлагатай гэдэгтэй та бүхэн санал нийлж байгаа байх. Гэхдээ төр засгийн зүгээс “ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтаас татгалзахгүй, хүн амын эрүүл мэндийг хангах чухал ач холбогдол бүхий арга хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэвээр хэрэгжүүлэх”, харин захиргаа удирдлагын тогтолцооны үрэлгэн зардлыг хасах шийдвэрийг гаргасан нь манай салбарын хувьд таатай мэдээ юм.
Хүндэт төлөөлөгчид өө,
Эдийн засгийн хямралын сөрөг нөлөөлөл өргөжин тэлэх хандлагатай өнөөгийн таагүй нөхцөл байдалд өмнөх жилүүдэд олсон амжилтаасаа ухралгүй, хүн амын эрүүл мэндийн баталгааг хангах амаргүй үүрэг та бидэнд ногдож байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн болгоны идэвхи зүтгэлээр бид энэ давааг ажралгүй давж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Хүн амын эрүүл мэндийн төлөө та бүгдийн нөр их хөдөлмөрт амжилт хүсье!
Анхаарал тавьсанд баярлалаа!

Гэр бүл, хүүхдийн эрүүл мэнд, цаашид тавих зорилт

2009.05.29

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг эрж, мэндчилье

Гэр бүл, хүүхдийн хөгжил, сайн сайхан байдал нь зөвхөн эцэг, эх, хувь хүний төдийгүй нийт улс үндэстний хариуцлага гэдгийг онцгойлсон Гэр бүл, хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудлаарх энэхүү хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлэхийг хүсч байна.

Бараг хорин жилийн өмнө дэлхийн улс орны тэргүүнүүд Хүүхдийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтаас хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтэй болгох уриалга гаргаж, есөн жилийн өмнө Мянганы дээд хэмжээний уулзалтын үеэр тогтвортой хөгжил, ядууралтай тэмцэх асуудлыг дэлхийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр сонгож, Мянганы хөгжлийн зорилт, түүн дотроо эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зорилтуудыг баталсан билээ.

Мянганы дээд хэмжээний уулзалтад оролцсон бусад улсын нэгэн адил манай улс Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг дэмжих тууштай бодлого баримталж, залуу гэр бүл болон хүүхдийн мөнгө олгох ажлыг хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд төрөлтийн тоо нэмэгдэж, 2004 онд 1.2 хувь болтол буураад байсан хүн амын цэвэр өсөлт 2008 онд 1.8 хувь болтлоо өссөн.

Эрүүл мэндийн салбар олон жилийн турш эхийн эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч, 2008 оны байдлаар жирэмсний хяналтын хамралтыг 100% (үүнээс жирэмсний эхний 3 сартайд хяналтад хамруулах хувь – 83.7) хүртэл нэмэгдүүлж, гэрийн төрөлтийг 0.3%, эмнэлгийн тусламжгүй төрсөн төрөлтийн хувийг 0.2% болтол бууруулж ажилласны дүнд 2008 онд эхийн эндэгдлийн түвшин түүхэнд хамгийн бага үзүүлэлттэй буюу 100’000 амьд төрөлтөд 49-д хүрсэн нь Монгол улс 2015 онд 100’000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийг 50-д хүргэх Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-д хүрснийг харуулсан том амжилт боллоо. Манай улс эхийн эндэгдэл өндөртэй орнуудын тоонд багтдаг (зураг 4) ба эхийн эндэгдлийн бууруулахад онцгой анхаарч, Гэвч эхийн эндэгдлийн хандлагыг МХЗ-ын түвшинтэй харьцуулан зураг 5-т харуулав

Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онд 1000 амьд төрөлтөд 87 байсныг 2008 онд 23 болтол бараг 4 дахин бууруулсан. Бид хүүхдийн нас баралтыг ийнхүү бууруулж чадаагүйсэн бол, хүүхдийн нас баралт 1990 оны түвшинд хэвээр байсан бол 2008 онд 4055 хүүхдийн амь насыг аварч чадахгүй байсан.

Монгол улсад сүүлийн хорь орчим жилийн хугацаанд нялхас, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурсан нь өргөн дархлаажуулалт, хүүхдийн өвчний цогц менежмент, хөхөөр хооллолтыг дэмжих зэрэг нийгмийн эрүүл мэндийн оновчтой арга хэмжээ хэрэгжүүлсэнтэй зүй ёсоор холбоотой.

Өргөн дархлаажуулалтын хамралт 2008 онд 98.4 хувьд хүрч, 1 хүртэлх насны 100 хүүхэд тутмын 98 нь улаан бурхан, сахуу - хөхүүл ханиад - татран, полиомиелит, сүрьеэ, вируст гепатит В-ийн эсрэг вакцинаар бүрэн дархлаажуулагдаж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд вакцинаар сэргийлж болох халдварт өвчний гаралт тууштай буурсан.

Мөн эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор чамгүй санаачлага гарган ажилласны дүнд бага жинтэй хүүхдийн хувь 1999 онд 2.4% байсан нь 2004 онд 0.7% болтол буурч, йод дутлын эмгэг (ИДЭ)-ийн тархалт буурч Монгол улс ИДЭ-ийн тархалт өндөртэй орноос дунд зэргийн тархалттай орон болж чадсан.

Гэвч бид тайвширч болохгүй. Манай улсад 6 цаг тутам 5 хүртэлх насны нэг хүүхэд, 2 долоо хоног тутамд нэг эх эндэж байна. Бид эхийн эндэгдэл өндөртэй орны тоонд багтсаар байгаа ба хөгжингүй орнуудтай харьцуулахад манайд эхийн эндэгдлийн түвшин 20 дахин өндөр байна.

Тав хүртэлх насны 3 хүүхэд тутмын нэг нь сульдаатай, 2 хүүхэд тутмын нэг нь цус багадалтай бөгөөд ядуу өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн доройтолд орох нь 3 дахин их, тэжээлийн дутагдалтай 10 хүүхдийн 9 нь хөдөөгийн ядуу өрхийн хүүхдүүд байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татах асуудал юм.

Түүнчлэн 6-11 сартай хүүхдүүдийн дөнгөж 1.6%, 12-23 сартай хүүхдүүдийн 0%, 24-59 сартай хүүхдүүдийн 0.9%-д хооллолтын давтамж, хэмжээ нь Хүүхдийн өвчний цогц менежментийн шаардлагад нийцэж байгаа нь туйлын хангалтгүй юм. Ийнхүү хоол тэжээл, бичил элементийн дутал, үүнтэй холбоотой үүссэн суурь эмгэгүүд нь хүүхдийн өвчлөл эндэгдэлд нөлөөлж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амьдарч буй орчин, өрхийн орлого, эхийн боловсролын түвшин зэргээс гадна эцэг, эхчүүдийн хүүхдээ асрах, зөв хооллох мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой юм

Монголд жирэмсэн/хөхүүл эмэгтэйчүүдийн дунд төмрийн дутал, Д аминдэмийн дутал харьцангуй түгээмэл байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 14% нь төмөр дутлын цус багадалттай, 41.1 хувь нь Д аминдэмийн дуталтай байна.

Ер нь, хоол тэжээлийн дуталд хүүхэд, жирэмсэн/хөхүүл эмэгтэйчүүд хамгийн ихээр нэрвэгдэж байна. Эхийн хоол тэжээлийн байдал хэвлийд нь байгаа ураг, хөхүүл хүүхдийн хоол тэжээлд шууд нөлөөлж, тэжээлийн доройтолтой хүүхдийн оюун ухаан, бие махбод эргэшгүйгээр өөрчлөгдөж, цаашдын хөгжил, сайн сайхан байдал нь эрсдэлд ордог. Цус багадалттай эхчүүдийн хүүхдүүд цус багадалтад 2.3 дахин их өртдөг болохыг судалгаа харуулж байна.

Жирэмсэн эхийг халамжлах, эмчийн хяналтанд эрт оруулах, эмнэлэгт төрүүлэх зэрэгт гэр бүл, эр нөхрийн оролцоо үгүйлэгдэж байна. Тухайлбал энэ оны 1-р улиралд УБ хотод 7 эх эндсэний 3 нь гэртээ төрөөд, гэртээ нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ нь ар гэрийнхэн нь жирэмсэн эхэд хайхрамжгүй хандсантай шууд холбоотой. Эмч жирэмсэн эхийг амрах байранд амруулахын тулд зориуд авахаар очиход зарим гэр бүлийнхэн, эр нөхөр нь үлдэх хүүхдээ яах вэ, малаа яах вэ, маргааш нөгөөдөр дараа явуулъя гэх зэргээр хойшлуулж, эх гэртээ төрж хүндрэх, түүгээр үл барам амь насаа алдах явдал гарсаар байна.

Ер нь, эх, хүүхдийн эндэгдлийг газарзүйн бүсээр нь авч үзэхэд асар их ялгаатай, алслагдсан бүс нутгуудад харьцангуй өндөр байна. Тав хүртэлх насны хүүхдийн болон эхийн эндэгдлийн сүүлийн таван жилийн дунджийг бүс нутгаар авч үзэхэд баруун болон зүүн бүсийн аймгуудад эндэгдлийн түвшин улс болон аймгийн дунджаас өндөр байна. Нийгмийн байдлын хувьд эндсэн эхийн 35.8% нь ажилгүй, 30.9% нь малчид байгаа нь нийгмийн эдгээр бүлгийн хүмүүст анхаарал тавих хэрэгтэйг харуулж байна.

Алслагдсан нутгийн хүн амын өвчлөл, эндэгдэл ийнхүү өндөр байгаа нь хөдөө орон нутагт дэд бүтэц хөгжөөгүй, харилцаа холбоо сул, түргэн тусламжийн машин болон бензин шатахууны хомсдол, тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа хүн амын тэр хэсэгт хүрч үйлчилж чадахгүй, мэргэжлийн боловсон хүчин, ялангуяа бэлтгэгдсэн хүүхдийн эмч дутагдалтай, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн хангамж муу зэрэг шалтгаантай холбоотой байна.
Хүндэт төлөөлөгчид өө,

Манай залуучуудын бие бялдрын хөгжил сайнгүй байна. Судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 80.2 хувьд нь бие бялдрын хөгжил “С” буюу түүнээс доош үнэлгээтэй, цэргийн насны залуучуудын 44.4 хувь нь бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй байна.

Цаашилбал өсвөр үе, залуучуудын нилээд хэсэг нь ажилгүй, сургуульгүй, хэрэг төвөгт холбогддог, архи уудаг, тамхи татдаг, охид нь хүсээгүй үедээ жирэмслэж үр хөндүүлдэг зэргээр эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна. Энэ нь хүүхдүүдэд амьдралын ухаан суулгах оюуны өргөө болсон сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох асуудал орхигдож, эрүүл мэндийн хичээл хавсрага болон хаягдаж байгаатай холбоотой. Нөгөө талаас гэр бүлийн хүмүүжил, эцэг, эхийн үлгэр дууриалал, хяналт хангалтгүй байна.

Хэдийгээр эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаарх мэдлэгийн түвшин өндөр, хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа ч үр хөндөлтийн түвшин тогтвортой буурахгүй, 39 хувийг нь давтан үр хөндөлт эзэлж байна. Монгол улсад үр хөндүүлэхийг хуулиар зөвшөөрдөг хэдий ч төрөлтийг хязгаарлах, хүсээгүй хүүхдээ төрүүлэхээс зайлсхийх арга хэрэгсэл болгохыг дэмждэггүй юм. Гэр бүл төлөвлөлтийн аргуудын мэдээлэл, хангамж хүртээмжтэй өнөөгийн нөхцөлд үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтийн түвшин бага байх боломжтой боловч үр хөндөлтийн түвшин харьцангуй өндөр хэвээр байна. 2008 оны байдлаар 6 амьд төрөлт тутамд 1 үр хөндөлт ногдож байгаа нь жилд нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэй тутмын 13 нь үр хөндүүлж байна гэсэн үг юм.

НҮЭМ-ийн анхаарал татах асуудлуудын нэг нь өсвөр үеийнхний төрөлт, үр хөндөлт юм. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний төрөлт өссөн байна. 2008 оны байдлаар нийт төрсөн эхчүүдийн 5.1 хувийг 20-иос доош насны охидын төрөлт эзэлж байгаа бөгөөд өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь хөдөөд өндөр, нийт үр хөндөлтийн 7.1 хувийг 20-иос доош насны охидын үр хөндөлт эзэлж байна.

Мөн хүүхэд, өсвөр үеийнхний дунд осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа бөгөөд 5-19 насныхны дунд хамгийн их тохиолдож байна. Хорь хүртэлх насныхны 23.4 хувь тамхи татдаг, 70.5 хувь нь архи хэрэглэж үзсэн байгаа судалгааны дүнгээс үзэхэд өсвөр үеийнхний дунд тохиолдож байгаа осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчлөл, нас баралтын ихсэлт нь энэ эрүүл мэндэд халгаатай зан үйлтэй холбоотой нь дамжиггүй.

Иймээс ч бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа ч цаашид “Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд” гэсэн бодлого барих нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг сайжруулах зорилгын хүрээнд хөдөөгийн болон нийгмийн эмзэг, ядуу бүлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг хангах асуудлыг онцгойлон авч үзэх нь чухал. Үүнд ялангуяа мэргэжлийн хүүхдийн эмч бэлдэх, алслагдсан аймаг, сумдад эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоо бүрдүүлэх салбарын томоохон шинэчлэл үгүйлэгдэж байна.

Ер нь, томоохон хот, суурин газруудад хүн амын огцом өсөлт бий болж байгаа нь цэвэр усаар гачигдах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бөөгнөрөн амьдрах, байгаль орчны доройтолд хүргэж байгаагаас хүн амын эрүүл мэндэд учрах аюулыг нэмэгдүүлж байна. Иймд Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалтай нийцүүлэн хүн амын шилжих хөдөлгөөний бодлогыг боловсруулах, түүндээ бүс нутагт хүн амын амьдрах, ажиллах орчинг бүрдүүлэх асуудлыг тусгах шаардлагатай.

Эрүүл мэндийн салбар хөрөнгө нөөцийн архаг дуталд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдийн засгийн хямралын өнөө үед энэ нь улам бүр гүнзгийрэх хандлагатай байна. Бид эрүүл мэндийг эдийн засгийн үнэтэй хөрөнгө оруулалт, улс орны аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг хэмээн “сурталчилж, зарсаар” ирсэн. Тэгвэл одоо эрүүл мэндийг хүний үндсэн эрхийнх нь хувьд санхүүжүүлэх цаг нэгэнт болжээ.

Үр хүүхдүүддээ бүрэн дүүрэн амьдралаар амьдрах боломжийг олгоход бидний өнөөдөр хийж байгаа бүхэн зориулагдах ёстой гэж би боддог. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэйгээр гэр бүлийн хайр халамжин дор эрүүл чийрэг өсөх боломжоор хангагдах ёстой. Бат бөх нийгмийн бат бөх гэр бүлд хүүхэд бүр өсөж хүмүүжих ёстой. Энэ бол манай үндэсний ёс суртахууны зарчим яах аргагүй мөн.

Анхаарал тавьсанд баярлалаа!


Монгол Улсад өрхийн эмнэлэг үүсч хөгжсөний 10 жилийн ойн хуралд зориулсан илтгэл
2009-09-30
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

Хүндэт зочид оо!

Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Юуны өмнө Эрүүл мэндийн салбарын тэргүүн шугаманд нэн хариуцлагатай албанд бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа өрхийн эмнэлгийн хамт олонд Монгол улсад өрхийн эмнэлэг үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэж, энэхүү хуралд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, баярын үйл ажиллагааг зохион байгуулахад техникийн туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хамт олонд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Бид өнөөдөр дэлхийн бүх оронд хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгээр дамжуулан гүйцэтгүүлэхийн давуу талыг гүн гүнзгий мэдэрч, өрхийн анагаах ухааныг хөгжүүлэх үзэл баримтлал, чиглэлийг төр, засаг нь тууштай дэмжин хөгжүүлдэг олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсад дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өрхийн эмнэлэг үүсч хөгжсөний 10 жилийн ойг нийт эрүүл мэндийн салбарын хамт олон, түншлэгч байгууллагуудтайгаа хамтран ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Дэлхий дахинд өрхийн анагаах ухааны хөгжлийн анхны үр хөврөл эрт дээр үеэс уламжлалтай боловч, чухамхүү эмнэлгийн биеэ даасан мэргэжлийн чиглэлийг олж хөгжих үйл явц 1960-аад оноос эхлэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өрхийн анагаах ухаан нь ХХ зууны хоёрдугаар хагасаас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад өөрийн бие даасан хөгжлийн чиглэлийг олж эхэлсэн бөгөөд тэдний үлгэр дууриаллаар хөгжиж буй улс орнууд ч үндэснийхээ хэмжээнд өрхийн анагаах ухааныг нэвтрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөх болсон байна.
Түүнчлэн ДЭМБ-аас “Бүх нийтээр эрүүл аж төрөх” стратегийн зорилт дэвшүүлж, түүнд хүрэх гол арга зам бол хүн амд ЭМАШТ-ийг тэгш, шударга, хүртээмжтэй үзүүлэх явдал мөн гэж үзэж, олон жилийн турш зөвхөн өвчтэй хүмүүсийн хойноос хөөцөлдөн, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламжийг чухалчлан шүтэж ирсэн хэвшмэл шинж чанар бүхий эрүүл мэндийн тогтолцоог нийт хүн амд чиглэсэн, ЭМАШТ-д тулгуурласан тогтолцоо болгон өөрчлөхийг гишүүн орнууддаа зөвлөмж болгосоор ирсэн юм.
Манай орны хувьд ч эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хувь хүн, гэр бүлд хүртээмжтэй үзүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн түүхтэй. 1960-аад оноос эхлэн тэр үеийн ЗХУ болон социалист бусад орнуудын туршлагад тулгуурлан нийслэл, нийт аймгийн төвд дотрын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, мөн цехийн эмчийн хэсгүүдийг зохион байгуулан ажиллуулж эхэлжээ.

Тэр үедээ тодорхой ахиц дэвшилттэй байсан ч тухайн хэсгийн эмнэлгийн тогтолцоо нь ерөнхийдөө нэг өрхийн ам бүлийг олон мэргэжлийн эмч нар тал бүр тийш чангаасан нэлээд үрэлгэн шинжтэй болох нь амьдралын явцад нотлогдсон байна. Тийм учраас 1992 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эмчийн үйлчилгээгээр дамжуулан үзүүлэх тухай зорилт дэвшүүлжээ.
Энэ нь манай улсын хувьд шинэлэг асуудал байсан бөгөөд түүнийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 1993 оны 180 дугаар тушаалаар нийслэл, нийт аймгийн төвийн хүн амыг 1994-1995 онуудад багтаан өрхийн эмчийн үйлчилгээнд хамруулахаар тогтож, өрхийн эмч, сувилагчдын ажиллах эрх, үүргийг тодорхойлсон байна.
Энэ тушаалд “Нутаг дэвсгэрийн зарчмаар тодорхой тооны айл өрх, хүн амд нас, хүйс, ажил мэргэжил, нийгэм-эдийн засгийн байдлыг нь үл харгалзан эрүүл мэндийн анхан шатны тусламжийг зохион байгуулж, анагаах ухаан, эмнэлзүйн түгээмэл чиглэлээр их эмчийн тусламж биечлэн үзүүлэх чадвар бүхий тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнийг өрхийн эмч гэнэ” гэж томúёолж, нийслэл ба аймгийн төвийн оршин суугчдыг нутаг дэвсгэрийн байршилаар нь нэг эмчид дунджаар 200-250 өрх, 800-1200 орчим хүнээр оногдохоор тооцон хариуцуулж, өрхийн эмч, сувилагчдыг аймгийн төвд аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, ïолиêлиниêт, нийслэлийн дүүргүүдэд Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн зөвлөх төвүүдэд төвлөрүүлэн ажиллуулсан байна.
Бас нийслэлийн зарим гэр хороолол ба хэд хэдэн аймгийн төвд өрхийн эмч, сувилагчдыг хэсэг хэсгээр нь хүн амд ойртуулан байршуулсан байна. Ийнхүү дотрын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн эмчийн гэсэн олон төрлийн хэсгийг татан буулгаж, өрхийн эмч нарын нэгдсэн хэсэг болгож өөрчлөн зохион байгуулсан нь тухайн үедээ нэлээд дэвшилттэй, зохион байгуулалтын чухал алхам болсон байна.

Монгол Улс, Азийн хөгжлийн Банкны хооронд байгуулсан “Бодлогын өөрчлөлтийн хөтөлбөрийн зээлийн гэрээ” болон “Хөрөнгө оруулалтын төслийн зээлийн гэрээ”-г Улсын Их Хурлаас 1998 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр соёрхон баталсаны дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил-1” хөтөлбөр хэрэгжихээр болж, Өрхийн эмнэлэг байгуулан ажиллуулах тухай” Засгийн газрын 1999 оны 149, 193 дугаар тогтоолоор 1999-2002 онд нийслэл, нийт аймгийн төвд 234 өрхийн эмнэлгийг байгуулах, өрхийн эмнэлгийг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж, санхүүжилтэд мөрдөгдөх “Нэг иргэнээр тооцсон зардлын төлбөр”-ийн хэмжээг тогтоон мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн “Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм” зэрэг баримт бичгүүдийг боловсруулж гаргаснаар өрхийн эмнэлгийн ажиллах эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг хангах нөхцөл бүрдсэн байна.
Ийнхүү Аймаг, нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүтэц, арга зүйг бүхэлд нь өөрчлөх, эмнэлэг шүтсэн, өртөг зардал өндөртэй, үр дүн багатай эрүүл мэндийн тогтолцооноос эрүүл мэндийн анхан шатны тусламж /ЭМАШТ/ үйлчилгээнд тулгуурласан, урьдчилан сэргийлэх анагаах ухаанд чиглэгдсэн, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан, тодорхой тооны эмч, сувилагчдын багаас бүрдсэн үр ашигтай өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжих үйл явц эхэлсэн байна.
Төр засгаас явуулсан оновчтой бодлого, АХБ-ны найдвартай санхүүжилтийн үр дүнд өнөөдөр нийслэлд 125, аймгийн төвүүдэд 94, Тосонцэнгэл, Хархорин зэрэг олон хүн амтай сумдад 14, нийт 228 өрхийн эмнэлэг байгуулагдлаа. Түүнд 794 их эмч, 748 сувилагч, нийт 2142 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 1,6 сая гаруй хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өрхийн нэг эмч дунджаар 443 орчим өрх, 2580 орчим иргэнийг хариуцан ЭМ-ийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. АХБ-ны туслалцаатайгаар хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил-1” хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлгийн байрыг барьж, оношлогоо, эмчилгээний багаж аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэлээр хангасны дээр нутгийн захиргааны байгууллагууд өрхийн эмнэлгүүдийг орчин үеийн шаардлагад нийцсэн байраар хангах, алслагдсан хорооны өрхийн эмнэлгүүдийг унаажуулах, түүнчлэн сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг шат дараатай зохион байгуулж ажилласнаар өрхийн эмнэлгүүдийн 181 буюу 79,3% нь зориулалтын байраар хангагдлаа. Өнөөдөр өрхийн эмнэлгүүдэд 56 автомашин, 36 мотоцикль, 462 компьютер ашиглагдаж, эмчилгээ, оношлогооны аппарат багаж хэрэгсэл, урвалж бодисын хангамж стандартын 85-91 хувьд хүрчээ.
Өрхийн эмнэлэг бүр êомïьютер, дотоод сүлжээгээр холбогдон интернетээс мэдээлэл авч, тайлан мэдээгээ явуулж, цаасгүй технологийг нэвтрүүлж эхлээд байгаа зэрэг нь өнөөдөр өрхийн эмнэлгийн тогтолцоо зохих төлөвшлөө олж өрхийн эмнэлгүүд хөгжлийн тодорхой шатанд хүрснийг харуулж байна.
Ийнхүү өрхийн эмнэлгийг хөгжүүлснээр өрхийн эмнэлгийн үндсэн үйлчилгээ болох эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч 0-1 насны хүүхдийн хяналт 100%, 1-5 насны хүүхдийн хяналт 96.4%, хүүхдийн дархлаажуулалтын хамралт 98.6%, жирэмсэний хяналт 79.3% хүртэл өссөн байна.
Эх, хүүхдийн эндэгдэл жил бүр буурч, 1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 19.6 промил, 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 20.4 промил, эхийн эндэгдэл 49 промилд хүрсэн нь манай улсын мянганы хөгжлийн зорилтыг хангах бололцоог илтгэж байна. Энэ бол өрхийн эмнэлэг үүсч бий болох тэр цаг үеээс өнөөдрийг хүртэл оюун ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан өрхийн эмч сувилагч, ажилтнуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэж үзэж байна. Та бүхэндээ баярлалаа гэж энэхүү хүндэт индрээс хэлье.
Мөн өрхийн эмнэлгийн менежментийг сайжруулах, өрхийн загвар эмнэлэг буй болгох, өрхийн эмнэлгийн багийг сонгон шалгаруулалтаар ажиллуулах, эрүүл мэндийг дэмжигч гэр бүл, хамт олон, байгууллага болох хөдөлгөөн өрнүүлэх чиглэлд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд идэвхи санаачлагатай ажиллаж, өрхийн эмнэлгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж байна.
Бас өрхийн анагаах ухааныг хөгжүүлэхэд санхүүгийн болон арга зүйн үнэтэй тусламж дэмжлэг үзүүлсэн АХБ-ны хамт олонд болон энэ төслийг хэрэгжүүлсэн багийн хамт олонд өрхийн эмнэлгийн хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлж баярын мэнд дэвшүүлж цаашид улам бүр нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
Өрхийн эмнэлэг өнгөрсөн 10 жилд хийсэн юмтай хэлэх үр дүнтэй байгаад талархаж байна.Сүүлийн жилүүдэд нийт үзлэгт өрхийн эмнэлгийн үзлэгийн эзлэх хувь тогтвортой өсөж, нийт үзлэгийн 50-иас илүү хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрэлхийлсэн хүн амын 71-82% нь эхэлж өрхийн эмчид ханддаг болсон нь эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ төлөвшиж байгааг харуулж байна.
Мөн өрхийн эмнэлэгт бүртгүүлэн үйлчлүүлэгсдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 31.1%-иар нэмэгдсэн атал өрхийн эмнэлгээс гүйцэтгэсэн нийт үзлэг дунджаар 70.6%-иар, урьдчилан сэргийлэх болон дисïансерийн хяналтын үзлэг 67.8%-иар, гэрийн идэвхтэй үзлэг 84.8%-иар тус тус өссөн байна.
Нийт хүн амын эрүүл мэндийн индекс 42,1%, 0-1 насны хүүхдийн индекс 78,9% болж 10 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 6.3-16.2 хувиар нэмэгдсэн, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгч нэг иргэн эхний жил дунджаар 2,5 удаа үзүүлж байсан бол сүүлийн жил 3,3 удаа үзүүлсэн, мөн өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох судалгаанд хамрагдагсдын 78-95% нь өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанарын талаар эерэг, 1-16% нь сөрөг, 4-8% нь “хэлж мэдэхгүй” гэсэн үнэлгээ өгсөн зэргээс үзэхэд ерөнхийдөө өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарын шаардлага тодорхой хэмжээгээр хангагдаж байна гэж дүгнэж болохоор байна.

Өрхийн эмнэлгийн түвшинд 2007-2008 онд хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан 1 сая гаруй үйлчлүүлэгчдийн 811 мянга гаруй нь ямар нэгэн өвчний сэжигтэй илэрч тэдгээрийн 64,8 хувь дараагийн шатны буюу аймаг, дүүргийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн байна.
Нийгмийн эрүүл мэндийн болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч байгаа өнөө үед урьдчилан сэргийлэх үзлэг,шинжилгээг өрхийн эмнэлэгт чанартай, үр дүнтэй хийхийн ач холбогдол улам бүр өсч байгааг онцлон тэмдэглэж өрхийн эмнэлгээс иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон үйл ажиллагаагаа сайжруулах, үйлчлүүлэгч иргэдтэй эелдэг харилцаж тэдний эрэлт, шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг мөрдөж байгаа заавар, удирдамжийн дагуу сайн хийж байхыг та бүхнээс хүсч байна.
Өрхийн эмнэлгүүдээс шаардлагатай тохиолдолд журам, зааврын дагуу өвчтөн үйлчлүүлэгчдийг онош тодруулах, эмчилгээ хийлгэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох зорилгоор журам, зааврын дагуу 13 дугаар маягтаар шилжүүлэн дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлэг, эмнэлэг хөдөлмөр магадлах комисст илгээхэд чирэгдэл, хүлээгдэл байгааг манай үйлчүүлэгч иргэд өргөдөл, гомдол, санал, хүсэлт хэлбэрээр яам болон хяналт шалгалтын байгууллага, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр дамжуулан илэрхийлж байна. Энэ нь өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааг боловсронгуй болгож үйлчлүүлэгчдэд чирэгдэл гаргахгүйгээр үйлчлэх шаардлагатай байгааг илтгэж байна.
Хэдийгээр түүхэн богино хугацаа өнгөрсөн ч эх, хүүхдийн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлт, Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, хоол тэжээл, амин дэмийн хангамж, дархлаажуулалт, зонхилон тохиолдох өвчин гэмтэл, нутагшмал өвчнөөс сэргийлэх, нэн чухал эмээр хангах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж зохих үр дүнгээ өгч чамлахааргүй туршлага хуримтлагдаж байгаа боловч бас цаашид анхаарах, сургамж авахуйц асуудлууд ч байсаар байна.
Өрхийн эмнэлгүүдийн хувьд зарим ажлууд тухайлбал ундны болон ахуйн хэрэглээний цэвэр ус, орчны эрүүл мэндийн талаар хийх ажлын цар хүрээ, далайц, оролцогч байгууллага, хамт олон, хувь хүний санаачлага дутагдалтай, нийгмийн олон сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл байгаагийн зэрэгцээ бодлогын хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлууд ч байна.
Эрүүл мэндийн яамнаас өрхийн эмнэлгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамт олны оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн бөгөөд үе үеийн өрхийн эмч нарын улсын болон салбар зөвлөлийн чуулганаар өрхийн эмнэлгийн хөгжилд олсон ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн хэлэлцэж, тулгамдсан асуудлаа тодорхойлон шийдвэрлэж ирсэн нь өрхийн эмнэлгийн хөгжилд ихээхэн үр дүнгээ өгч байна.
2007 оны өрхийн эмч нарын Улсын 2 дугаар чуулганаас гаргасан санамж зөвлөмжийг хэрэгжүүлэх, гарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлын хүрээнд өрхийн эмнэлгийн эрх зүйн байдал, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар багагүй зүйлүүд хийгдээд байна.
Тухайлбал, эрүүл мэндийн яамнаас 2009 оны 5,6 дугаар сард мэргэжлийн хуульчдын багийг сонгон шалгаруулж өрхийн эмнэлгийн эрх зүйн байдалд судалгаа хийлгэж, өрхийн эмнэлгийн статусыг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулан, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулагад өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар шинээр зүйл, заалт оруулахаар хуулийн төсөлд тусган холбогдох байгууллагуудаас санал авч байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна.
Өрхийн эмнэлэгт ажиллагсадын нийгмийн баталгаа ялгавартай тогтоогдсоноос өрхийн эмнэлэгт ажиллагсадын сонирхол буурч, хүний нөөцийн бодлого алдагдаж байна. Тийм учраас эрүүл мэндийн яам өрхийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг сайжруулах,хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Эрүүл мэндийн багц хуулиудад тусгах замаар шийдвэрлэх зорилт тавьж байна.
Өрхийн эмнэлэг Засгийн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг холбогдох хууль, тогтоомжид үндэслэн гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно гэж заасны дагуу үйлчлэх хүрээний хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн нөхөрлөл хэлбэрийн бүтэцтэй үйл ажиллагаа явуулах зарчмаар байгуулагдсан учир нутаг дэвсгэрийн төр засгийн байгууллагатай байгуулсан гэрээний гүйцэтгэлийн үндсэн дээр үйлчлүүлж буй нэг иргэнд ногдох зардлын нормативаар тооцсон санхүүжилтийн механизмаар ажиллаж байна.

Өрхийн эмнэлгийн санхүүжилт 2008 онд 9,0 тэрбум, 2009 онд 9,3 тэрбум төгрөгөөр батлагдаж, жилээс жилд нэмэгдэж байна. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2008 оны хамтарсан тушаалаар Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн хэмжээг баталж өрхийн эмнэлэгт үйлчлүүлэгч нэг иргэнд ногдох зардлыг 4200-13440 төгрөгөөр насны бүлэг, оршин суугаа газраар нь ялгавартай санхүүжүүлж байна. Тийм ч учраас өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийн хэмжээ нь бүртгүүлтэй хүн амын тоо болон үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний хүртээмж, чанараас шалтгаалж харилцан адилгүй байна.
Хэдийгээр төсөв хөрөнгө нь бага боловч хэмжээгээр нэмэгдэж байгаа ч ихэнх төсөв нь цалин, цахилгаан, дулааны зардалд зарцуулагдаж байгаагаас өрхийн эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн бодис, оношлуур, урвалж бодис, эм, бэлдмэл, оношлогоо, шинжилгээний багаж хэрэгсэл худалдан авах бололцоо бүрдэхгүй байна.
Иймээс одоогийн нөхцөл байдалтай уялдуулан өрхийн эмнэлгээс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад байгууллагатай Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэн гэрээ байгуулахад санхүүжилтийн жишиг хэмжээ болдог нэг иргэнд ногдох зардлыг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Бас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болохын хувьд санхүүжилтээр авсан хөрөнгө мөнгийг өрхийн эмнэлгийн хамт олон бүрэн биеэ даасан зарчмаар захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Харамсалтай нь төсвөөс санхүүжүүлж байгаатай холбогдуулан цалингийн сүлжээгээр боомилох хандлага давамгайлж байгаагаас өрхийн эмнэлгүүдийн эдийн засаг санхүүгийн бие даасан байдал алдагдаж байгаад дүгнэлт хийж эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ өрхийн эмнэлэг бүр санхүүгийн менежментээ сайжруулах талаар анхаарч санхүүгийн хяналтын болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ирүүлж байгаа санал, зөвлөмжийг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн ажлыг хууль, тогтоомж, зааврын дагуу хийж байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Эрүүл мэндийн яам, сүүлийн 2 жилд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн шугамаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Өрхийн эмнэлгийн үйл ажилагаанд мөрдөж ашиглавал зохих журам, заавар, аргачлал, санамж, гарын авлага, сурталчилгааны 40 гаруй материалыг хэвлүүлэн хүргүүлсэн нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, иргэдийн эрүүл мэндээ хамраалах мэдлэг дадлага эзэмшихэд чухал зүйл болж байна.
Цаашид эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан зорилтын хүрээнд өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг улам тодорхой болгож, хамтран ажиллах болно.

Бид өрхийн эмнэлгийн ажиллах нөхцөл боломжийг улам өргөжүүлж, хамтран ажилласнаар хүн амд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.
Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэн шинээр тохиолдож буй халдварт өвчнөөс сэргийлэх нэн хариуцлагатай ажилдаа эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримталан үйлчлүүлэгч иргэдтэй эелдэг боловсон харьцаж, идэвхи зүтгэлтэй ажиллахыг өрхийн эмнэлгийн эмч, сувилагч,эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажилчиддаа уриалж байна.
Өнөөдөр монгол улсад харанга дэлдээд байгаа томуугийн халдварыг зогсооход та бүхний оролцоо, эрдэм мэдлэг,оновчтой үр дүнтэй зохион байгуулалт чухал байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, өндөр зохион байгуулалтай ажиллахыг та бүхнээс хүсч байна.
Та бүхний юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байх болтугай
1   2   3   4   5   6   7   8   9   ...   21

Похожие:

Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconИдэвхтэй хөдөлгөөн-Эрүүл аж төрөх ёс
Монгол Улсын Засгийн газрын “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 201009 оны 05 дугаар тогтоолыг...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconХууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага,...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconХууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны єдєр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тєрийн алба /цаашид "тєрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, тєрийн албан тушаал, тїїнд тавих шаардлага,...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconТөсөл монгол улсын хууль 20 оны дугаар Улаанбаатар хот сарын ны өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай
Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconЭмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү: Байгаль орчин, хүний хөгжил
Энэхүү эх материалыг Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл 2011-д зориулан бэлтгэж ирүүлсэн бөгөөд Эх бичигчийн ирүүлсэн энэхүү материалд...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconМонгол улсын засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний
Зорилт 1: Хүн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconБулган аймгийн "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн ажлын тайлан
Аймгийн хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconОтметка времени Фамилия Имя Отчество
Возможности применения биопрепарата «Тамир» для утилизации органических отходов животных
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconШинжлэх ухаан, технологийн их сургуулийн
Шутис-ийн хэмжээнд боловсруулж хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүд, тэдгээрийн үр дүн зэргийг үндэслэснээс гадна “Үр дүнд суурилсан менежментийн...
Биеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт iconКино зохиол бичих гэрээ Улаанбаатар хот Дугаар № оны р сарын өдөр
Нэг талаас (цаашид “Студи” гэнэ)
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница