Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË




НазваниеМонголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË
страница5/11
Дата конвертации20.11.2012
Размер1.12 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6   7   8   9   10   11

2.2 Дэлхийн Долоон Гайхамшигийн талаар

  • Эртний Дэлхийн Долоон Гайхамшиг

Эртний дэлхийн долоон гайхамшиг нь хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий, түүхийн сонгодог үеийн маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Энэ жагсаалт нь дундад зууны болон орчин цагийн гэх мэт Дэлхийн гайхамшгуудын хувилбарууд байдаг.

Түүхч Геродот /МЭӨ 484-425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ.

...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...”

Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58

Эртний Дэлхийн Долоон Гайхамшигт дараахь зүйлс орсон байна.

  1. Гизагийн Пирамид

Баригдсан он: МЭӨ 2650-2500 он

Барьсан улс: Египет

Онцлог: Эртний Египетийн 4 дэх эзэнт улсын Фараон Хуфугийн шарил хадгалах байгууламж.

  1. Вавилоны дүүжинт цэцэрлэг

Баригдсан он: МЭӨ 600

Барьсан улс: Вавилон

Онцлог: Диодориусийн тодорхойлсноор олон түвшин бүхий цэцэрлэгийн нийт өндөр 22 метр орчим байсан ба ус түгээх механик системтэй байсан. Олон тооны гоёмсог цэцэгс, моддыг шатлуулан тарьсан байжээ.

Устсан үе: МЭӨ I зууны дараа

Шалтгаан: Газар хөдлөлт

  1. Олимп уулын Зевсийн хөшөө

Баригдсан он: МЭӨ 435

Барьсан улс: Грек

Онцлог: 12 м өндөр бурхан, түүнийг байрлуулсан сүмийн барилгын архитектур нь тун өвөрмөц шийдэлтэй.

Устсан үе: V-VI зуунд

Шалтгаан: Албан ёсоор батлагдаагүй, газар хөдлөлт, түймэрт устса байж болзошгүй.

  1. Эфес дэх Артемисийн сүм

Баригдсан он: МЭӨ 550

Барьсан улс: Лиди, Перс, Грек

Онцлог: Грекийн домгийн дарь эх Артемист зориулан барьж байгуулахад 120 жил зарцуулсан

Устсан үе: МЭӨ 356

Шалтгаан: Геростратус гэгч хүн алдар нэртэй болохын тулд уг сүмийг шатаасан.

  1. Галикарнассын Бодрум бунхан

Баригдсан он: МЭӨ 351

Барьсан улс: Перс, Грек

Онцлог: Oйролцоогоор 45 метр өндөр, 4 тал бүхий гоёл чимэглэлтэй барилга

Устсан үе: 1494 онд

Шалтгаан: Газар хөдлөлтөд гэмтсэн ба Европынхон Загалмайтны аян дайны үед нураасан.

  1. Родос арлын Гелиосын хөшөө

Баригдсан он: МЭӨ 292-280

Барьсан улс: Грек

Онцлог: Грекийн домгийн бурхан Гелиосын аварга хөшөө бөгөөд Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөөний 3/4-тай дүйцэхүйц том байжээ.

Устсан үе: МЭӨ 224

Шалтгаан: Газар хөдлөлт

  1. Александрын гэрэлт цамхаг

Баригдсан он: МЭӨ III зуун

Барьсан улс: Грек

Онцлог: Oйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь олон зууны турш хүн төрөлхтний байгуулсан хөмгийн өндөр барилга байсан юм.

Устсан үе: 1303-1480 он

Шалтгаан: Газар хөдлөлт

Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.

Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг.

  • Шинэ Дэлхийн Долоон Гайхамшиг

Хүний гараар бүтээсэн.

Анхны нэн эртний Дэлхийн Долоон Гайхамшигийг Сидоны Антипатер эмхлэн гаргаснаас хойш 2141 жилийн дараа буюу 2001 онд Бернард Вебер “Дэлхийн шинэ долоон гайхамшиг” санг санаачлан дэлхийн шинэ долоон гайхамшгийг тодруулахаар ажиллаж эхэлсэн. Энэ санд цугласан хөрөнгийн 50 хувийг дэлхийн соёлын өвvvдийг сэргээж засварлахад зарцуулахаар болсон.

Соёлын хосгvй өвvvдээ гайхамшиг гэж нэрлэхийн гол шалтгаан нь тэднийг хамгаалах, хойч vедээ өвлvvлж өгөхөд оршиж буй.

Шинэ долоон гайхамшгийн өмнөхөөсөө ялгарах онцлог нь дэлхийн аль ч өнцгөөс тодрох боломжтой байсан ба маш олон хvний санал цуглуулж чадсанаараа онцлог болсон. Нэр дэвшvvлэхэд тавигдаж байсан гол шаардлага нь уг байгууламж хvн төрөлхтний дэлхий дээр амьдарч эхэлсэн цагаас 2000 оны хооронд баригдсан байх явдал байлаа.

Долоон гайхамшгийг шалгаруулах vйл ажиллагаа гурван vе шаттай явагдав. Дэлхийн бүх улс орны иргэн бүр өөрийн дуртай газрынхаа нэрийг дэвшvvлж, эсвэл нэр дэвшсэн байгууламжуудад саналаа өгсөн.

1. Эхний шат нь 2005 оны арванхоёрдугаар сарын 24-нд эхний шатны санал хураалт дууссан ба хамгийн олон санал авсан 200 нэр дэвшигч дараагийн шатанд орох эрхтэй байсан.

2.. Эцсийн шатанд хоёрдугаар шатанд тунаж vлдсэн 21 нэр дэвшигчээр дахин жилийн турш санал хураалт явуулсан бөгөөд 2007 оны 07 сарын 07 өдөр дэлхийн шинэ долоон гайхамшгийг тодруулж олон нийтэд шууд дамжуулан мэдээлэв.

Долоон гайхамшигт нэр дэвшигчдийг цөөлөх буюу хасах vйл ажиллагааг ЮНЕСКО-гийн тэргvvн асан Федерико Мэйр, Америкийн архитекторч Цезер Пелли, Австралийн архитекторч Харри Сэйдлер нар хяналтын үүрэг гүйцэтгэж байсан.

Энэ санал асуулгад оролцсон хэн боловч дэлхийн түүхийг өөрийн гараар бүтээх боломж олдсон юм.

Санал асуулгын үр дүнд дараахь газрууд тодрон гарч ирсэн.

  1. Чичен Итза

Баригдсан он: МЭ 600 он

Барьсан улс: Мексик

Онцлог: Хамгийних алдартай мая омогийн хот байсан бөгөөд улс төр нийгэм байгаль болоод маягийн соёл иргэншилийн төв байлаа.Энд маш олон төрөлийн байгууламжууд байдаг ба жишээ нь: Kukulan-ны пирамид Chac Mool-н сүм,Thousand Pillars танхим мөн Prisoners тулааны табар зэрэг.Харин өнөөдөр энхүү пирамид нь түүх соёл болоод,ер бусын барилгын хийц загварыг хадгалан үлдсэн гайхамшиг юм.

  1. Хятадын Цагаан хэрэм

Баригдсан он: МЭӨ 6-р зуунаас МЭ-16 зуун

Байршил Хятад

Онцлог: Уг хэрмийг Хятадын хаант улсууд умард зүгийн нүүдэлчид буюу Хүннү болон бусад монгол овгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан байна. Анх уг хэрэм нь тус тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цинши хуандий МЭӨ 220-200 оны хооронд нэгтгэж барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна.Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна

  1. Эртний Петра хот

Баригдсан он: Тогтоогдоогүй

Байршил Йордан

Онцлог: Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ.Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг. Неолитийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Египетийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байсны нотолгоо олддог. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг. Библид тэмдэглэснээр Петрад анх Хоритууд амьдардаг байсан бөгөөд хожим нь Эмодитууд суурьших болжээ. Уугуул оршин суугчдын ийм зан заншил нь Набатейчуудад нөлөөлж, нөгөө ертөнцөд одогсодоо хагас агуй хэлбэрийн ухмал бунханд оршуулдаг болсон гэж үздэг. Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭӨVI зууныг хүртэл Набатейчуудын соёлын ул мөр олддог бол түүнээс хойш Греко-Роман хэв маяг давамгайлдаг.

  1. Аврагч Христ Хөшөө

Баригдсан он: МЭ 1931он

Барьсан улс: Бразил

Онцлог: Энхүү зогсож буй Есүсийн хөшөө нь 38м өндөр ба Corcovado хэмээх уулын орой дээр байрладаг.Эндээс Rio de Janeiro хотыг бүхлээр нь харах боломжтой.Загварыг Бразилын Heitor da Silva Costa гаргаж,1926 онд Францын барималч Paul Landowski хийсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудын нэг юм.Хөшөөг бүтэн таван жилийн турш барьж 1931 оны 10-р сарын 12-нд албан ёсоор нээсэн ба 1000 тонн жинтэй юм байна.Бразилийн ард түмний халуун сэтгэлээр боссон энхүү хөшөө нь нийслэлийнх нь бэлэг тэмдэг болоод зогсохгүй дэлхийн олон олон жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

  1. Мачу Пикчу

Баригдсан он: МЭ 1450 он

Барьсан улс: Перу

Онцлог: Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.

  1. Колизей

Баригдсан он: МЭ 80 он

Барьсан улс: Итали

Онцлог: Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв. Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв.

  1. Таж Махал

Баригдсан он: МЭ 1648 он

Барьсан улс: Энэтхэг

Онцлог: Oйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь олон зууны турш хүн төрөлхтний байгуулсан хөмгийн өндөр барилга байсан юм.Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Ша Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

Эдгээр газрууд нь Дэлхийн Шинэ цагийн Гайхмшигт орсноор жуулчдын үзэх дуртай аяла дуртай газруудын гэ болсоор байна.

  • Бусад гайхамшигууд

Мэдээллийн CNN агентлагийн тодорхойлсноор:

  1. Гранд хавцал

  2. Их шүрэн далан

  3. Рио Де Жанейрогийн боомт

  4. Эверэст оргил

  5. Туйлын туяа

  6. Парикутин галт уул

  7. Викториа хүрхрээ

Усан доорхи гайхамшигууд

  1. Палау

  2. Белизийн шүрэн хадны систем

  3. Их шүрэн далан

  4. Далайн гүний хавхлагууд

  5. Галапагосын арлууд

  6. Байгал нуур

  7. Умард улаан тэнгис

USA Today сонины нэрлэсэн гайхамшигууд

  1. Потала ордон

  2. Йерусалимын хуучин хот

  3. Туйлын мөсөн бүрхүүлүүд

  4. Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор

  5. Интернэт

  6. Майячуудын архитектур

  7. Серенгети, Масай мара дахь их нүүдэл

  8. Гранд каньон(үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг)

Хүүхдийн гайхамшигууд

  1. Туйлын туяа

  2. Солонго

  3. Эрвээхэй

  4. Аварга улаан мод

  5. Хятадын цагаан хэрэм

  6. Харри Потер

  7. Stonehenge аварга чулуун дурсгал



  • Үндэстнүүдийн Гайхамшигууд

Украйн улс
Тус улсын долоон гайхамшиг нь түүхэн сэдэвтэйгээр 2007 оны сараас сонгон шалгаруулалт эхэлсэн. Санал асуулга нь 2 хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт шинжээчид өөрсдийн санал болгох 7 зүйлийг оруулсан ба цахим ертөнц хэрэглэгчид нь өөрсдийн 7 гайхамшигуудыг тус тус санал болгосон.

Дээрхээс үндэслэн 100 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн /түүхч, археологич, аялал жуулчлалын мэргэжилтэн/ бүрэлдэхүүнүүд эцсийн шатанд 21 нэр дэвшин зүйлийг гаргаж ирсэн.

Удаах шатанд 2007 оны 07 сарын 07 өдөр дахин санал хураалт эхэлсэн бөгөөд нийт 77,000 цахим ертөнц хэрэглэгчид санлаа өгсөн. 08 сарын 21 өдөр олон нийтэд зарлан тунхагласан. Энэхүү төслийг Украйны засгийн газраас явуулсан байна.

Сонгон шалгаруулалтын дүнд:

  1. Софивский парк

  2. Киев Печерск Лавра

  3. Камианетс-Подилский

  4. Хортиця

  5. Корсунь

  6. Собор Святой Софий

  7. Хотинвска цайз

Тус тус орсон байна.

Энэтхэг улс


Энэтхэг улсын аялал жуулчлалын яам нь 2008-09 оны хооронд Энэтхэгийн Долоон Гайхамшигийг тодруулах ажлийг эхлүүлсэн. Төсөл нь 200 гаруй газраас бүх нийтийн дунд санал асуулга явуулж санал асуулгад орлцсон хүмүүс өөрсдийн дуртай газраа бөглөсөн ба үр дүнд нь:

  1. Нарны сүм, Конарк

  2. Хажурахо

  3. Жайсалмер шилтгээн

  4. Улаан цайз

  5. Наланда их сургууль

  6. Дхолавира талбай

  7. Мээнакши сүм

Ингэж улс орнуудын болон Дэлхий нийтийн гайхамшигуудыг тодруулснаар хувь иргэний байгальтайгаа зөв харьцах соёлын үнэт бүтээлээ дээдлэх, улмаар жуулчдын оруулахорлогоор ДНБ нь өснө гэж үздэг байна.

1   2   3   4   5   6   7   8   9   10   11

Похожие:

Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconТөсөл монгол улсын хууль 20 оны дугаар Улаанбаатар хот сарын ны өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай
Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад...
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconКино зохиол бичих гэрээ Улаанбаатар хот Дугаар № оны р сарын өдөр
Нэг талаас (цаашид “Студи” гэнэ)
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconОнолын суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх гэрээ 200 оны дугаар № Улаанбаатар хот сарын ны өдөр
Захиалагчийг төлөөлж
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconМонгол улсын дээд шүҮхэд бүртгэлтэй улс төрийн намуудын жагсаалтыг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, ман-ын төв байр
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconУлаанбаатар хот компанийн тухай
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц,...
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconМонголын Алтай-Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл. Мон/04/G41
Санхүүжүүлэг байгууллага: Недарландын Вант Улсын засгийн газар, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (gef), НҮбхх (undp)
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË icon1995 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот ус, рашааны нөӨц ашигласны төЛБӨрийн тухай
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус, рашаан ашигласны төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон...
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconМонгол улсын хууль 1996 оны 5 дугаар сарын 20-ны єдєр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн тарифын тогтолцоог бїрдїїлэх, гаалийн татварын хувь, хэмжээг тогтоох зарчим, гаалийн їнийг...
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconХууль 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон...
Монголын Долоон Гайхамшиг Төсөл Улаанбаатар хот 2009 он ÀÃÓÓËÃÀ ÍÝÃ. ÎÐØÈË iconХууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны єдєр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тєрийн алба /цаашид "тєрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, тєрийн албан тушаал, тїїнд тавих шаардлага,...
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница