Албан даалгавар




Скачать 108.44 Kb.
НазваниеАлбан даалгавар
Дата конвертации24.03.2013
Размер108.44 Kb.
ТипДокументы
c:\documents and settings\administrator\desktop\suld.jpg

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН

АЛБАН ДААЛГАВАР

2011 оны 03 дугаар

сарын 09-ний өдөр Дугаар 1/01 Улаанбаатар хот


Ажил эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал болон Засгийн газраас шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилготой үндсэн чиглэл, хөтөлбөрүүд батлагдан гарсан боловч хэрэгжилт хангалтгүй, гэмт хэрэг зөрчил буурахгүй, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүнд сурталтай, шударга бус ажиллаж байгааг иргэд шүүмжилж байна.

Иймээс дээрх хөтөлбөр, чиглэлүүдийг хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор "Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр" болон үйл ажиллагаандаа дагаж мөрдөх удирдамжийн баримт бичиг, заавар журмуудыг шинэчлэн боловсруулан баталж, байгууллагын бүтэц, орон тоо, хяналтын ажлын чиг үүргийг өөрчиллөө.

Прокурорууд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчих, хууль бус шийдвэр гаргах, бусдын нөлөөнд автах, хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхдээ олон шат дамжлага гарган бусдыг чирэгдүүлж хүнд суртал гаргадаг зэрэг зөрчил дутагдал прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оршсоор байна.

Мөн прокурор, ажилтны сахилга хариуцлага, ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын ур чадвар ч зарим талаар шаардлага хангахгүй байна.

Байгууллагын ажлыг жил, улирлаар төлөвлөхдөө зарим нэгжүүд өмнөх оны болон дээд шатны прокурорын төлөвлөгөөг хуулбарлах, нэг хэв загвараар ажлаа төлөвлөсөн, хийсэн ажлынхаа мэдээ тайланд дүн шинжилгээ хийгээгүй, олон тоо мэдээ дурьдаж, аж ахуйн шинжтэй асуудлуудаар хүсэлт тавьж тайлагнадаг, хугацаатай үүрэг даалгаврын хугацаа хэтрүүлэх, таслах, тайлан мэдээ буруу гаргах, чанаргүй сургалт явуулах зэргээр удирдлага зохион байгуулалтын ажил нэг хэвшмэл загвар, арга барилаар явагдаж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурорын хяналт сул байгаагаас олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчих, хүнлэг бус харьцах, үндэслэлгүйгээр эрхийг хязгаарлах, цагдан хорих, хохирогчийн эрхийг зөрчсөн талаархи гомдол олон гарч байна.

Хэргийг түдгэлзүүлсэн нэрээр түүнийг дарагдуулдаг, тодорхой ажиллагаа хийдэггүй, эрэн сурвалжлах тогтоол хийснээр хязгаарлаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар нь хэрэгсэхгүй болгодог. Үндэслэл муутай мэдээлэл, материалд эрүүгийн хэрэг үүсгэх, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүйгээс нотлох баримт нотолгооны чанараа алдах, тодорхой ажиллагаа хийлгүйгээр хэргийг "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нотлогдоогүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог ноцтой зөрчлүүд нийтлэг байгаа бөгөөд мэдээ, тайлангаас үзэхэд хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийн тоо өндөр гарсан байна.

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт үр дүн муутай, ялтныг нийгэмшүүлэх ажил бүрэн орхигдсон, ялтны ялыг хуульд заасан нөхцөл, дэглэмд эдлүүлэхгүй, ажлын байраар хангаж ялтны эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй, хорихоос өөр төрлийн ялын биелэлтэнд тавих хяналт хангалтгүй байна.

Иймд дээрх байдалд дүгнэлт хийж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх эрх зүйн шинэтгэлийг нэн даруй хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон бүх шатны прокуроруудад ДААЛГАХ нь:

Нэг. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр:

  • Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл нэг бүрийг хугацаа алдалгүй бүртгэж, хяналтандаа авах, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байгааг анхааралдаа авч, гомдол мэдээлэлд дурьдсан асуудал нэг бүрийг бүрэн гүйцэд шалгасны эцэст хууль заасан нөхцөл, журмын дагуу хянаж, үндэслэлтэй шийдвэрлэж байх, гомдол мэдээллийг дутуу шалгаснаас эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, бусдын эрхийг зөрчин, чирэгдүүлж байгааг таслан зогсоох;

  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хянаж шийдвэрлэхдээ гомдол, хүсэлт гаргагчтай биечлэн уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлан, хариу мэдэгдэх хуудсыг үндэслэлтэй, иргэдэд ойлгогдохоор бичиж, гомдол, хүсэлт гаргасан иргэдтэй зөв боловсон харьцах, гомдол, хүсэлтийг хянаж шийдвэрлэхдээ гомдол, хүсэлтийг бүрэн ба хэсэгчлэн хангах эсхүл хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хувийг хэрэгт хавсаргаж хэвших;

  • Прокурор хэргийн газрын үзлэгт оролцохдоо хөндлөнгийн байр сууринаас бус харин гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулахад анхаарч, хэргийн газрын үзлэгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуульд заасан нөхцөл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг биечлэн хянаж, идэвхтэй оролцож байх;

  • Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт бичиж байгаа прокурорын даалгавар нь үндэслэл муутай, ёс төдий, оновчгүй, биелэгдэх боломжгүй, хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шалгуулахаар даалгадаг, нэг хэрэгт олон дахин бичдэг, биелэлтийг тооцдоггүй зэргээс шалтгаалан хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч даалгаврыг биелүүлэхгүй байх нөхцөл болж улмаар прокурорын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймд прокурорын даалгаврын чанар, үр нөлөөг дээшлүүлж, бичсэн даалгаврынхаа заалт нэг бүрийг тогтоосон хугацаанд нь бүрэн хангуулан, биелэлтийг нь тооцон үзэж, биелэгдээгүй тохиолдол бүрт хариуцлага тооцдог байх;

- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг үндэслэлгүйгээр
удаашруулах, хугацаа алдах, хэргийн хугацаа удаа дараа авах, сунгуулсан
хугацаанд тодорхой ажиллагаа хийж гүйцэтгэхгүй байх зэрэг зөрчлийг таслан
зогсоож, эрүүгийн хэргийг хуулийн үндсэн хугацаанд шалгаж шийдвэрлэх нь
прокурорын хяналтын ажпын чанарын гол үзүүлэлт тул хэргийг тал бүрээс нь бүрэн
гүйцэд шалгуулж, түргэн шуурхай шийдвэрлэн, иргэдэд чирэгдэл учруулахгүй
байхад хяналтын ажлаа чиглүүлэн ажиллах;

  • Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмыг бүрэн хэрэгжүүлэх;

  • Түдгэлзүүлсэн хэрэгт прокуророос байнгын, тасралтгүй хяналт тавьж ажиллахгүй, түдгэлзүүлсэн хэрэг буурахгүй дээрх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байх тул хяналтандаа байгаа түдгэлзүүлсэн хэрэг нэг бүртэй сард нэгээс доошгүй удаа танилцан, оргон зайлсан, яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж илрүүлэн баривчлах, ялангуяа хүнд, онц хүнд хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд анхаарч, эрэн сурвалжлах тогтоолын биелэлтийг тооцож, хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх зөрчлийг таслан зогсоох;

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын гаргаж байгаа зөрчлийн их, бага зэрэг байдлыг харгалзахгүйгээр илрүүлж, арилгуулсны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж байх, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхээс хэрэг буцаасан, цагаатгагдсан тохиолдолд Мэргэжлийн зөвлөлд танилцуулж байх;

  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хөрөнгө хамгаалах ажиллагаанд анхаарч, сэжигтэн, яллагдагч эсвэл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулж хэвшүүлэх;

  • Прокурор хүний эрхийг хангах, хамгаалах онцгой субьектийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх зэргээр эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргуулахгүй байхад хяналтын ажлаа чиглүүлж, уг зөрчлийг таслан зогсоох;

- Хэргийн бүрдэл хангагдаагүй, нотолбол зохих асуудлууд дутуу байхад
хэргийг хэрэгсэхгүй болгодог, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж хөөн
хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ял завшуулах явдлыг
гаргахгүй байх;

  • Хяналтын ажлын чиглэлээр прокуророос гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг бүрэн нотолж чадаагүй тохиолдолд дээд шатны прокурорын өмнө хариуцлага хүлээж, дээд шатны прокуророос прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгохдоо прокурорт хариуцлага тооцож, удаа дараа болон ноцтой алдаа гаргасан тохиолдолд Мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн шийдвэрлүүлэх;

  • Хүнд, онц хүнд, ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргийн явц байдал, шийдвэрлэлтийн талаар дээд шатны прокурорт танилцуулах, мэдээлэл өгөх ажил хангалтгүй, хугацаа алдаж, шаардлагын хэмжээнд, түргэн шуурхай танилцуулагдахгүй байх тул дээрх ажлыг сайжруулж, хэрэгт хийж гүйцэтгэж байгаа ажиллагаа, цаашид хийх ажлын талаар болон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг үндэслэлтэй дээд шатны прокурорт тухай бүр нь шуурхай танилцуулж байх;

  • Прокурор хууль, заавар журмыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа тодорхой бус, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтыг зөвтгүүлэх, өөрчлөлт оруулах болон хууль, заавар журмыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаарх асуудлыг судалж тухай бүрт нь Улсын Ерөнхий прокурорын газрын Мэдээлэл, дүн шинжилгээ судалгааны төвд ирүүлэх;

Хоёр. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр:

  • Ял эдлүүлэх ажиллагаа Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээгээр тогтоосон стандарт, шаардлага болон хуульд заасан нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж хэвших;

  • Ялын хүмүүжүүлэх зорилгыг хангах үүднээс ялтны сургалт, хүмүүжлийн болон нийгэмшүүлэх ажилд хяналт тавих;

  • Бусдад учруулсан хохирлоо барагдуулсан байх, хөдөлмөр эрхэлж олсон орлогоос нэн тэргүүнд хохирлоо төлсөн байх нь ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах шийдвэр гаргах үндэслэл болох;

  • Ял эдлүүлэх, цагдан хорих, баривчлах шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар прокуророос шаардлага бичихдээ тухайлсан нэг удаагийн зөрчилд хариуцлага тооцуулаад орхих бус, зөрчлийн шалтгаан болсон нөхцөл байдлыг тодорхойлж холбогдох дүрэм, журам, шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлүүлэх талаар шаардлагад тусгадаг байх;

- Сэжигтэн, яллагдагч, ялтан нараас цагдан хорих, баривчлах, хорих
ажиллагаа, албан хаагчдын хууль бус үйлдлийн талаар гаргасан гомдол, хүсэлтийг
хүлээн авч шалгахдаа хугацаа алдан удаашруулдаг явдлыг гаргахгүй байх;

  • Албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдийг төрийн захиргааны байгууллагаас ажлын байраар хангаж, нийтэд мэдээлж байгаа эсэхэд цагийн бүртгэлийг шалгах замаар хяналтаа хэрэгжүүлэх;

  • Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн этгээдийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, ялын хугацааг бүрэн дуусгасны дараа эрхийг сэргээж байгаа эсэхэд хяналт тавьж хэвших;

  • Хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй хүүхдүүдэд болон хүүхдийн байцаагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй биечлэн уулзаж, уг арга хэмжээг бодитой хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

Гурав. Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн чиглэлээр:

  • Байгууллагын жил, улирлын ажлыг төлөвлөхдөө харьяа нутаг дэвсгэрийн онцлог, эрүүгийн нөхцөл байдал, прокурорын үйл ажиллагаа, хяналтын ажил, мэдээ тайланд дүн шинжилгээ хийж хэрэгцээ шаардлагад үндэслэн ажлыг оновчтой, зохион байгуулалт сайтай төлөвлөж байх, хугацаатай үүрэг даалгавар, мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж, албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн ирүүлэх ажлыг нэгжийн удирдлагууд биечлэн хариуцан ажиллах;

Мэдээ дүн шинжилгээ хариуцсан прокурор нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын ажлын чиглэлээр судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж гаргаж прокуроруудад мэдээлэх, түүний мөрөөр зохиох ажлын талаархи санал боловсруулан нэгжийн удирдлагад танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллах;

  • Прокурор, ажилтны ажлыг шалган туслахдаа урьдаас төлөвлөж шалгадаг буруу практикаас татгалзаж, ажлын явц, үр дүн, шаардлага, мэдээлэлд үндэслэн шалгаж илэрсэн зөрчлийг тухай бүр нь засуулж дахин давтан гаргуулахгүй байх, үр дүн, биелэлтийг байнга хянан тооцож байх;

  • Сургалтын арга хэлбэрийг өөрчилж судалгаа, санал, асуулга явуулж прокуроруудын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцүүлсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гарч байгаа зөрчил дутагдлыг судалж дахин давтан гаргахгүй байх талаар болон онол практикийн сургалтыг дотооддоо зохион байгуулах, прокурор, ажилчдын бие даан сурах, мэргэжил боловсролоо дээшлүүлэх нөхцөл боломжоор хангах;

  • Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокуророос гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, нээлттэй, болгож тогтоосон журмын дагуу үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх;

  • Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй эрх зүйн баримт бичгүүд нь /мэдэгдэл, шаардлага, даалгавар гэх мэт/ хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд биелэлтийг заалт нэг бүрээр тооцож дутуу биелүүлсэн, хугацаа алдсан, биелүүлээгүй тохиолдол бүрт прокуророос хариуцлага тооцох журмыг хэвшүүлэх;

Дөрөв. Тамгын хэлтсийн үйл ажиллагааны чиглэлээр:

  • Байгууллагын дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэл, албан хэрэг хөтлөлт, архив, боловсон хүчний сонголт, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн асуудал болон сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг удирдамжийн баримт бичигт нийцүүлэн сайжруулж, гүйцэтгэлд нь өдөр тутам хяналт тавьж, үр дүнг нь тооцон эдгээрийг жилийн ажил болон мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаар нэгжийн удирдлагын ажил дүгнэх шалгуур болгон үнэлгээ өгөх;

  • Хавтаст хэргийн материалыг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх хүргүүлэх, битүүмжлэх, тээвэрлэх ажиллагаа хуулийн шаардлагад нийцэхгүй байгаад дүгнэлт хийж, энэ ажиллагааг, хот, аймгийн хооронд цагдаагийн шуудангаар (хайрцагт), харин хот, аймаг, сумд автомашинаар хүргүүлж, бүртгэл хөтөлж байх;

  • Архивт хадгалагдах материал, хавтаст хэргийг албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу бэлтгэж, зориулалтын тавиур байранд хадгалж, архивын бүх материалыг цахим хэлбэрт оруулж хадгалах;

- Нууцын зэрэглэлтэй болон боловсруулалтын шатанд байгаа бусад баримт
бичиг, хяналтанд байгаа хэрэг материалын нууцлал алдагдаж байгаад дүгнэлт хийж
нууцын ажилтан, бичээч нараас баталгаа гаргуулж, баримт бичгийг нууцын журмын
дагуу боловсруулж хадгалах, нууц алдагдсан тохиолдолд хариуцлага тооцож байх;

- Прокурор, ажилтнууд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдыг
чирэгдүүлдэг, тэдэнтэй зүй бус харьцдаг, албан тушаалаараа айлган сүрдүүлдэг,
албан ажилдаа хариуцлагагүй ханддаг, авлига шан харамж хардаг байдлыг таслан
зогсоож, энэ төрлийн зөрчил гаргасан прокурор, ажилтнууд прокурорын
байгууллагад ажиллах эрхгүй байх тухай анхааруулан дээрх үйлдэл илэрсэн
тохиолдолд бүх шатны удирдах ажилтан бүр хариуцлага тооцож ажиллахыг онцгой
анхаарах;

  • Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын боловсон хүчний анкетанд тухай бүр баяжилт хөдөлгөөн хийж онлайнаар Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст тухай бүр ирүүлж байх;

  • Прокурорууд дүрэмт хувцсыг ажлын цагаар зохих журмын дагуу хэрэглэж, шүүх хуралдаанд заавал дүрэмт хувцастай оролцож байх;

- Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, барьцаа, хохирол
төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл битүүмжлэгдсэн эд
хөрөнгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, шилжүүлж өгөх ажиллагаанд Аймаг,
Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор болон Сум дундын ахлах прокурорууд биечлэн
хяналт тавьж ажиллах;

Тав. Албан даалгаврын биелэлтийг заалт нэг бүрээр тооцож жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлж байхыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудад, энэ даалгаврын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Нэг, Хоёр дугаар газрын дарга нарт даалгасугай.


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.ДОРЛИГЖАВ

Похожие:

Албан даалгавар iconБууны албан татварын тухай
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа буунд албан татвар ногдуулах, уг албан татварыг улсын тєсєвт...
Албан даалгавар iconБууны албан татварын тухай
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа буунд албан татвар ногдуулах, уг албан татварыг улсын төсөвт...
Албан даалгавар iconАж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх заалтууд

Албан даалгавар iconБїлэг I ерєнхий зїйл 1– Албан ёсны нэр
Албан ёсны нэр. Байгууллагы? албан ёсны нэр нь “Аюулгїй зам тєв” ба цаашид аз тєв гэж товчлон нэрлэж болно
Албан даалгавар iconМонгол улсын хууль 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас...
Албан даалгавар iconХууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны єдєр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тєрийн алба /цаашид "тєрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, тєрийн албан тушаал, тїїнд тавих шаардлага,...
Албан даалгавар iconХууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага,...
Албан даалгавар iconМонгол улсын хууль
Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай
Албан даалгавар icon«08» ноября 2011 г. Директор ООО «Албан»
Лечение пульпита молочного зуба в 1 посещение биологическим методом (включая стоимость пломбы)
Албан даалгавар iconДиректор ООО «Албан» Грутцин С. А
Гарантийный срок – это период времени, в течение которого наш Центр безвозмездно устраняет следующие недостатки, обнаруженные в выполненной...
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница