Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан




Скачать 272.99 Kb.
НазваниеБулган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан
Дата конвертации14.03.2013
Размер272.99 Kb.
ТипДокументы
БУЛГАН АЙМГИЙН ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВӨӨС

2011 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2011.06.29 БУЛГАН СУМ

Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2011 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг суртчилах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

  1. Эрх зүйн сургалт, суртчилгааны ажлын хүрээнд:

Эрх зүйн албан бус сургалт, суртчилгааг 2011 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу сум, байгууллага, аж ахуй нэгжүүдэд хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаад байна. 2011 онд эрх зүйн сургалт суртчилгааг аймгийн ГХУСАЗЗ, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтран Орхон, Хишиг-Өндөр, Могод, Булган зэрэг сумдад зохион байгуулан, төр төсвийн байгууллуудын албан хаагч нарт Төрийн албан хаагч нартай холбоотой хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын талаар сургалтыг тусгайлан хийж, хуулийн хэрэгжилтийн ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулан нэгтгэн ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 36 аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад холбогдох хууль эрх зүйн актуудаар сургалт суртчилгааг хийлээ.

Аймгийн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хорооны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд уг хөтөлбөрт мониторинг хийхтэй холбогдуулан Аймгийн Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрт мониторинг хийх ажлын хэсгийг байгуулан, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан “Аюулгүй амар тайван орчин” сарын ажлыг зохион байгуулж салбар хороодын тайланг нэгтгэн ажиллаж байна.

Хууль зүйн алба байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан Хууль хналтын байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг хийж, зөвлөгөөнөөс хамтарсан зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөгөөнийг жил болгон уламжлал болгон хийхээр болсон. Мөн Булган аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд, биеийн тамир спортын сургууль, Булган сумын багуудад хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан хуулиар тогтоосон иргэдийн эрх , эрх чөлөө, ашиг сонирхолыг зөрчсөн аливаа асуудлуудаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс хууль эрх зүйн зөвлөгөө дэмжлэгийг үнэ төлбөргүй авах боломж нөхцлийг бүрдүүлэн хуульч лекторын ажлын хэсгийг батласан төлөвлөгөөний дагуу ажиллуулж байна.

2, Иргэд, байгууллагуудад хууль эрх зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд:

Энэхүү ажлын хүрээнд сум, байгууллага, аж ахуй нэгжид аймгийн Засаг дарга, Тамгын газрын ажлын хэсгийн гишүүнээр томилогдон сум байгууллагуудад ажиллах хугацаандаа байгууллагын дотоод үйл ажиллагаатай танилцан, байгууллагын хөдөлмөрийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журмын боловсруулалт хангалтгүй, холбогдох хууль тогтоомжуудтай зөрчилдсөн, байгууллагын захиргаа, ажилтан, албан хаагч нарын хооронд гарч байгаа маргааны төрлийг судлан эрх зүйн баримт бичиг боловсруулахад анхаарах хууль тогтоомжийг тайлбарлан таниуллаа.

Үүнд: Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны нөөц бүрдүүлэх сургалтын журам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Булган сумын барилгын 14 дүгээр байрны оршин суугчдын хооронд байгуулах гурвалсан гэрээ, Хишиг-Өндөр сумын 11 жилийн сургуулийн, Соёлын төвийн хөдөлмөрийн гэрээний төсөл зэргийг хийж батлуулаад байна.

3.Хуулийн хэрэгжилтийг шалгаж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах ажлын хүрээнд:

Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүүхдийн төлөө хэлтэс, Орхон, Хишиг-Өндөр, Могод сумдын үйл ажиллагаатай танилцаж, тухайн сум, байгууллагууд дээр мөрдөгдөж буй хууль, тогтоол, шийдвэрүүдийн биелэлт, эрх зүйн сургалт суртчилгааны ажил, байгууллагын дарга эрхлэгч нарын зүгээс гаргасан тушаал шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлүүдтэй танилцаж газар дээр нь холбогдох заавар зөвлөгөөг өгч ажиллаа. Аймгийн Засаг даргын захирамжаар сум, байгууллагуудаас хуулийн хэрэгжилтийг тооцон авах шалгуур үзүүлэлтүүдийг батлан гаргасантай холбогдуулан хуулийн биелэлтийг тооцон дүнг нэгтгэн ажиллаж байна.

4, Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

А.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд:

1. Мөрдөн байцаалтын хэрэг № 2О925195

ЭХ-ийн 153-р зүйлийн 153.1, 189-р зүйлийн 189.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Пүрэв овогтой Ганбат Нямдаваа овогтой Энхамгалан

Шүүгдэгч Н.Энх-Амгаланд холбогдох хэргийг холбогдох хэргийг 2О11.1.12-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Аюушжав даргалж , шүүгч Эрдэнэцэцэг, Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ц.Алтангадас, өмгөөлөгчид Болдбаатар, Нямцэрэн, Найдан, Сарантуул, иргэдийн төлөөлөгчид Даланбуу, Цэцгээ, Баттулга нарыг оролцуулан хянан хэлэлцээд СДШ-ийн тогтоол гарч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

2.Мөрдөн байцаалтын хэрэг № 211О4ОО7.

ЭХ-ийн 98-р зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Надмид овогтой Дашринчин

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн шүүх хуралдааныг 2О11.2.24-ны өдөр шүүгч Л.Дарьсүрэн даргалж, нарийн бичгийн дарга Х.Баттогтох, улсын яллагч Б.Жавхлантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан шүүгдэгч Н.Дашринчинд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98,1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ЗОО цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

З. Мөрдөн байцаалтын хэрэг №211О4О44

ЭХ-ийн 99-р зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Дэлгэрмаагийн Батболд

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2О11.4.5-ныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж, нарийн бичгийн дарга Х.Баттогтох, улсын яллагч Ц.Сувдаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нары оролцуулан шүүгдэгч Д.Батболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99,1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож гурван сарын баривчлах ялаар шийтгэсэн.Мөн ИХ-ийн 497-р зүйлийн 497.1-д заасанаар шүүгдэгч Д.Батболдоос 1О57ОО төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхтайванд олгохоор шийдвэрлэсэн.

4.Мөрдөн байцаалтын хэрэг №21ОО422О

ЭХ-ийн 91-р зүйлийн91.2.3. 91.2.9. 91.2.1О. 91.2.11. 91.2.12. 91.2.16-д заасан гэмт хэрэгт холбогдсон Лхавгадашийн Өлзийбадрал

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2О11.4.6-ны өдөр шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгч Д.Зоригт С.Амаржаргал Д.Өлзийжаргал, нарийн бичгийн дарга Х.Баттогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан шүүгдэгч Л.Өлзийбадралд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг ЭХ-ийн 91-р зүйлийн91.2.3. 91.2.9. 91.2.1О. 91.2.11. 91.2.12. 91.2.16-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 25 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

5.Мөрдөн байцаалтын хэрэг№21ОО4166

ЭХ-н 215-р зүйлийн 215,3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ваандан овогт Нацагдоржийн Мөнхбат

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.4.19-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2О11.4.19-ны өдөр шүүгч С.Цэрэнханд даргалж нарийн бичгийн дарга Б.Батчимэг, улсын яллагч Б.Жавхлантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан Н.Мөнхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215,3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. ЭХЕА-ийн 61-р зүйлийн 61.1, 61.4-т заасанаар Н.Мөнхбатад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 3 жил 6 сараар тогтоож ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасан

6.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4ОО5

ЭХ-н 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Хулчин овогт Дашдондовын Үүрцайх

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2О11.4.6-ны өдөр шүүгч Л.Дарьсүрэн даргалж нарийн бичгийн дарга Х.Баттогтох, улсын яллагч Ц.Сувдаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан шүүгдэгч Д.Үүрцайхад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3сар 2О хоногийн баривчлах ялаар шийтгэсэн

7.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4ОЗО

ЭХ-н 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Балдангийн Ганболд, Боржигон овогт Намжилмаагийн Энхбаяр нар

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2О11.4.28-ны өдөр шүүгч Л.Дарьсүрэн даргалж нарийн бичгийн дарга Х.Баттогтох, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан Б.Ганболд , Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч нарыг тус бүр 6 сарын баривчлах ялаар шийтгэсэн

8.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4О16

ЭХ-н 145-о зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсонЮншебү овогт Пүрэвсүрэнгийн Болдбаатар

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.5.11-ний эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж нарийн бичгийн дарга О.Одончимэг улсын яллагч Б.Жавхлантуяа шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан хийсэн шүүх хурлаар шүүгдэгч П.Болдбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийн 145-р зүйлийн 145.2-т заасанаар шүүгдэгч П.Болдбаатарт 2 жилийн хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Шүүгдэгч П.Болдбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан гэм хорыг арилгасан учир ЭХЕА-ийн 61-р зүйлийн 61.1 61.4-т заасанаар П.Болдбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасан

9.Мөрдөн байцаалтын хэрэг №2О9О4292

ЭХ-н 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Галт овогт Номинчулууны Сансар

СДШ-ийн 2О11.6.2-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж нарийн бичгийн дарга Д.Элбэгзаяа улсын яллагч Ж.Энхжаргал шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан хийсэн хурлаар шүүгдэгч Н.Сансар ыг бусдын олон тооны малыг хулгайлах мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж ЭХ-ийн 145-р зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод шүүгдэгчид 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

1О.Мөрдөн байцаалтын хэрэг №21ОО4166

ЭХ-ийн 215-р зүйлийн 215.3 Ваандан овогт Нацагдоржийн Мөнхбат

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.6.9-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж нарийн бичгийн дарга Б.Батчимэг улсын яллагч Б.Жавхлантуяа шүүүгэгчийн өмгөөлөгч М.Найдан хохирогч Б.Энхмаа хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан хийсэн хурлаар шүүгдэгч Н.Мөнхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийн 215-р зүйлийн 215.3-т заасанаар 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүэхээр шийдвэрлэсэн

11.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4117

ЭХ-н 99-р зүйлийн 99.1-д заасан хэрэгт холбогдох Хөх овогт Батсүхийн Доржпүрэв

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.6.15-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж нарийн бичгийн дарга Б.Батчимэг, улсын яллагч Ж.Энхжаргал шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан Булган аймгийн Дашинчилэн сумын соёлын төвд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хурлаар Б.Доржпүрэвт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийн 99-р зүлийн 99.1-д зааснаар шүүгдэгчид 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн

12.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4О47

ЭХ-ийн 91-р зүлийн91.1. 1О7-р зүйлийн 1О7.3 Жаргалсайхан, Д.Энхболд Ж.Балжинням

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.6.22-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж ерөнхий шүүгч С.Цэрэндулам шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгч Д.Зоригт С.Амаржаргал Б.Батэрдэнэ улсын яллагч Ж.Энхжаргал өмгөөлөгчид М.Найдан Ц.Дагиймаа Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан хийсэн хурлаар ЭХ-ийн 91-р зүйлийн 91.1. 1О7-р зүйлийн1О7.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Жаргалсайхан, Энхболд, Балжинням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд миний өмгөөлөлд буй шүүгдэгч Балжиннямд 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

13.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4О65

ЭХ-ийн 147-р зүйлийн 147.1 Болдбаатарын Анхбаатар

Булган аймаг дахь СДШ-ийн2О11.6.23-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж шүүгч Л.Дарьсүрэн шүүгч Ц.Цэрэндулма нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Б.Батчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Бадарч, Д.Зоригт, Ү.Даваа, улсын яллагч Ж.Энхжаргал, өмгөөлөгчид М.Найдан Ц.Дагиймаа П.Ган-Очир нарыг оролцуулан хийсэн шүүх хурлаар шүүгдэгч А.Энхбаатар, П.Баярхүү, Б.Анхбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэдгээрийг танхайн болон дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод шүүгдэгч Б.Анхбаатарт ЭХ-ийн 147-р зүйлийн 147.1-д заасанаар 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

14.Мөрдөн байцаалтын хэрэг №211О4О98

ЭХ-ийн 145-р зүйлийн 145.2 Эмчийнхэн овгийн Аззаяагийн Энэбиш

Булган аймаг дахь СДШ-ийн 2О11.6.27-ны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж нарийн бичгийн дарга Д.Элбэгзаяа, улсын яллагч Б.Жавалантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, иргэний хариуцагч Д.Отгонтуяа, шүүгдэгч 15 нас 8 сартай А.Энэбишийг оролцуулан хийсэн шүүх хурлаар шүүгдэгчийг А.Энэбишийг ЭХ-н 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод А.Энэбишид 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлж, иргэний хуулийн 497-р зүлийн 497.1-д заасанаар хохирогч Д.Батцэцэгт 4629О5 төгрөг хохирогч Х.Наранг,эрэлд 12ОООО төгрөгний хохирол тус тус учирсныг иргэний хариуцагч Д.Отгонтуяагаас гаргуулах шүүгдэгч А.Энэбиш насанд хүрээгүй учраас ЭБШХ-ийн 376-р зүйлийн 376.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд:

1.Булган аймаг дахь СДШ-ийн шүүгч С.Цэрэнхандын даргалж шийдвэрлэсэн 2О1О.12.2О-ны 77-р шийтгэх тогтоолд гаргасан ялтан Ж.Цэрэнхүүгийн давж заалдсан гомдлыг аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2О11.1.21-нд хэлэлцээд О1 тоот магадлалаар СДШ-ийн 2О1О.12.2О-ны 77-р шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Цэрэнхүүгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

2. Булган аймаг дахь СДШ-ийн ерөнхий шүүгч С.Цэрэндуламын даргалж шийдвэрлэсэн 2О1О.12.21-ны О2-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Нарансүх түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын гаргасан давж заалдсангомдлыг аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2О11.1.28-ны хурлаар хянан хэлэлцээд О4 тоот магадлалаар СДШ-ийн 2О1О.1.21-ны О2 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.Нарансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

3. СДШ-ийн шүүгч С.Цэрэнхандын даргалж шийдвэрлэсэн 2О1О.12.23-ны О3-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батжаргалын гаргасан гомдлын аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2О11.1.21-ны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд О2 тоот магадлалаар ялтан Б.Батжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож СДШ-ийн 2О1О.12.23-ны О3 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн

4. Булган аймаг дахь СДШ-ийн шүүгч С.Цэрэнхандын даргалж 2О11.4.19-нд шийдвэрлэсэн 31 тоот шийтгэх тогтоолыг прокурорын О3 тоот эсэргүүцэл хохирогч Б.Энхмаагийн давж заалдсан гомдлыг аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2О11.5.2О-ны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 19 тоот магадлалаар улсын яллагчийн 2О11.5.1О-ны өдрийн О3 тоот эсэргүүцлийг хүлээн авч СДШ-ийн2О11.4.19-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан

Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд

Булган аймаг дахь СДШ-ийн 2О1О.12.21-ний өдрийн О2 тоот шийтгэх тогтоол аймгийн давж заалдах шатны шүүхийн 2О11.1.28-ны О4-р магадлалтай М.Нарансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2О11.3.3-ны өдөр хүлээн авч шүүгч С.Батдэлгэрийн илтгэсэнээр хянан хэлэлцэв УДШ-ийн 2О11.3.23-ны 134-р тогтоолоор Булган аймгийн ДЗШШ-ийн 2О11.1.28-ны О4-р магадлалыг хэвээр үлдээж хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон

Б. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд:

1.Нэхэмжлэгч нь: Булган сум 1-р баг Цэвэгсүрэнгийн Пүрэвсүрэн

Хариуцагч нь: Булган аймгийн Музей

Нэхэмжлэлийн утга нь: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 53ОООО төгрөг гаргуулах

Булган аймаг дахь СДШ-ийн иргэний шүүх хурлыг шүүгч Ц.Цэрэндулам даргалж 2О11.2.22-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар бичгийн бусад нотлох баримтыг хянан хэлэлцээд 1О6 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

2.Нэхэмжлэгч нь: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо 1-р хороолол 8-р байр 69 тоот Тодмагнайн Оргилмаа

Хариуцагч нь: Булган аймгийн Бүрэгхангай сум Төлүүжин ХХКомпани

Нэхэмжлэлийн утга нь: Тушаасан буудайны урамшууллын үнийн зөрүү 4991232 төгрөг, буудайны үнэ 671738 төгрөг бүгд 566297О төгрөг гаргуулах

Булган аймаг дахь СДШ-ийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж 2О11.2.22-ны тус шүүхийн танхид хийсэн иргэний хурлаар хянан хэлэлцэв. Хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох хариуцагчийн өмгөөлөгч М.Найдан нарийн бичгийн дарга Б.Ихтамир нар оролцов. Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-ийг баримтлан хариуцагч Төлүүжин компаниас 566297О төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Оргилмаад олгосон

3.Нэхэмжлэгч нь: Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн С.Мөнхзул

Хариуцагч нь:Булган аймгийн Гурванбулаг сумын 1-р багийн иргэн Д.Лхавгасүрэн, Ш.Насанжаргал нар

Нэхэмжлэлийн дүн: 314О74О төгрөг

Булган аймаг дахь СДШ-ийн шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар бичгийн бусад нотлох баримтыг хянан хэлэлцээд ИХШХШТХуулийн 65-р зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон тул 314О74О төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн С.Мөнхзулын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон

Үлдэгдэл хэрэг. Булган аймаг дахь СДШүүхэд: Эрүүгийн хэрэг

1. ЭХ-ийн145-р зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Ганболд овогтой Гантулга

Иргэний хэрэг

  1. Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Д.Болдбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай

Аймгийн прокурорын хяналтад

1. Ваандан овгийн Нацагдоржийн Мөнхбат /ЭХ-ийн 91-р зүйлийн 91.1/

2. Энхтүвшингийн Энхсайхан /ЭХ-ийн 254-р зүйлийн 254.1/

З. Энхтөоийн Нэргүй ЭХ-ийн 147-р зүйлийн147.1

ИРГЭДЭД ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ:

1.Булган сум 1-р баг Нуваан овогтой Чойсүрэн Хүрд компанид жолооч Компанийн талаар

2.Орхон аймаг Баянөндөр сум. 15 нас 8 сартай хүү А.Энэбишийн талаар Бусдын өмчийг хулгайлсан

3.Булган сум 6-р баг Пүрэвдавгын Лхавгажаргал Гэрлэлт цуцлуулах

4.Булган сум 3-р баг Сувдаагийн Ууганболд ГЮ86О71411 Гэр бүлийн талаар

5.Булган сум 4-р баг Зүүнтүрүү Дэлгэрмаагийн Батболд Эрүүгийн хэргийн талаар

6.Булган сум 1-р баг Цэрэндоржийн Ариунтуяа МТ8211О6О7 Балжидын Тулга ИЭ73112613

Хоёр үхэр Болдбаатараас нэхэмжлэх Нэхэмжлэл бичүүлэв

7.Булган сум Вааран овгийн Намжилмаагийн Амгалан ГЮ6О12О9О1 Төрийн албан хаагчийн орон сууцны зээлд хэрхэн хамрагдах талаар \хөнгөлөлттэй зээлд\

8.Булган сум 4-р баг 2О-р абйр 3-21 Хишигбаярын Пүрэвмаа ГЮ86О814ОО

Хүү Батэрдэнийн Баясгаланд тэтгэлэг авах өргөдөл бичүүлэх

9. Орхон аймаг Баянөндөр сум Согоот баг 6-9-48 Чорс овгийн Жалбаагийн Тунгалаг

Өөрийн төрсөн хүү Энхтүвшингийн Энхсайханы талаар

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БАЙЦААЛТАД

1. Хутагөндөр сум Мөнхзаяагийн Мөнгөнзавьяа 2ОО2.8.3О.

2. Булган сум Батболдын Оюунчимэг 1995.8.14.

3. Булган сум Батболдын Оюунжаргал 1997.4.17. Иргэний хэрэгт

ШШГЕГазрын харьяа хорих 439-р анги Онцгой дэглэмтэй

1. Ялтан Александр овогтой Эрдэнэ ЭХ-ийн 148-р зүйлийн 148.2 145.4

2. Ялтан Хашмаагийн Эрдэнэбат ЭХ-ийн 145.4

3. Ялтан Эрдэнэчимэгийн Баяраа ЭХ-ийн 91-р зүйлийн 91.2.2

4. Ялтан Загирын Бадам ЭХ-ийн 91-р зүйлийн 91.2.1 91.2.6 91.2.7

5. Ялтан Иваны Бямбажав ЭХ-ийн 145.4

6. Ялтан Хажидын Эрдэнэбат ЭХ-ийн 91-р зүйлийн 91.2.2

7. Ялтан харчин овгийн Өргөндалайн Эрдэнэбилэг ЭХ-ийн 91-р зүйлийн 91.2.3 91.2.12 91.2.13 91.2.16

8. Ялтан Боржигон овгийн Адилбишийн Цэндсүрэн ЭХ-ийн 91-р зүйлийн 91.2.2 91.2.12

Дээрхи ялтанууд онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өмгөөлөгчөөр эрх ашгийг хамгаалуулаагүй гэж өргөдөл ирүүлдэг Хорих 439-р ангид өмгөөлөгч очиж үзэхэд бүх шатны шүүхэд өмгөөлөгчөөр эрх ашигаа хамгаалуулсан байна

5.Эрх зүйн сургалт, сурчилгаа, анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр:



Ажлын чиглэл

Арга хэмжээ

Тоон үзүүлэлт

Тайлбар

1

Албан бус сургалт

Сэдэв

Авлигын тухай ойлголт, Нэхэмжлэлийн тухай ойлголт, хэрхэн гаргах талаар

Хуульч лектор клубтэй хамтарч

Сургалтын тоо

3 сум




Хамрагдсан оролцогчдын тоо

310 хүн




2

Суртчилгаа

Сэдэв

Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай, Хэрэв та хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч бол, Хэрэв та нэхэмжлэгч, хариуцагч бол, татвар таны амьдралд




Арга хэлбэр: /лекц яриа, сонин хэвлэл, телевиз радио, гарын авлага, тараах материал

Лекц, гарын авлага,




Суртчилгааны тоо

250 ширхэг




3

Лавлагаа

Эрх зүйн актын лавлагаа авсан үйлчлүүлэгчийн тоо

63




Эрх зүйн актын лавлагаа өгсөн чиглэл

Иргэний хууль, Нийгмийн даатгалын тухай хууль,

Эрүү болон эрүүгийн байцаан шийтгэх хууль




Эрх зүйн ач холбогдол бүхий анхан шатны баримт бичиг боловсруулсан байдал

Нэхэмжлэл, хамтран ажиллах гэрээ, өргөдөл




4

Зөвлөгөө

Анхан шатны зөвлөгөө авсан үйлчлүүлэгчийн тоо

73




Иргэдээс зөвлөгөө авахаар нийтлэг хандсан сэдэв

Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, хохирогч, ЭБША, ИХШХША-нд оролцогч нарын эрх, үүрэг, Нийгмийн даатгалын тухай хууль, өмчлөх эрх,




ТАЙЛАН БЭЛТГЭСЭН:

ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРЧИЛГААНЫ АЖИЛТАН Б.ОДХҮҮ

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ӨМГӨӨЛӨГЧ М.НАЙДАН

ХЯНАСАН:

ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА П.ХИШИГДАВАА

Похожие:

Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconБулган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны ажлын тайлан
Багийн Засаг дарга нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумдад зохион байгуулж уг сургалтанд 13...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconБулган аймгийн "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн ажлын тайлан
Аймгийн хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан icon2011 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, засаг даргын тамгын газар болон
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн тєлєвлєгєє
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconЗасгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны мэдээллийн тухай
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconАймгийн засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийн биелэлтэд хяналт шинжилгээ, Үнэлгээ хийсэн тайлан
Ны жилийн эцсийн байдлаар Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дэвшүүлсэн 166 зорилтын хэрэгжилт 2008-2010 оны байдлаар 71,87 хувийн...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconХэл зохиолын тэнхимийн жилийн ажлын тайлан 2012-06-15 Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд
Тэнхимийн ажил төлөвлөлтийн дагуу хийгдэж, нийт 3 багц 40 нэр төрлийн ажил төлөвлөснөөс ажлын биелэлт 86%-тай байна. Уран зохиолын...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconDornogobi2010Re8 дорноговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны
Тх-ын 2008 оны 2/04 дүгээр тогтоолоор баталсан Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны,,Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийн...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан icon2011 -2012 оны хичээлийн жилд хаан банкны нэрэмжит тэтгэлэг хїртэх эрх авсан сурагчиддаа баяр хїргэе! хаан банкны нэрэмжит 2011-2012 оны шинэ оюутны тэтгэлэгт хєтєлбєрийн эзэд

Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconХууль 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон...
Булган аймгийн эрх зүйн туслалцааны төВӨӨС 2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан iconТатварын Ерєнхий Газрын даргын 2011 оны 10 сарын 04-ний єдрийн 566 дугаар тушаалын 1 дїгээр хавсралт
Шїїхээс эрх зїйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012-2017
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница