Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, "Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь




НазваниеМянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, "Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь
страница17/41
Дата конвертации04.02.2013
Размер4 Mb.
ТипДокументы
1   ...   13   14   15   16   17   18   19   20   ...   41

ДАРАЛТ БУУРУУЛАХ ЭМ

Сулралын даралт нь 110мм.муб буюу түүнээс илүү байвал даралт бууруулах эм хэрэглэнэ. Сулралын даралтыг 90-100мм.муб-д барих нь тархинд цус харвахаас сэргийлнэ. Гидралазин (Hydralazine)-г сонгож хэрэглэнэ.

  • Гидралазин нь 5мг-ыг судсаар артерийн даралтыг бууртал 5 хором тутамд аажмаар тарина. Эсвэл гидралазин 12.5 мг-г 2цаг тутамд булчинд тарина.

  • Гидралазин байхгүй бол:

- Лабетолол 10мг судсаар тарина:

- Хэрвээ хангалтгүй (Сулралын даралт 110мм.муб-аас буухгүй ) байвал 10 хормын дараа лабетолол 20мг судсаар тарина.

- Тун тутмын дараа 10 хором өнгөрөхөд хангалттай хариу урвал илрэхгүй бол тунг 40мг ба 80мг хүртэл ихэсгэж болно.


S-47

- Эсвэл нифедипин 5мг-ыг хэлэн доор тавина.

- Хэрвээ хангалтгүй (цусны сулралтын даралт 110мм.муб-аас буухгүй ) байвал 10 хормын дараа 5мг-ыг нэмж хэлэн доор тавина.

Тэмдэглэл: Энэ нь хүхрийн хүчлийн магнийн үйлчлэлийг нэмэгдүүлнэ.


ТӨРӨЛТ

Төрөлтийг, эмэгтэйн биеийн байдлаас хамааруулан шийднэ. Ураг гүйцэд тээгдтэл төрөлтийг хүлээх нь эх ураг хоёуланг эрсдэлд хүргэнэ. Төрөлтийг жирэмсний хугацаанаас хамааруулж шийдвэрлэнэ.

Манас таталтын урьдлын хүнд хэлбэрийн үед шинж тэмдэг илэрвэл 24 цагийн дотор, манас таталтын үед таталт илэрвэл 12 цагийн дотор төрөлтийг шийднэ.



  • Умайн хүзүүг үнэлнэ (хуудас Р-18).



  • Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэн байвал (зөөлөрсөн, нимгэрсэн , бага зэрэг нээгдсэн) ураг орчмын шингэний бүрхүүл хальсыг дэгээ болон Кохерын хавчуураар авч, окситоцин эсвэл простагландинаар төрөлтийг сэдээнэ (хуудас Р-17).



  • Манас таталтын урьдлын хүнд хэлбэрийн үед 24 цагийн дотор, манас таталтын үед 12 цагийн дотор төрөх боломжгүй бол кесар хагалгаагаар төрөлтийг удирдана (хуудас Р-43).



  • Ургийн зүрхний цохилт хэвийн биш байвал (1 хоромд 100-аас цөөн эсвэл 180-аас олон байвал) кесар хагалгаагаар төрөлтийг удирдана (хуудас Р-43).



  • Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй (хатуу, зузаан, хаалттай) ба ураг амьд бол кесар хагалгаагаар төрөлтийг удирдана (хуудас Р-43).



  • Кесар хагалгаа хийхэд найдвартай мэдээгүйжүүлэг хийх боломжгүй, эсвэл ураг үхсэн, эсвэл ураг хэт дутуу байхад:

  • Төрөх замаар төрүүлнэ.

  • Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй бол (хатуу, зузаан, хаалттай) умайн хүзүүнд мизопростол, простагландин тавих буюу эсвэл Фолеугийн тэлэгчийг хэрэглэж, умайн хүзүүний сувгийг тэлнэ (хуудас Р-24).



S-48


Тэмдэглэл: Хэрвээ кесар хагалгаа хийвэл:

  • Цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэх;

  • Ерөнхий мэдээгүйжүүлэг аюулгүй. Нугасны мэдээгүйжүүлэг даралт бууруулах эрсдэлд хүргэнэ.Мэдээ алдуулалт урьдчилан хийх буюу шингэн (500-1000мл) сэлбэж эрсдэлийг бууруулна (хуудас Р-11).

Хэсгийн мэдээ алдуулалт эсвэл кетамин (Ketamine)-ыг манас таталтын урьдлын хүнд хэлбэр болон манас таталтын үед хэрэглэж болохгүй.



ТӨРСНИЙ ДАРААХ ТУСЛАМЖ

  • Таталтын эсрэг эмчилгээг төрсний дараа болон сүүлийн таталтаас хойш 24 цаг үргэлжлүүлнэ.

  • Даралт бууруулах эмчилгээг сулралын даралт 110мм.муб болон түүнээс дээш байвал үргэлжлүүлнэ.

  • Шээсний гарцыг үргэлжлүүлэн хянана.



ДЭЭД ШАТНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИНД ШИЛЖҮҮЛЭХ

Дараах өөрчлөлттэй эмэгтэйг шилжүүлнэ.

  • Төрсний дараах 48 цагт шээс багадалт (олигоури) хэвээр байвал (24 цагт 400мл-ээс бага шээс ялгарах);

  • Цусны бүлэгнэлтийн эмгэгтэй (коагулопати) (хуудас S-19) эсвэл цус хайлах, элэгний энзим үүсэх, ялтсан эс цөөрөх шинж үүсвэл ;

  • Таталтын дараа 24 цаг буюу түүнээс дээш хугацаанд дугжраан (кома) байдалтай байвал



ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ҮЕИЙН ХҮНДРЭЛҮҮД

Хүндрэлүүд нь эх болоод нярайд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болно.Учир нь хүндрэлүүдийг эмчлэхэд төвөгтэй, харин эрт оношлох, тохирсон эмчилгээг хийх нь үр дүнг сайжруулна.Эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид хүндрэлийг эмчлэх, удирдах мэдлэгтэй байх ёстой.Хүндрэлүүдийг эмчлэхэд:

  • Ургийн өсөлтийн саатал нь жирэмснийг таслахад хүргэнэ.

  • Хэрэв дугжраа эсвэл нойрмог байдал ихэсвэл тархины цус харвалтыг сэжиглэнэ:

  • Тархины цус харвалтын эрсдэлийг бууруулахад артерийн даралтыг аажим бууруулна.

S-49

  • Дэмжих эмчилгээгээр хангана.



  • Зүрх, бөөр эсвэл элэгний дутагдлыг сэжиглэж, хянах ба дэмжих эмчилгээ хийнэ.



  • Цус алдалт үргэлжилвэл цусны бүлэгнэлтийг шалгана.Хэрвээ 7 хормын дараа цус бүлэгнэхгүй байвал цусны бүлэгнэлтийн эмгэг хэмээн сэжиглэнэ (хуудас S-19).



  • Эмэгтэй судсанд байнгын гуурс тавигдсан бол халдвар орж болзошгүй. Халдвараас хамгаалах горимыг (хуудас С-17) зохистой хэрэглэн, халдварын шинж тэмдгийг онцгой хянана.



  • Эмэгтэйд судсаар шингэн сэлбэж байгаа үед цусны хэт эргэлт үүсэх эрсдэлтэй. Шингэний тэнцвэрийг тодорхой барьж, хэрэглэсэн шингэн болон шээсний гарцыг тооцож, биед шингэн хуримтлагдахаас сэргийлнэ.



АРХАГ АРТЕРИЙН ДАРАЛТЫН ИХСЭЛТ

  • Амрааж тайван байлгана.



  • Архгаар артерийн даралт ихсэлтийн үед бөөрний болон ихсийн нэвчилт нь артерийн даралтыг ихэсгэхэд нөлөөлнө. Нэвчилтийг багасгах нь цусны даралтыг бууруулна. Артерийн даралт нь жирэмслэхийн өмнөх үеийн даралтын түвшингөөс багагүй байна. Артерийн даралтыг хэт бууруулах эмчилгээ нь эх, ургийн байдлыг сайжруулах нотолгоо болж чадахгүй.

  • Эмэгтэй жирэмслэхийн өмнө даралт бууруулах эм хэрэглэдэг, тэр нь үр дүн сайтай байдаг бол жирэмсэн үед тэр эмийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

  • Сулралын даралт 110мм.муб буюу түүнээс өндөр, агшилтын даралт 160мм.муб буюу түүнээс өндөр байвал даралт бууруулах эмийг хэрэглэнэ (хуудас S-46).

  • Шээстэй уураг гарах эсвэл манас таталтын урьдлын шинж тэмдэг илэрвэл манас таталтын урьтлын хөнгөн хэлбэрийн үеийн арга хэмжээг авна (хуудас S-42).



  • Ургийн байдал, өсөлтийг хянана.



  • Манас таталтын урьдал үүсвэл манас таталтын хөнгөн (хуудас S-42) ба хүнд хэлбэрийн үеийн эмчилгээ хийнэ (хуудас S-43).

S-50

  • Хэрвээ ургийн зүрхний цохилт хэвийн биш байвал (1 хоромд 100-аас цөөн эсвэл 180-аас олон байвал) ургийн дистресс хэмээн сэжиглэнэ (хуудас S-95).



  • Ургийн өсөлт хөгжил зогссон (хуудас Р-18) байвал төрөлтөнд умайн хүзүү бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ:

Тэмдэглэл: Жирэмсний хожуу үед чанд авианы шинжилгээгээр жирэмсний хугацааг тогтоосон үнэлгээ нь нарийн үнэлгээ болохгүй.

  • Төрөлтөнд умайн хүзүү бэлтгэгдсэн байвал (зөөлөрсөн, нимгэрсэн, бага зэрэг нээгдсэн) ураг орчмын шингэний бүрхүүл хальсыг дэгээ болон Кохерын хавчуураар авч төрөлтийг окситоцин эсвэл простагландинаар төрөлтийг сэдээнэ (хуудас Р-17).

  • Хэрвээ умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй (хатуу, зузаан, хаалттай) ба ураг амьд бол кесар хагалгаагаар төрөлтийг удирдана (хуудас Р-24).



  • Ихэс цагаас өмнө ховхрох (хуудас S-18), манас таталтын урьдал (хуудас S-42) хүндрэлүүдийг анхаарч хянана.



ТАТРАН

Татран нь эмнэлгийн бус нөхцөлд төрөлт удирдах эсвэл аюултай үр хөндөлт, бохир гар багажаар умайн хөндийд ажилбар хийснээс үүснэ. Нярайд хүйг бохир багажаар хөндөх, эсвэл уламжлалт аргаар хүйг хөндөх үед бохирдож халдвар авснаас татран үүснэ.

Эмчилгээг боломжтой бол хойшлуулшгүйгээр эхлэх хэрэгтэй.

  • Таталтыг хянаж, диазепам 10мг 2 хормын турш судсаар аажим тарина. Хэрвээ таталт нь хүнд, аюултай байвал эмэгтэйд саа (паралич) тусч болно. Энэ үед дээд шатны тусламж чухал.

  • Ерөнхий тусламж:

  • Тусгай өрөөнд сувилж, онцгой хянана.

  • Шаардлагатай биш, хэрэгцээгүй цочролоос зайлсхийнэ.

  • Хооллолт ба чийгшилтийг хангана.

  • Хоёрдогч халдварыг эмчилнэ.



  • Саагийн эсрэг антитоксин 3000 нэгж булчинд тарина.



  • Цаашид хор ялгаруулалтаас сэргийлэх:

  • Үжлийн шалтгааныг арилгана (умайн хөндийгөөс халдварлагдсан эдийг авах).

S-51

  • Бензилпенициллин 2 сая нэгжээр судсанд 4 цаг тутамд 48 цагийн турш, ампициллин 500мг-аар өдөрт 3 удаа 10 өдрийн турш тарина.

ХАЙРЦАГ S-5 Саагийн дархлаа

Эмэгтэйд идэвхтэй дархлаатай байхад ихсээр дамжин нярайд эсрэг бие үүснэ. Эмэгтэйд 4 долоо хоногийн зайтай 2 тун вакцин тарих ба жирэмсний төгсгөлд сүүлийн тун 2-ын хооронд 4 долоо хоног байхаар вакцин хэрэглэнэ. Эмэгтэй одоогийн жирэмсэлтээс 10 жилээс дээш хугацаанд вакцины 5 тун цувруулан хийгдсэн бол вакцин дахин хийнэ. Ихэнх эмэгтэйчүүд жирэмслэлт бүрдээ дахин вакцинжуулалт хийгддэг.


Хэрэв вакцин хийгдсэн эмэгтэй аюултай нөхцөлд үр хөндүүлж байсан буюу эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нярайлсан бол саагийн токсоидыг 0.5мл булчинд давтан тарина. Харин эмэгтэй дархлаажуулалт хийгдээгүй байвал саагийн эсрэг дархлааны сийвэн 1500 нэгжийг булчинд хийгээд 4 долоо хоногийн дараа саагийн эсрэг токсиод 0.5мл булчинд давтан тарина.



ЭПИЛЕПСИ

Эпилепситэй эмэгтэй жирэмсэн үедээ татаж болно. Жирэмсэн үед архаг олон өвчин эпилепсигээр хүндэрдэг боловч бусад үед хэвийн болдог. Гэвч эпилепси жирэмснээс хамаарахгүй.

  • Эмэгтэйг онцгой хянана. Эпилепситэй эмэгтэй жирэмсэн үедээ эрсдэл өндөртэй байдаг:

  • Жирэмсэн үеийн артерийн даралт ихсэлт;

  • Дутуу төрөлт;

  • Жин багатай нярай төрөх;

  • Нярайн төрөлхийн гажиг хөгжил;

  • Нярайн эндэгдэл.



  • Эпилепсийг хянах зорилгоор нэг удаагийн бага тунгийн эмчилгээ хийнэ. Жирэмсний эрт үед ургийн гажиг хөгжил үүсч болзошгүй учир эм тариа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй (Жишээ нь: валпроисийн хүчил).



  • Эмэгтэй татвал диазепам 10мг-ыг 2 хормын турш судсаар аажим тарина. Таталт дахивал 10 хормын дараа давтаж хэрэглэнэ.



S-52

  • Хэрэв таталт үргэлжлээд эпилепсийн байдалд орвол хэлбэртэй болвол фенитоин (Phenytoin) 1г (ойролцоогоор 10мг/кг жинд) 50-100 физиологийн уусмалтай 30 хормын турш сэлбэнэ (10мг/мл-ээс хэтрүүлэхгүй):

Тэмдэглэл: Зөвхөн физиологийн уусмалд фенитоиныг шингэрүүлж хэрэглэнэ. Фенитоин бусад шингэнд талстжилт үүсгэдэг.

  • Фенитоин тарихаас өмнө ба тарьсны дараа физиологийн уусмал судсаар тарина.

  • Фенитоинг 1 хоромд 50мг-аас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.Учир нь зүрхний хэм алдагдах, даралт унах, амьсгал дарангуйлагдах эрсдэлд оруулна.

  • Бэлтгэл эмчилгээ нийтдээ 1 цаг орчим байна.



  • Эмэгтэй эпилепси (эпилептик) өвчтэйгөө мэдэх бол өмнө нь хэрэглэж байсан эмийг хэрэглэнэ.Эмийн тунг биеийн байдалд тохируулан хэрэглэж, тогтмол хянана.



  • Эмэгтэй эпилепси (эпилептик) өвчтэйгөө мэдэх боловч хэрэглэдэг эмээ нэрлэж мэдэхгүй бол фенитоин 100мг өдөрт 3 удаа уулгана.Тогтмол хянаж, эмийн тунг эмнэл зүйн шинж тэмдэгт холбоотойгоор сонгож хэрэглэнэ.



  • Таталтын эсрэг эмүүд нь фолийн хүчлийн дутагдал үүсгэх шалтгаан болж болох учир фолийн хүчлийг 600мкг өдөрт нэгээр жирэмсэн үеийн эпилепсийн эсрэг эмчилгээний турш уулгана.



  • Фенитоин нь нярайд К аминдэмийн дутагдал үүсгэж, цус бүлэгнэлтийн хүчин зүйлийг өөрчлөлтөнд оруулдаг учир нярайд витамин К 1мг-аар булчинд тарина.



  • Таталтын шалтгаан тодорхой бус гаралтай бол дээд шатны тусламжийн түвшинд шилжүүлэх шаардлагатай.



ХУМХАА (маляри) ХҮНД ХЭЛБЭР, ХҮНДРЭЛ

Жирэмсэн үеийн хумхаан хүндрэл нь манас таталттай андуурагдаж болно. Хэрэв жирэмсэн эмэгтэй хумхаагийн халдвартай нутагт амьдарч байгаад халуурсан, толгой өвдсөн, татсан зовиуртай байдаг, хумхааг үгүйсгэх боломжгүй бол хумхаа болон манас таталтын эмчилгээг хамтад нь хийнэ.

Жирэмсэн эмэгтэй хүнд хэлбэрийн хумхаагаар өвчилсөн байвал чихэр багадах (гипогликеми), уушги хавагнах, цус багадах, дугжраа (кома) нд орох хүндрэлүүд үүсдэг.



S-53


ХУМХААН ЭСРЭГ ЭМҮҮД

Ихэнх оронд эхний эмчилгээ хинин бөгөөд жирэмсэн үед хэрэглэхэд аюултай байж болно. Жирэмсний 2 ба 3-дугаар гурван сард артеметр (artemether) булчинд, артесунат (artesunate) судсаар тарих ба боломжтой бол уламжлалт аргууд хэрэглэнэ. Эхний гурван сард жирэмсэнг таслахгүй байхаар, хининий тэнцвэржүүлж тохируулан сонгоно.


ХИНИН ДИГИДРОХЛОРИД

ЦОХИЛТЫН ТУН

  • Хинин дигидрохлорид 20мг/кг жинд тооцон 5%-ийн глюкозын уусмал, физиологийн ба Рингерийн уусмалтай хамт 4 цагийн турш судсаар сэлбэнэ:

  • Хинин дигидрохлоридийг судсаар шууд хэрэглэж болохгүй.

  • Хэрэв 12 цагийн өмнөх хининий тун (1.2г) эмэгтэйд хангалттай үйлчилбэл цохилтын тунг хэрэглэхгүй. Ердийн тунгаар үргэлжлүүлнэ (дараах гарчгийг хар)

  • Түүхэнд эмчилгээний тухай тодорхой биш байвал хининий цохилтын тунг хэрэглэнэ.

  • Шингэний тэнцвэржилтээс хамааруулж 100-500мл шингэнг судсаар сэлбэнэ.

  • Ердийн тунг хэрэглэхээс өмнө 4 цаг хүлээнэ.

ЕРДИЙН ТУН

  • Хинин дигидрохлорид 10мг/кг жинд тооцон 5% глюкозын уусмал, физиологийн ба Рингерийн уусмалтай хамт 4 цагийн турш судсаар тарина. 8 цаг тутамд давтана. (4 цагийн турш хининтэй шингэнээ сэлбээд, 4 цаг хинингүй шингэн, дараагийн 4 цагт хининтэй шингэн сэлбэнэ):

Тэмдэглэл: Хинин дигидрохлорид тарих үед эмэгтэйн цусны глюкозын түвшинг цаг тутам хянана (хуудас S-55).



  • Эмэгтэй ухаан ортол ердийн тунг хүснэгтийн дагуу үргэлжлүүлэн, юм залигаж чадах болмогц хинин дигидрохлорид эсвэл хинин сульфат 10мг/кг жинд тооцон 8 цаг тутамд уулган эмчилгээг 7 хоног үргэлжлүүлнэ.

  • Хэрэв эмэгтэйд 7 хоног хинин дигидрохлорид эмчилгээ хийх боломжгүй бол хининийг доод тал нь 3 өдөр хэрэглэнэ.

  • ЭСВЭЛ Сульфадоксин-пириметамин 3 шахмалыг нэг удаагийн тунгаар уулгана.



S-54


СУДСААР АРТЕСУНАТ (artesunate) ХЭРЭГЛЭХ

ЦОХИЛТЫН ТУН

  • Артесунат (artesunate) эмчилгээний эхний өдөр нэг удаагийн тунгаар 2.4мг/кг жинд тооцон судсаар 3 хормын турш тарина.

ЕРДИЙН ТУН

  • Артесунат (artesunate) эмчилгээний хоёрдах өдөр өдөрт нэг удаа 1.2мг/кг жинд тооцон судсаар 3 хормын турш тарина.

  • Эмэгтэйг ухаан ортол ердийн тунгаар үргэлжлүүлж, юм залигаж чадах болмогц артесунат (artesunate) 2мг/кг жинд тооцон өдөрт нэг удаа, 7 хоногийн турш уулгаж эмчилнэ.



БУЛЧИНД ARTEMETHER ТАРИХ

ЦОХИЛТЫН ТУН

  • Эмчилгээний эхний өдрөөс өдөрт 3.2мг/кг биеийн жинд тооцон artemether өгнө.

ЕРДИЙН ТУН

  • Эмчилгээний дараагийн өдрөөс өдөрт 1.6мг/кг биеийн жинд тооцон artemether өгнө.

  • 7 хоногийн турш өдөрт 2мг/кг жинд тооцон эмэгтэйг ухаан ортол уулгана.


1   ...   13   14   15   16   17   18   19   20   ...   41

Похожие:

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconЭрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн удирдамж
Монгол Улсын Засгийг газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3 дэх заалтыг хэрэгжүүлэх...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconНэг. Аймаг, сумын " Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл"-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтыã ñàéæðóóëàõ зорилтыг хэрэгжүүлэх
Аймгийн хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам Нэг. Ерөнхий зүйл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах тухай” 2010 оны 266 дугаар зарлигийг хэрэгжүүлэх,...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь icon"Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл аж төрөх ёс"-ыг сурталчлах сарын аяныг
Монгол Улсын Засгийн газрын “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 201009 оны 05 дугаар тогтоолыг...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconСангийн сайдын тушаал
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15. 1, 15 3 дахь заалтыг үндэслэн тушаах нь

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconМонгол, улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал
Соёлын өвийг хамгаалах тухай хууль -ийн 1 заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconМонгол улсын засгийн газрын тогтоол
Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ын 8, Соёлын тухай...

Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангах, \"Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015\" стратегийн 7-дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь iconИмпортын зөвшөөрөл олгох тухай
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15. 5 заалтыг үндэслэн нэн чухал эмийн хангамжийг сайжруулах, эмчилгээ, оношлогооны хэвийн...

Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница