Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт




НазваниеМонгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт
страница2/10
Дата конвертации20.11.2012
Размер2.02 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6   7   8   9   10

2. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулна.

“Халдварт өвчнөөс сэргийлэх хянах “ үндэсний 3 хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдал, тулгамдсан асуудлын талаар аймгийн Засаг даргын зөвлөлд хэлэлцүүлэв. “Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 98.3 хувьтай дүгнэгдсэн байна.

Хэрэгжиж байна. 90%

1.1.11.

Хүн амын эрүүл мэндийн цахим сан байгуулна.

  1. Алсын зайн оношлогооны сүлжээг өргөжүүлж, бүх аймгийн

нэгдсэн эмнэлгийг хамруулна.

Мэдээллийн технологи зайн оношлогоо хариуцсан мэргэжилтэнг ажиллуулж байгаа бөгөөд ЭМЯ-наас явуулж байгаа “Салбарын нэгдсэн сүлжээг зохион байгуулах” ажлын хүрээнд "Монкабель” компаны шилэн кабелийг тавьж “Citynet” компаний интернетийг ашиглаж байна. Мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд ЭМГ-ын компьютеруудыг дотоод сүлжээнд холбож статистик болон бусад мэдээллийн санг үүсгэн ажиллалаа. Мэдээллийн сан үүсгэх чиглэлээр холбогдох мэргэжилтэнг сургалтанд хамруулан , программд иргэдийн бүртгэлийг хэрхэн бүртгэх талаар сургалтыг өрхийн 14 сувилагчид явуулж цахим мэдээллийн сангийн программыг өрхийн эмнэлгийн компьютерүүдэд суулган иргэдийн бүртгэл мэдээллийг мэдээллийн санд оруулж байна.

Өрхийн эмнэлгүүдийн H-info програмаар хүн амын мэдээллийн сан 85 хувьтай, 15-с дээш насны хүн амын мэдээллийн сан 95 хувьтай байна. БОЭТ-ийн бүх тасаг, кабинетүүд компьютерээр бүрэн хангагдан, компьютер сүлжээний ажилтантай болсон ба нийт 73 компьютер дотоод сүлжээ, интернэтэд холбогдож сүлжээгээ ашиглан хоорондоо мэдээлэл солилцох, мэдээлэл өгөх, авах зэрэг үйл ажиллагаа хэвшлээ. Эмнэлгээс гарагчийн хуудсаа Health-Info программ дээр шивж архивлан, амбулаторийн эмч нар үзлэгийн мэдээгээ Health-Info программ дээр шивдэг болсноор үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирлын “Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем нэвтрүүлэх тухай” А/67 тушаалын дагуу ЭМГ, БОЭТ, өрхийн эмнэлгүүд томуугийн мэдээг интернэтээр дамжуулан эргэх холбоотой ажиллаж байна. ЭМС-ын 2008 оны 186 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэглэгчийн эзэмшиж байгаа техник хэрэгсэлд үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг гаргаж засвар үйлчилгээний талаар тайлан мэдээний тогтолцоотой болов.

Биелсэн 100%

1.1.13.

“Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна.

1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх төрөх, хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хэрэгцээг харгалзан шаардлагатай тохиолдолд төрөх газар болон хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, перинатологийн төв байгуулна.

Аймгийн хэмжээнд жирэмсэн эхэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид тавих санал, зорилт” зөвөлгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлт, Аймгийн эхийн эндэгдлийг магадлан тогтоох, хэлэлцэх зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн биелэлт зэрэгт хяналт тавин ажиллалаа. Аймгийн ерөнхий мэргэжилтнүүдийг шинээр томилон, ажиллах журам, цагийн хуваарийг хавсралтаар батласны дагуу өрхийн эмч нартай 2 удаа уулзалт зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллалаа.

“Эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” арга зүйн сургалтыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж нийт 125 эмч, мэргэжилтнүүдийг хамруулав. Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өрхийн эмч нарын жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор “Халадгүй уулзалт”-ыг зохион байгуулж, зөвлөмж гарган хамтран ажиллалаа.

НҮБ-ийн хүн амын сангийн санхүүжилтээр нийт 30 өрхийн эмч оролцсон жирэмсний хяналтын сургалт, мөн “Жирэмсэн эхийн хөтөч”-ийг хөтлөх талаар сургалт зохион байгуулав. Өрхийн эмнэлгийн нийт эмч нарыг оролцуулан жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор “Орхон аймгийн эх нярайн үзүүлэлт” -ийг сүүлийн 3 жилийн байдлаар улс, аймгийн дундажтай харьцуулан гаргаж дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний ярилцлага зохион байгуулж, шийдвэр гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллалаа. Жирэмсний хяналтыг сайжруулахаар зорилгоор өрхийн эмч нарын жирэмсний хяналтанд графикт хяналт хийж 40 өрхийн эмчид зөвлөмж өгч, өрхийн эмнэлгийн 4 эмчийг төрөх, хүүхдийн тасагт 1 сарын хугацаатай дадлагажуулан сертификат гардууллаа

Аймгийн хэмжээнд 2010 оны байдлаар нийт 2294 эх амаржсанаас эхийн эндэгдэл 2 буюу 10000 амьд төрөлтөнд 87.2 промиль байна. Жирэмсний хяналтанд орсон жирэмсэн эхчүүдийг төмөр фолийн хүчлээр урьдчилан сэргийлэх, эмчлэх тунд хамруулсан ба цус багадалт 8.9 хувьтай байна. Эмзэг бүлгийн 220 жирэмсэн эмэгтэйчүүдэд цус багадалтаас сэргийлэх зорилгоор 660 ширхэг төмрийн бэлдмэлээр хангалаа.

НҮЭМ-ийн төвийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн дэргэд байгуулж үйл ажиллагаа явуулж эхлээд нийт 195 үр хөндөлт хийгдээд байна. Эх нярайн эмгэгийн зайны оношлогооны Люксембургийн төслийг хэрэгжүүлж ЭНЭШТ, ЭМШУИС-ийн багш, зөвлөх эмч нартай байнга холбоотой ажиллаж, хүнд болон эмчилгээтэй нярайд телемедицины сүлжээгээр цаг тухайд нь эмчилгээ оношлогооны зөвлөгөөг авч нярайн тусламжийг үзүүлж 15 удаа зөвөлгөө авсан байна.Орон нутгийн телевизээр НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, жирэмсний хяналтын ач холбогдол сэдвээр 2 нэвтрүүлэг бэлдэн гаргаж, шууд ярилцлагад 1 удаа, TВ-10 телевизтэй хамтран 10 өрхийн эмнэлэг эх, нярай, хүүхдэд чиглэсэн 10 төрлийн нэвтрүүлгийг бэлтгэн 28 удаа 6 удаагийн давталттай нэвтрүүллээ.

Хэрэгжиж байна 90%

1.1.19.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага, зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй болгоно.

1 “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангах эрх зүйн удирдлага зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Биеийн тамир, спортын мэргэжлийн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэн ажиллаж байна.

Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хөгжил нь хоцрогдонгуй байгаа төрөл үндэсний тоглоом наадгайг дэлгэрүүлэхэд анхаарал зөвлөмж өгсөн.

“Урлаг, сурлага спортын өндөр амжилт гаргасан уран бүтээлч, тамирчин, хүүхдүүдийг шагнаж урамшуулах”, “Тэргүүний ажиллагаатай секц дугуйлан шалгаруулах” журмуудыг шинэчлэн боловсруулж аймгийн Засаг даргын захирамжаар батлуулан ажиллаж байна.

Хэрэгжиж байна 90%

2 Биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлах мэдээлэл, сурталчилгааны ажлыг нэгдмэл байдлаар зохион байгуулна.

Ажлын байранд хийх дасгалын зааврыг 60*40 см хэмжээтэй 150-ийг хэвлүүлж байгууллагуудад хүргүүлэв. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 5-р тогтоолоор батлагдсан “Нийтийн биеийн тамир-Эрүүл мэнд” аяны хүрээнд аймгийн хэмжээнд нийтийг хамарсан биеийн тамирын арга хэмжээг салбарын агентлагууд хариуцан сар сарын төлөвлөгөөтэй ажиллаж ирлээ. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, тэдгээрт амжилт, идэвх гарган оролцогсдыг хэвлэл мэдээллээр тогтмол сурталчилж ажиллалаа.

Хэрэгжиж байна 90%

3 Нийтийн биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ашиглалтыг үе шаттай сайжруулна.

Эрдэнэт үйлдвэрийн амралтын бааз дээр улсын шигшээ болон өөрийн баг томирчдын бэлтгэл хийх, амжилт гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж бөхийн дэвжээ, сагсан бөмбөгийн иж бүрдэл хэрэглэлээр хангасаны зэрэгцээ “Сархиа” цаны баазын орчныг тохижуулж хашаатай болголоо. Эдгээрт Эрдэнэт үйлдвэрээс 260.0 сая төгрөг зарцуулаад байна.

Мөн Шинээр буудлага, ширээний теннисний клубуудыг тохижуулж, бэлэн болгосон.

“Хэрэгжиж байна 90%

1.1.20.

БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлж, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барина.

1. Хяналт-шинжилгээ, судалгааны үр дүн, нотолгоог ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, шийдвэр гаргахад үр дүнтэй ашиглана.

Сум, өрхийн эмнэлгүүд, БОЭТ-ийн төрөх тасагт 1235 жирэмсэн эхчүүдийг тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамруулж, эерэг гарсан 62 жирэмсэн эхийг эмчлэн эрүүлжүүллээ. Нийт 25 хавьтагч хамрагдснаас 18 хавьтагч эмчилгээнд хамрагдсан байна.

Сайн дурын зөвөлгөө шинжилгээний төвөөр 469 хүн үйлчлүүлсний 192 нь ДОХ/ХДХВ, Тэмбүүгийн шинжилгээнд оржээ.

Баян-Өндөр цогцолбор, “Ирээдүйн одод” сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 324 хүүхдэд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.

“Мөн Сайн дурын зөвөлгөө шинжилгээний кабинет”-ын ажлыг Глобаль сангийн удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөлийн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж шалган зааварлаж зөвлөлгөө өгсөн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран өсвөр насны залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн сургалтыг 2 удаа, хэвлэлд 1 удаа зөвлөмж нийтлүүллээ.

Хэрэгжиж байна 90%

    1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого

1.2.2.

Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.

1. Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ.

Цэцэрлэггүй багуудад цэцэрлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ бодлогын хүрээнд Баян-Өндөр сумын Их залуу багт 140 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байна. Мөн Баянцагаан багт 120 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгыг барьж эхлүүлсэн ба 2011 онд Эрдэнэ багт мөн цэцэрлэг барихаар улсын төсөвт тусгасан болно. Мөн 60 хүүхдийн хүчин чадал бүхий хувийн өмчийн “Анжелс” цэцэрлэг шинээр байгуулагдсан байна.

2, 3, 7 дугаар цэцэрлэгт ашиглагдахгүй байсан анги танхимыг засварлан 5 бүлгийг нээн, тохижуулж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89,4 хувьд хүрсэн байна.

Хэрэгжиж байна 90%

2 Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг олгоно.

Төрийн бус өмчийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдний хувьсах зардлын санхүүжилтанд 54,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

Биелсэн 100%

3 Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

“Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд төрийн өмчийн 11 цэцэрлэгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэхэд 47.3 сая, Жаргалант сумын цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 4.3 сая, цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайг тохижуулахад 2-р цэцэрлэгт 3.7 сая, 15–р цэцэрлэгт 7.1 сая, Их Британийн Хүүхдийн ивээх сангаас 18-р цэцэрлэгт дүрслэх урлагийн хичээлийн иж бүрэн үзүүлэн, Дэлхийн банкны санхүүжилтээр 7-р цэцэрлэгт хүүхдийн ор, орны цагаан цагаан хэрэглэл нийлүүлэхэд 1.9 сая, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 7-р цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний тохижилтонд 880.0, 2-р цэцэрлэгийн бүлгүүдийн тохижилтонд 1646.0 мянган төгрөг зарцуулж, 2009 онд цэцэрлэгүүдийн тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүнд нийт 68.3 сая төгрөг зарцуулж, сургалтын орчин бүрдүүлж ажилласан байна.

Энэ онд давхардсан тоогоор 17 цэцэрлэгт эцэг, эхийн хандиваар 40,3 сая төгрөгийн, 7 цэцэрлэгт БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 39,8 сая төгрөгийн, 7 цэцэрлэгт төсөл хөтөлбөрөөс 18,9 сая төгрөгийн, 7 цэцэрлэгт төрийн бус байгууллагын хандив тусламжийн 1,0 сая төгрөгийн буюу нийт 100,0 гаруй сая төгрөгийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, ширээ сандал нийлүүлэгдсэн байна.

XX цэцэрлэг нь “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд 6,7 сая төгрөгийн гэр цэцэрлэг хүлээн авч, зуны сувилалын бүлэг хичээллүүлэн, 23 хүүхдийг хамруулж, орон нутгийн төсвөөс 2,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Биелсэн 100%

1.2.3.

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.

  1. Бага боловсролын хамран сургалтыг 95.0 хувьд хүргэнэ.

Бага боловсролд хамрагдах насны 8664 хүүхэд байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 8662 хүүхэд суралцаж, хамран сургалт 99.9 хувьтай байна

Биелсэн 100%

1.2.4.

Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, тэдний мэргэшлийг дээшлүүлнэ.

1. Багшийн мэргэжлийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлнэ.

Монгол улсын Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор багш нарт 2009 оноос эхлэн 15 хүртэл хувиар урамшуулал олгож, мөнгөн урамшуулалд энэ онд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 394,3 сая, СӨБ-ийн багш нарт 153,3 сая буюу нийт 547,6 сая төгрөг олгосон байна.


Биелсэн 100%

2. Багш, ажилтнууд сургууль дээрээ мэргэшил дээшлүүлэх, бүтээлчээр ажиллах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай орчны стандарт боловсруулж, төрийн өмчийн бүх сургуулийн багш нарын өрөө, ажлын байрыг стандартын шаардлагын дагуу тоноглоно.

“Боловсролын салбарын шинэчлэл” төсөл, “Эмзэг бүлгийн хүмүүсийн боловсрол-Санхүүгийн хямралын эсрэг” төслийн хүрээнд багш сурагчдын ажиллах таатай орчин бүрдүүлэх, ном гарын авлагаар хангахад 34.8 сая төгрөг зарцуулсан байна. Багш нарын арга зүйн хөгжилд зориулж Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, "ЖАЙКА" олон улсын байгууллагаас 191.0 мянган төгрөгийн ном, хичээлийн СD-г нийлүүлсэн байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгждэг “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл”-өөс Жаргалант, 7-р сургуулиудад Багшийн хөгжлийн төв, сургалтын 30 компьютер, 8 принтер, 2 канон нийт 19,7 сая төгрөгийн тоног, төхөөрөмж, 21 ангийн 62,0 сая төгрөгийн багшийн ширээ, сандал, самбар нийлүүлсэн байна. Мөн 8 сургуульд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны “Үр дүнд түргэн хүрэх санаачилга” төсөл хөтөлбөрийн хүрээнд 47,5 сая төгрөгийн үнэ бүхий багш, сурагч ширээ сандал, 7, 14-р сургуульд 26,0 сая төгрөгийн үнэ бүхий Цахим номын сан, мэдээлэл харилцааны технологийн төв нийлүүлжээ.

Энэ онд сургуулиуд өөрийн боломжиндоо тулгуурлан сургалт зохион байгуулж, 2610 багш, БСГ-аас явуулсан сургалтанд 3052 багшийг хамруулсан байна.

Биелсэн 100%

1.2.5.

Бичиг, үсэг тайлагдалтын түвшинг ахиулна.

1. Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг нэмэгдүүлнэ.

Албан бус боловсрол төвд 129, Баян-Өндөр сумын Говил багт 18, Баянцагаан багт 16, Рашаант багт 10, Шанд багт 24, Жаргалант суманд 18 хүүхэд, залуучуудыг бичиг үсгийн болон боловсрол нөхөн олгох сургалтанд хамруулсан байна. Үүнээс бичиг үсгийн сургалтанд 52, бичиг үсгийн дараах сургалтанд 82, боловсрол нөхөн олгох танхимаар 65, цугларалтаар 40, эчнээгээр 18 хүүхэд, залуучууд суралцсан байна.

Их залуу багийн байранд сургуульд огт суугаагүй 6, сургууль завсардсан, бичиг үсэг бага мэдэх 8 хүүхдийг бичиг үсгийн зуны сургалтанд хамруулсан байна.

Хэрэгжиж байна 90%

2. Ерөнхий боловсролын сургуулиас завсардсан сурагчдад албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгоно.

Баян-Өндөр сумын Рашаант, Их залуу багуудад сургуульд огт суугаагүй 6, сургууль завсардсан, бичиг үсэг бага мэдэх 8 хүнийг Их залуу багийн байранд бичиг үсгийн зуны сургалтанд хамруулсан байна.

Сургууль завсардсан 21 хүүхэд байснаас 7 нь ерөнхий боловсролын сургуульд буцаан суулгаж, 14 нь Албан бус боловсролын төвд сургаж, нөхөн боловсрол олгож байна

Хэрэгжиж байна 90%

1.2.6.

Төрөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангана.

1. Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах графикт төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.

Хөдөөгийн боловсролыг дэмжих төслөөс Албан бус боловсролын төвд 320 ш хичээлээс гадуурх унших ном, 38 төрлийн 245 дүйцсэн хөтөлбөрийн ном нийлүүлж, “Тогтвортой амьжиргаа II” төслөөс Жаргалант сумын сургуулийн номын санг 4.3 сая төгрөгөөр тохижуулсан байна.

Ерөнхийлөгчийн санаачлагаар олгосон дэлхийн шилдэг 50 боть ном, АНУ-ын Элчин сайдын Яамнаас буцалтгүй тусламжаар олгосон 10.0 мянган ам.долларын сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах, БСШУЯ-наас шилжилтийн 2, 7-р ангийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, зөвлөмж, “Үр дүнд түргэн хүрэх санаачлага” төслөөс "6 настай суралцагч", "Нийгмийн ажилтны үйлчилгээ", "Дүрслэх урлаг" багшийн ном зэрэг 10 гаруй нэр төрлийн 8.6 сая төгрөгийн номыг салбарын байгууллагад тараан өгч, 2009 онд сургуулийн номын сангуудыг 40.0 орчим сая төгрөгийн номоор хангасан байна.

Сургуулийн номын фондод энэ онд 63,7 сая төгрөгийн 65754 сурах бичгээр хангаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх зорилгоор Жайкагаас 27 нэр төрлийн 4,7 сая төгрөгийн зөвлөмж, ном, АНУ-ын элчин сайдын яамнаас 5,6 сая төгрөгийн англи хэлний толь бичиг, гарын авлага, “Golden bridje” сургалтын төвөөс 2,0 сая төгрөгийн багш нарын гарын авлага нийлүүлсэн.
1   2   3   4   5   6   7   8   9   10

Похожие:

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconМонгол улсын засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний
Зорилт 1: Хүн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconАжлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засгийг газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3 дэх заалтыг хэрэгжүүлэх...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconЗасгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний хэрэгжилт
Хоёр. ҮЙлдвэржүҮлэлтийн бодлого хэрэгжүҮлснээр эдийн засгийн өСӨЛТ, тогтвортой байдлыг хангах зорилт
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт icon[Year] монгол улсын засгийн газраас баталсан үндэсний хөТӨЛБӨР, ТӨслийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, Үнэлгээний танилцуулга ерөнхий байдал
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconХууль тогтоомж, засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн тухай
Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconИдэвхтэй хөдөлгөөн-Эрүүл аж төрөх ёс
Монгол Улсын Засгийн газрын “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 201009 оны 05 дугаар тогтоолыг...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт icon“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconМонгол улсын засгийн газрын
Ахмад настны эрїїл мэндийг хамгаалах, амьжиргааны баталгааг хангах чиглэлээр авах арга хэмжээг эрчимжїїлэх зорилгоор Монгол Улсын...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconМонгол Улсын иргэн бүрт 5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай
Засгийн газарт оруулах, хишиг, хувь хүртээх хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн...
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний холбогдох заалтын биелэлт iconЗасгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны мэдээллийн тухай
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны...
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница