Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар




НазваниеСэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар
страница5/6
Дата конвертации15.02.2013
Размер1.57 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6

Тав.Хууль, эрхзүйнзорилт:

Хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэгийн чанар, үр нөлөөнд тодорхой ахиц гаргана.

124

2009 оны аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Тамгын газрын даргын удирдамж, тушаалын эрх зүйн үндэслэлийг хангасан байдлыг судалж, дүгнэлт зөвлөмж гаргах

Аймгийн Засаг даргын 2009 оны захирамж, нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэл хангасан байдлыг нэхэн судлаж хянан үзэж хийсэн дүгнэлтэндээ үндэслэн захирамж, тушаал шийдвэрийн хууль, эрх зүйн үндэслэл хангуулах тухай зөвлөмж боловсруулж, сум, газар, хэлтэс, албадад хүргүүлж албан хэрэгцээнд ашиглуулсан.

100

125

Сумын Засаг дарга, сумын ЗДТГ, сум, хэлтэс, агентлагуудын ерөнхий менежерүүдийн захирамж, тушаалуудын эрх зүйн үндэслэл хангалт, албан хэрэг хөтлөлтийн стандарт зааврын хэрэгжилтэнд үзлэг зохион байгуулах, хуваарь гаргаж хэрэжилтийг хангах

Сумдын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагуудын ерөнхий менежерээс гаргаж буй эрх зүйн актын үндэслэл хангагдсан байдлыг нягтлан шалгах хуваарийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ерөнхий менежерээр оны эхэнд батлуулж хэрэгжилтийг хангалаа. Төлөвлөсөн ажлын хүрээнд оны эхний хагаст Мандал, Аянгол, Сайхан, Орхон, орхонтуул, Сант, Баруунбүрэн,Сүхбаатар, сумдад, оны эцэст Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг, Шаамар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Жавхлант, Хушаат, сум, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтэс, Ус цаг уур орчны шинжлгээний алба, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс,Ниймгийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барига хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар, Байгаль орчин аялал жуучлалын газар, Цагдаагийн газарт, захирамж тушаалуудын эрх зүйн үндэслэл стандарт хангалтыг шалган зааварчлан арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулсан.


100

126

Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын даргатай холбогдох хэргүүдийн шалтгаан нөхцөлд судалгаа хийж дүгнэлт гаргах

2004 оноос 2009 оны хооронд Захиргааны хэргийн Шүүхээр шийдвэрлэгдсэн, Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргад холбогдох хэргүүдэд судалгаа дүгнэлт хийж Захиргааны хэргийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх талаар баримтлах зөвлөмж, чиглэл боловсруулан гаргаж сумд, газар, хэлтэс, албадад хүргүүлж хэрэгжилтийг хангуулсан.


100

127

Засаг дарга болон ЗДТГ-аас бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлүүдийн нэгтгэсэн бүртгэл судалгаатай болгох

2009 оноос эхлэн аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хуулийн бусад этгээдтэй байгуулсан гэрээ,хэлцлүүдийг нөхөн бүртгэж нэгдсэн бүртгэл судалгаатай болж, бүртгэлжүүлээд байна.

100

128

Засаг дарга болон ЗДТГ-аас бусад хуулийн этгээдтэй байгуулах гэрээ, хэлцлүүдийн хууль, эрх зүйн үндэслэлийг хангуулах хэлбэр бий болгох

Хуулийн этгээдээс аймгийн Засаг даргатай байгуулах гэрээ хэлцлийн бүртгэлийг эхлүүлэн хөтөлж, гэрээ хэлцлийн төслийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянах, хангуулах арга хэлбэрийг нэвтрүүлж эхэлсэн.

90

129

Аймгийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгаа, тусламж үйлчилгээний цар хүрээ, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор урьд онуудад гарсан бодлогын шинжтэй баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж баталгаажуулах арга хэмжээ авах

Тайлант онд аймгийн Засаг даргын “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хууль, эрх зүйн ажил үйлчилгээнд баримтлах чиглэл шинэчлэн батлах тухай”, “Эрх зүйн ажлын дэвтэр хөтлөх тухай” бодлого зохицуулалтын захирамжуудыг боловсруулан гаргаж, 2005-2008 онд эмхтгэлээр гаргасан захирамжуудад өөрчлөлт шинэчлэлт хийлээ.

90

130

Сумдад зохион байгуулах эрх зүйн албан бус сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө, хуваарь гаргаж мөрдүүлэх

Нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулсан эрх зүйн албан бус сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө хуваарийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж, сар бүрийн 25-нд эрх зүйн ажлын мэдээ авч ажлын үр дүнг тооцон ажилласан. Эрх зүйн сургалт, сурталчилгаанд сумдын хэмжээнд нийт 8820 иргэдийг, хэлтэс, албадаас нийт 800 гаруй иргэн, байгууллагыг хамруулсан. Таны Сэлэнгэ, Миний монгол телевизүүдээр 14 удаа “Хууль эрх зүйн сурталчилгааны цаг” нэвтрүүлгийг бэлтгэж явууллаа.

90

131

Сумдын ЗДТГ, байгууллагуудын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын үр нөлөөг сайжруулахад зориулж “Эрх зүйн ажлын дэвтэр” бий болгож, ашиглах журам боловсруулж мөрдүүлэх

Сумдын Засаг даргын Тамгын газар, байгууллагуудын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын үр нөлөөг сайжруулахад зориулж Эрх зүйн ажлын дэвтрийн эх загвар боловсруулж хэвлүүлэх, түгээх ажлыг хийлээ. Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрх зүйн ажлын дэвтэр”–ийг хөтлөх журам баталж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд 200 гаруй төр төсвийн байгууллагуудад Эрх зүйн ажлын дэвтрийг хөтлөх журмын хамт хүргүүлж албан хэрэгцээнд нь ашиглуулж эхэлсэн.

100

132

Хууль зүйн салбарын аймгийн 2010-2021 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах

Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба болон Хилийн цэргийн 0101, 0243-р анги, Архивын тасаг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албадаас Стратеги төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан санал авч нэгтгэн төслийг боловсруулаад байна.

90

133

Төсвийн ерөнхий менежерүүдэд зориулсан “Эрх зүйн акт” арга зүйн зөвлөмж бүхий гарын авлага гаргах

Төсвийн байгууллагын ерөнхий менежерүүд, сумдын Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хэлтэс, албадын дотоод ажил хариуцсан ажилтнуудад зориулан хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг явуулах, байгууллагын захиргаанаас эрх зүйн акт гаргахад юунд анхаарах талаарх тогтоол, захирамж, зөвлөмжүүдийг багтаан “Эрх зүйн сургалт, сурталчилгаа, туслалцаа” нэртэй эмхтгэлийг боловсруулж 300 хувь хэвлүүлж сумдад хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

100

134

Хил хамгаалалттай холбогдсон эрх зүйн актаар эмхтгэл гаргах

Хил хамгаалалттай холбоотой болон хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “Хилийн бүсэд оршин суугч иргэн таны эрх зүйн хөтөч” гарын авлагыг боловсруулан гаргаж 100 хувь хэвлүүлж хэрэглэгчдэд хүргүүлсэн.

100

135

Техникийн нөхцөл бүхий сумдад эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим хуудсыг ашиглуулж, бусад сумдад хуулийн 4 боть номын хуудсанд баяжилт хийх

“Монгол Улсын Хууль” 4 боть эмхтгэлийг ашиглах, хадгалах тухай аргачилсан зөвлөмж боловсруулж бүх сум, хэлтэс, албадад хүргүүлж ашиглууллаа. Хууль эрх зүйн мэдээллийг Цахим санд 2010 оны 4-р сард Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинэчилсэн баяжилтыг суулгуулан мэдээлэл, лавлагаагаагаар иргэдэд үйлчилж байна. Хууль тогтоомжийн 4 боть эмхтгэлийн баяжилтийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс татан авч сумдад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.


100

136

“Эрх зүйн туслалцааны төв” барьж байгуулах аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн санаачлагыг дэмжиж, аймгийн Засаг дарга, ХЗДХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал боловсруулж тавих

Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын талаар Дархан-Уул аймаг, Сонгино-хайрхан дүүргийн ажилтай танилцаж туршлага судалсан. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж ажиллалаа. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөлд “Эрх зүйн туслалцааны төвийн байр барих санхүүгийн туслалцаа үзүүлэх талаарх хүсэлтийг аймгийн Засаг даргаар уламжлуулах арга хэмжээ авсан. Төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл, нийтлэл бэлтгэж “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, “Хууль зүйн мэдээ” сонинд нийтлүүлэн олны хүртээл болгосон. Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч ажиллуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Мандал, Сайхан сумдын өмгөөлөгчдийн салбар зөвлөлд хүргүүлж, Мандал суманд Эрх зүйн туслалцааны төв шинээр бий болгож үйл ажиллагааг эхлүүллээ.


90

137

Цагдаагийн кабоны системийг Сант, Орхон, Орхонтуул, Хушаат, Сайхан, Түшиг, Баруунбүрэн сумдад нэвтрүүлэх ажлыг сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргын гэрээнд тусгуулж үр дүнг тооцох

Цагдаагийн кабон системийг сумандаа барьж ашиглалтад оруулах талаар 2010 оны сумдын Засаг даргаас аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлж санхүүжилт авах гэрээнд тусгайлан оруулж Хушаат, Баруунбүрэн суманд Цагдаагийн кабоны барилгыг ашиглалтад хүлээн авч цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах арга хэмжээ авагдсан.

70

138

Баг бүрт цагдаа ажиллуулах саналыг мэргэжлийн байгууллагаар боловсруулж холбогдох газарт тавих

Сумдын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Цагдаа нарын цугларалтын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас баг бүрт Цагдаа ажиллуулах асуудлаар саналын хуудсаар санал авч нэгтгэсэн. Саналын дүнгээс багт цагдаа ажиллуулах эрэлт, шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрч аймгийн Цагдаагийн газраар Цагдаагийн Ерөнхий газарт уг саналыг хүргүүлэх арга хэмжээ авсан.

100

139

Цагдаагийн албан хэрэгцээнд агт морь ашиглах журмын төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж шийдвэрлүүлэх санал тавих

Цагдаагийн газрын албан хаагчдаас “Цагдаагийн албан хэрэгцээнд агт морь ашиглах журам” боловсруулахтай холбоотой санал авах ажлыг зохион байгуулж, журмын төслийг Цагдаагийн Ерөнхий газар, Хууль Зүй Дотоод хэргийн яаманд хүргүүллээ.


100

140

Сум, агентлагуудад хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа, авлига, хүний эрхийг хангахтай холбогдсон нэгдсэн загвар бүхий самбар хийж байршуулах

Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа, авлига, хүний эрх, улсын бүртгэл зэрэг Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой сум, агентлагуудын мэдээллийн нэгдсэн самбар хийж аймгийн Засаг даргын Тамгын газарт байршуулсан.


100

Авилга, хүний эрхийн ажил үйлчилгээ

141

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний 2006-2010 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн аймгийн ИТХ-д өргөн барих

Сэлэнгэ аймагт Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 2006-2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 124 ажил арга хэмжээтэйгээр төлөвлөж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж хэрэгжилтийг ханган ажилласнаар төлөвлөгөө 94.8 хувьтай хэрэгжиж дууссан. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх 2011-2014 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг эхлүүлээд байна. 2010 онд ХЭХҮХ-ий аймагт хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг шинэчлэхтэй холбогдуулж хүний эрхийн төлөв байдал, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар 11 сум, 2 тосгоны иргэдийн дунд санал асуулгын хуудсаар судалгаа явуулж нэгтгэн дүгнэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд мэдээлэл оруулсан.


100

142

Аймгийн хэмжээнд Хүний эрхийн төлөв байдлын судалгаа явуулж дүгнэлт гаргах

Хүний эрхийн төлөв байдал, хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдээс авах санал асуулгын хуудас боловсруулж Алтанбулаг, Хушаат, Сайхан, Орхонтуул, Орхон, Сант, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Жавхлант Түшиг, Цагааннуур сум, Номгон, Рашаант тосгодын иргэдээс хүний эрхийн төлөв байдлын хэсэгчилсэн судалгааг авч нэгтгэн дүгнэлт боловсруулж аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах арга хэмжээг авлаа.


100

143

Нотариатын үүрэг гүйцэтгэгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт зохион байгуулах, хялбаршуулсан гарын авлага боловсруулж хангах

Нотариатын үүрэг гүйцэтгэгч, Хүний эрхийн салбар хорооны гишүүд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хорооноос зохион байгуулсан сургалтанд аймгийн 17 сумын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооний салбар, хорооны нарийн бичгийн дарга 15 нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийг хамруулж Нотариатчийн үүрэг гүйцэтгэх ажил үйлчилгээнд мөрдөж буй журам, заавар, хялбаршуулсан гарын авлагаар хангалаа.


100

144

Нотариатын үүрэг гүйцэтгэгч нарын баталгааны тэмдгүүдийг шинэчлэх

Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн баталгааны тэмдэг шинэчлэх арга хэмжээ авч 15 сумын үүрэг гүйцэтгэгчийн 90 тэмдгийг шинээр хийлгэж албан хэрэгцээнд ашиглуулсан.

100

145

Сүм хийдийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, дүрэм журмын талаар аймгийн хэвлэл “Шинэ Гэгээ” сонинд цуврал гаргах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан “Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай журам” болон түүнийг хэрэгжүүлэх арга зүйн мэдээллийг аймгийн “Шинэ гэгээ” сонинд цуврал хэлбэрээр нийтлүүлж олны хүртээл болголоо.

100

146

Төрийн албан хаагчдын ХОМ авах, мэдээлж тайлагнах нууцлалыг хамгаалах орчин бүрдүүлэх

Авлигын эсрэг хуульд зааснаар аймгийн хэмжээнд нийт 464 төрийн захиргааны албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдах ажилтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, ХОМ-1, ХОМ-2 маягтын дагуу нэгдсэн тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт хугацаанд нь хүргүүлсэн. Үүнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид 39, сумдын төрийн захиргааны албан хаагчид 284, аймгийн Засаг даргаас томилогдсон газар, хэлтэс, албадын дарга болонтөрийн захиргааны албан хаагчид 135, ОНӨААНэгжийн захирал, төрийн өмчийн төлөөллийн 6, нийт 464 хүн хамрагдсан. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдах Төрийн 53 албан хаагчдын ХОМ-ыг хүн тус бүрт хавтас нээж зориулалтын шүүгээнд хамгаалах орчинг бүрдүүлж байршууллаа. Авлигын эсрэг хууль, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ХОМ-ын бүрдүүлэлт хадгалалт, хамгаалалтай танилцаж арга зүйгээр хангах ажлын удирдамж боловсруулж аймгийн Засаг даргын Тамгын газраас томилсон ажлын 3 хэсгээр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудад заавар зөвлөгөө өгч ХОМ-ыг нэгдсэн хадгалалт хамгаалалтай болгох, хууль үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгүүлэх ажлыг зохион байгуулсан. Дээрх ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтэд үндэслэн зөвлөмж боловсруулан өгч зөвлөмжийн дагуу хийсэн ажлын мэдээллийг авч нэгтгэлээ. Авлигатай тэмцэх газартай хамтран газар, хэлтэс, албадын Хөрөнгө орлогын мэдүүлэг хариусан ажилтнуудад “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч та” сэдэвт 8 цагийн сургалтыг зохион байгууллаа.


90

147

Авлигын эсрэг хууль, тогтоомж холбогдох дүрэм журмыг аймгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2010 онд мэдээлж сурталчлах хуваарь гаргаж мөрдөн хэрэгжүүлэх

Авлигын эсрэг хууль, тогтоомж холбогдох дүрэм журмыг аймгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах хуваарь гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар баталгаажуулж мөрдөн ажиллаж тайлант онд телевизэд улирал бүрд 1, сонинд 2 удаа тогтмол мэдээлэл өгч, сурталчиллаа.


90

148

Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөөний төсөл боловсруулж шийдвэрлүүлэн холбогдох байгуулагуудад хүргэж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах

Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж Засаг даргын Тамгын газрын даргаар баталгаажуулж холбогдох байгууллагуудад хүргэж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажилласан. Төлөвлөгөөний хагас, бүтэн жилийн хэрэгжилтийг холбогдох газруудаас авч нэгтгэн дүгнэлт гаргаж тухайн сумдад цаашид анхаарах асуудлыг хийх ажлын чиглэл хэлбэрээр өгсөн. Төлөвлөгөөнд 16 ажил арга хэмжээ төлөвлөгдөж 100 хувийн хэрэгжилттэй байна.


100

149

Төр төсвийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн судалгаа явуулж дүгнэлт гаргах холбогдох арга хэмжээ авах

Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагын сүлжээтэй хамтран төр төсвийн байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн судалгааг Алтанбулаг, Сүхбаатар, Орхон, Сайхан, Сант, Баруунбүрэн сумдад явуулж нэгтгэн дүгнэлт гаргаж, зөвлөмж чиглэл өгсөн.

100

150

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдэд холбогдох байгууллагуудтай хамтарч хүний эрхийг хангах чиглэлээр хяналт, шалгалт явуулж холбогдох арга хэмжээ авах

Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн удирдамжийн дагуу Хууль, эрх зүйн ажил үйлчилгээний чиглэлд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагааг шалгаж, хүний эрхийг хэрхэн ханган ажиллаж байгааг шалгах өөрчлөлт оруулан мөрдүүлсэн. Аймгийн хэмжээнд 56 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгааг судлан тотоож бүртгэл судалгаатай болсон. Үүний дотор Будда-11, Христ-44, Бахай-1,суманд үйл ажиллаа явуулж байна. Аймгийн төв Сүхбаатар суманд-27, Мандал суманд-10, Баруунбүрэн суманд -1, Сайхан суманд-4, Сант суманд-4, Алтанбулаг-1, Орхонтуул суманд-1, Ерөө суманд 1, Баянгол суманд-1, Цагааннуур суманд-5, Орхон суманд-1 сүм хийд судалгаанд хамрагдсан. Аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран Сүхбаатар сум дахь сүм хийдүүдэд хяналт шалгалт хийж зөрчил дутагдлыг газар дээр нь засуулах арга хэмжээг авсан.

100

Архивын ажил, үйлчилгээ

151

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүгнэлт, үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах

2009 онд явагдсан байгууллагын архивын Улсын үзлэгийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргаж хэрэгжүүлж ажиллалаа. Үзлэгээр хангалтгүй үнэлгээ авсан байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж боловсруулж бүх сум, байгууллагад хүргүүлэн биелэлтэнд хяналт тавьж ажиллалаа.


100

152

Төрийн архивын улсын үзлэгт бэлтгэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх

Төрийн архивын улсын үзлэгт бэлтгэх тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулж хэрэгжүүлж ажилласнаар улсын үзлэгт нийт 9 бүлэг 54 үзүүлэлтээр үнэлүүлж 87.5/В/ оноо авсан. Шалгалтын ажлын хэсгээс ирүүлсэн илтгэх хуудасны дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.


100

153

Архивын зориулалтын нягтруулсан шүүгээгээр аймгийн архив, сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагуудыг хангах ажлыг зохион байгуулах

Архивын баримтын хадгалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор төрийн архивын хадгаламжийн сангийн хуучин тавиурыг сольж архивын зориулалтын 13 шүүгээ шинээр суулгаж 17 сумын Засаг даргын Тамгын газар, 6 тосгон, төр төсвийн 27 байгууллагад төмөр шүүгээ нийлүүллээ. Дээрхи ажлыг аймгийн эдийн засаг нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан аймгийн төсвийн 79.5 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

100

154

Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн цахим дэлгэцийг ажиллуулах журам бий болгож ажиллуулах

Аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдээллийн цахим дэлгэц ажиллуулах журмыг боловсруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган цахим дэлгэцийг байнгын ажиллагаатай болгосон.

100

155

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-тай ажил хэргийн холбоо тогтоох санал тавих

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимын Веб сайтаар ажил хэргийн холбоо тогтоох санал тавьж харилцан мэдээлэл санал солилцож, техникийн нөхцлөө бүрдүүлэн ажиллалаа.

100

156

Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвд ном ашиглуулах үйлчилгээ бий болгоно.

Иргэдэд мэдээллээр үйлчилэх төв дэх номуудыг төрийн албан хаагчид, хүссэн иргэдэд ашиглуулах үйлчилгээг хариуцан зохицуулах чиг үүргийг нэг ажилтанд хариуцуулж номуудыг бүртгэлжүүлж, баяжуулах, ашиглуулах чиглэл тогтоолоо. Одоо тус төв 572 ном байна. Тайлант онд давхардсан тоогоор 250 гаруй хүнд номоор үйлчилсэн байна.


100

Зургаа.Батлан хамгаалах зорилт:

Батлан хамгаалах бодлого, зорилт, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах,хэрэгжүүлэх ажилд

мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үр дүнг тооцно.

157

Аймгийн 18-50 насны бүх эрчүүд, бэлтгэл офицерууд, цэрэгт бүртгэлтэй чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд барилга, зам засварын авто техник, ангийн бууг цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд хамруулах

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2010 оны 01 дүгээр сарын 09-25-ны өдрүүдэд бүх сум, тосгонд нэгэн зэрэг эхлүүлж дүнг аймгийн хэмжээнд нэгтгэн заасан хугацаанд багтаан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэв. Тоо бүртгэлд 18-50 насны бүх эрчүүдийн 97.1 хувь нь хамрагдсан бөгөөд тэдгээрийн 41.9 хувь нь нэгдүгээр, 53,8 хувь нь хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, 4.2 хувь нь бэлтгэл офицерууд байна.


100

158

Цэргийн алба хаагаагүй 18-25 насны залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүлжүүлэх, албан бус сургалтанд хамруулж бичиг үсэг сургах арга хэмжээ авах

Цэргийн жинхэнэ албаны татлагын эрүүл мэндийн комиссын үзлэгт орвол зохих 7969 татагдагчаас 1905 нь хамрагдаж тэдгээрийн 1712 нь эрүүл мэнд болон хуулинд заасан бусад үндэслэлээр чөлөөлөгдсөн бөгөөд эрүүл мэндээр тэнцээгүй дараа дараагийн татлага хүртэл эрүүлжүүлэх боломжтой 213, бичиг үсэг үл мэдэгч 22 татагдагчийг эрүүлжүүлэх, албан бус сургалтад хамруулах арга хэмжээ авахыг тухайн сумын эрүүл мэндийн байгууллагад үүрэг болголоо.


100

159

Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах

2010 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 5-р сарын 03-05-ны өдрүүдэд Сайхан, Сүхбаатар сумын цэрэг татлагын байранд, 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 10 дугаар сарын 12-17 өдрүүдэд Мандал, Сайхан, Сүхбаатар сумын цэрэг татлагын байранд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, ЗХЖШ-аас ирүүлсэн хяналтын тоог 100.6 -102.7 хувиар биелүүллээ.


100

160

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2010 оны 01 дүгээр сарын 09-25-ны өдрүүдэд бүх сум, тосгонд нэгэн зэрэг эхлүүлж дүнг аймгийн хэмжээнд нэгтгэн заасан хугацаанд багтаан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэв. Тоо бүртгэлд 18-50 насны бүх эрчүүдийн 97.1 хувь нь хамрагдсан бөгөөд тэдгээрийн 41.9 хувь нь нэгдүгээр, 53,8 хувь нь хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, 4.2 хувь нь бэлтгэл офицерууд байна.

100

161

Гэрээт цэрэг сонсогч элсүүлэх сонгон шалгаруулалт явуулах

Гэрээт цэргийн албыг сум орон нутагт сурталчилж, сонгон шалгаруулалтын нөхцөл, алба хаах орчны талаар мэдээлэл хүргүүсний дүнд гэрээт цэрэг элсүүлэх даалгаврыг 100 хувь биелүүллээ.


100

162

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нартай бүсчилсэн сургалт явуулах

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Тосгоны захирагч нартай 5 хоногийн цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, суманд хөтлөгдөх бичиг баримт, дайчилгааны болон иргэний хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, тусгай үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техникийг тодотгох талаар гарын авлага бэлтгэж өглөө.


100

Долоо.Тусгай захиалгат бүтээгдэхүүн

1

Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдаас төрийн захиргааны албан хаагчдын мэдвэл зохих асуудлуудаар тестийн шалгалт явуулж, үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд шалгуур үзүүлэлт болгох

Сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг сум, агентлагт ажиллах үеэрээ тухайн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид, төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдээс ажил, мэргэжлийн холбогдолтой хууль, эрх зүйн тестийн сорил авч дүгнэдэг ажил тогтмолжсон. Энэ шалгалтын дүнг ажил дүгнэх нэг үзүүлэлт болгож, хангалтгүй үнэлгээ авсан ажилтан, менежерүүдтэй хариуцлага тооцох, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулахыг удирдлагуудад нь үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын төрийн албан хаагчдаас жилийн ажлыг дүгнэх үеэр эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сорилын шалгалт авч үр дүнгийн гэрээг дүгнэхэд нэг шалгуур үзүүлэлт болгосон.



100

2

Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах

Аймгийн Засаг даргын Тамгын газрын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.


70

3

Аймгийн цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж ашиглалтанд оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх

Сэлэнгэ аймгийн түүхт 80 жилийн ой 2011 онд тохиож байгаатай холбогдуулан ой их ажлын хүрээнд аймагтаа Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг морь барианы газрын ойролцоо шилжүүлэн шинээр барих ажил 2010 оны аймгийн төсөвт тусгагдсаны дагуу тендерийг сонгон шалгаруулж гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн “Аралын ам” компани шалгаран барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байна. Тус объектийг 2011 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд хүлээн авахаар гэрээнд тусгагдсан болно.


100

4

Аймгийн “Шинэ Сэлэнгэ” кабелийн телевизээр “Хуулийн цаг” нэвтрүүлэг явуулах ажлыг зохион байгуулах

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журмыг нийтэд таниулан сурталчлах ажлыг “Таны Сэлэнгэ” орон нутгийн телевизтэй хамтран зохион байгууллаа. Нийлбэр дүнгээр 12 байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 24 цагийн нэвтрүүлгийг ард иргэдэд хүргэсэн байна.

100

5

Аймгийн “Он дарааллын баримт бичиг” түүхчилсэн лавлах бий болгох ажилд дэмжлэг үзүүлэх

Аймгийн он дарааллыг бичээсийг жил бүр хэвлүүлэн нийтийн хүртээл болгож байх шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар шийдвэрлэсний дагуу “Сэлэнгэ аймаг-2009” номын эхийг бэлтгэж хэвлүүллээ.

100

6

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран сумын төсвийг баталж, хэлэлцэхэд анхаарах асуудлуудын талаар хамтарсан сургалт зохион байгуулах

Сумдын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдэд төсөв батлах, зориулалтын дагуу зарцуулахад анхаарах асуудлуудыг тодотгосон сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

100

Найм. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт:

1

Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж, байгууллагын мөнгөн болон биет хөрөнгийн нөөцийг зүй зохистой ашиглаж, хамгаалах

Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны зардлаар батлагдсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, үргүй зардлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. 2010 оноос эхлэн аймаг, нийслэл, сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажлын зорилго, ажилласан үр дүнг даваа гариг бүрийн мэдээллийн цагт сонсч, томилолт олгохдоо нарийвчлан тооцож, ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн бичиг хэргийг хэрэгслийг олгож хэвшүүлсэн. Мөн жил бүр ажлын хэсэг гарган байгууллагын хөрөнгийг шинэчлэн бүртгэж, ашиглалт, хамгаалалтын талаар дүгнэлт гарган ажиллаж байна.

100

2

Ажилтнуудын компьютер хангамжийг сайжруулж, дотоод сүлжээнд бүрэн хамруулан, интернетийн эрхийг нэмэгдүүлэх

Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын комьпютер хангамж, ашиглалтын судалгааг гарган 2010 онд иж бүрэн комьпютер 11, принтер 8, зөөврийн комьпютер 1-ээр тус тус шинэчлэл хийлээ. Ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд интернетийг бүрэн ашиглуулж байна.

100

3

Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажилтнуудыг үе шаттай сургалтанд хамруулах

Төрийн албан хаагчдыг тухайн ажлын байранд нь мэргэшүүлэх, мэдлэг чадаврыг нэмэгдүүлэх бодлогоор үе шаттай сургах, сургалт семинарт бүрэн хамруулах бодлогыг хэрэгжүүлж байна. 2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид 4 албан хаагчийг, Энэтхэг Улсад 1 албан хаагчийг 3 сарын сургалтанд хамрууллаа. Мөн 38 албан хаагчийг салбарын болон бусад төрийн дээд байгууллагуудаас зохион байгуулсан 1-4 удаагийн сургалт семинарт хамруулсан байна.

100

4

Аймгийн ЗДТГ-ын өмч хөрөнгийн тооллогыг үнэн зөв явуулж, гарсан бүртгэл, судлагаанд дүгнэлт хийж ажиллах

Байгууллагын өмчийн тооллогыг жил бүр ажлын хэсэг томилон гүйцэтгүүлж, ашиглалт, хамгаалалтанд байнгын хяналт тавин ажиллаж байна. 2010 оны тооллогын дүнгээр тус байгууллагад ....... сая төгрөгийн өмч тоологдоод байна.

100
1   2   3   4   5   6

Похожие:

Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconDornogobi2010Re8 дорноговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны
Тх-ын 2008 оны 2/04 дүгээр тогтоолоор баталсан Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны,,Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийн...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар icon2010 дорнод аймгийн засаг дарга, тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний нэгдсэн дүН
Эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconГовь-алтай аймгийн засаг дарга, засаг даргын тамгын газрын 2009 оны үйл ажиллагааны үр дүнгийн
Уих-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconЗасгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны мэдээллийн тухай
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconАймгийн засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийн биелэлтэд хяналт шинжилгээ, Үнэлгээ хийсэн тайлан
Ны жилийн эцсийн байдлаар Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дэвшүүлсэн 166 зорилтын хэрэгжилт 2008-2010 оны байдлаар 71,87 хувийн...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconМонгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт
Нэг: Хүн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconХууль тогтоомж, засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн тухай
Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар icon2011 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, засаг даргын тамгын газар болон
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн тєлєвлєгєє
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconАжлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засгийг газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3 дэх заалтыг хэрэгжүүлэх...
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны төЛӨВЛӨГӨӨний биелэлт 2010. 12. 31 Сүхбаатар iconЗасгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний хэрэгжилт
Хоёр. ҮЙлдвэржүҮлэлтийн бодлого хэрэгжүҮлснээр эдийн засгийн өСӨЛТ, тогтвортой байдлыг хангах зорилт
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница