Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл




Скачать 254.81 Kb.
НазваниеЯамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл
страница4/4
Дата конвертации29.04.2013
Размер254.81 Kb.
ТипДокументы
1   2   3   4

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн шугамаар захиалан авсан 1240400 иений үнэ бүхий нярайн инкубаторыг дагалдах багажийн хамт “Эхэд ээлтэй загвар эмнэлэг” байгуулах Архангай, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт, ДЭМБ-ын Номхон далайн бүсээс илгээсэн нярайн амьсгалын багажийг бүх аймгийн нэгдсэн эмнэлэг болон ЭНЭШТ, нийслэлийн амаржих газрууд, Дорноговь, Говь-Алтай аймгийн АУ-ны коллежуудад хуваарилан олгов.

“Ажлын байрны хуваарь батлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалаар огт эмчгүй буюу эмч дутагдалтай байгаа Завхан аймгийн Идэр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Говь-Алтай аймгийн Бугат, Алтай, Булган аймгийн Хишиг-Өндөр, Могод сумдын эмнэлгүүдэд гэрээгээр ажиллах эмч нарыг хуваарилан ажиллуулав.

“МОНОЛАБ” ХХК-аас буцалтгүй тусламжаар өгч байгаа 14.0 сая төгрөгийн үнэ бүхий шээсний туузан оношлуурыг 21 аймгийн 324 суманд хуваарилж, туузан оношлуурын ашиглалтын үр дүнг мэдээлэх хуудасны загварыг батлан хүргүүлэв. Мөн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжаар Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрийн хүрээнд ирсэн 4.9 сая төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн зайлшгүй шаардлагатай эмийг 13 аймаг, нийслэлийн яаралтай тусламжийн газарт, 14.5 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд, 7.3 сая төгрөгийн үнэ бүхий хувилагч машин, өнгөт телевизор, дүрс тоглуулагчийг Ховд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймаг, АУИС, ЭНЭШТ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд, 25.9 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн эрчимт эмчилгээний багаж болон хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг аймаг хотуудад тус тус хуваарилан олгов.

Өмнөговь аймгийн төв, сумдын эмч нарыг оролцуулан “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдэвт сургалт семинар, Дундговь аймагт НҮЭМ-ийн орон нутгийн ухуулан-сурталчлагч нарыг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх асуудалд салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг төлөвлөх нь” сэдэвт уулзалт, семинарыг ДЭМБ-тай хамтран зохион байгуулав. Монгол Улс дахь осол гэмтэл, хүчирхийллийн байдал, шалтгаан, үр дагавар, хэрэгжүүлэх арга хэмжээ, Осол гэмтэл, хүчирхийллийн байдал, шалтгаан, үр дагавар, хэрэгжүүлэх арга хэмжээ, Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ, Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн төсөл зэргийг ярилцаж, төслийг боловсруулав.

Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрт шинээр Дорнод, Өмнөговь, Дундговь, Булган, Сэлэнгэ аймгуудыг хамруулан аймаг тус бүрт 4 хүнийг сургагч багшаар бэлтгэж, Сэлэнгэ аймагт хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдалтай танилцаж, ХӨЦМ-ийн сургалтыг эхлүүлэв.

Сувилахуйн боловсролын шатлал ахиулах, дипломоос бакалавр боловсрол эзэмших сувилагчийн оройн ангийг АУИС-ийн Эрдмийн болон мэргэжлийн сургалтын албанаас зохион байгуулж, 2002 оны I сараас эхлэн хичээллүүлж эхлэв. Энэ анги нь сувилагч хүн ажлаа хийнгээ дипломын боловсролоо ахиулан бакалавр боловсролтой болох боломжийг нээж өгч байгаагаа бөгөөд одоогоор энэ ангид 30 сувилагч суралцаж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” хүнсний лангуунаас боомын нян илэрсэнийг тогтоов. Нянгийн омгуудын генетикийг олон улсын лавлагаа лабораторид явуулж тогтоолгох тухай хүсэлтийг ДЭМБ-д тавив.

Дархан-Уул аймгийн Салхит өртөөнд гарсан балнадын голомтод нарийн мэргэжлийн эмч нарын ажлын хэсэг ажиллуулж, 396 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулан, 766 хүнийг балнадын дивакцинаар дархлаажуулж, 83 хүнд балнадын нян залгиур уулгасны зэрэгцээ их цэвэрлэгээ хийлгэж, 170 тн хур хогийг зайлуулж, ундны усны эх үүсвэрүүдийг халдваргүйжүүлэх зэрэг халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулж өвчний дэгдэлтийг таслан зогсоов.

  • 2002.03.01.-ний байдлаар Үндэсний зайлшгүй эмийн хангамж Уб хотод 88.6%, орон нутагт 71.5%-тай байна.

  • 2002 оны III сарын 1-ний байдлаар нийт 7108 эх амаржиж, 7097 амьд хүүхэд төрүүлж, 8 эх нас барсны 50% нь хөдөөд, 50% нь хотод байна.Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төрсөн 1000 эх тутмын 1.12 нь эндэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 тохиолдлоор буурсан байна..

  • 0-1 насны 263 хүүхэд эндсэн нь өнгөрсөн оны мөн үехийнхээс 35.6%-аар нэмэгджээ. Энэ үзүүлэлт Өмнөговь, Орхон, Ховд, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгуудад улсын дунджаас өндөр байна.

  • 5 хүртэлж насны хүүхдийн эндэгдлийн улсын дундаж үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 %-аар нэмэгджээ. Завхан, Ховд, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Дорноговь, Хөвсгөл, Говь-Алтай, Дархан-Уул аймгуудад улсын дунджаас өндөр байна.

  • 2002 оны эхний сард 10000 хүнд ногдох халдварт өвчин 27 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.7 %-аар ихэссэн байна. Халдварт өвчний улмаас 22 хүн нас барсан байна.




Яамдаас тухайн сард ирүүлсэн мэдээллийг

үндэслэн нэгтгэж, бэлтгэсэн

шинжээч Д.Солонго


Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний хэсэг Хуудас

1   2   3   4

Похожие:

Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconЗасгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний хагас жилийн товч мэдээлэл
Засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны товч мэдээлэл
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconАжлын удирдамжийн маягт
...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconНомонд мэдээлэл, сурталчилгаа байршуулах захиалгын хуудас
Захиалга авч дуусах эцсийн хугацаа: 2012 оны 09 дугаар сарын 15-ний өдрийн 17. 00 цаг
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconХоёр. Улсын бїртгэл хєтлєх їйл ажиллагаа
Энэхїї ажлын хїрээнд байгууллагын эд хєрєнгє, хогшил, архивын материал зэргийг тээвэрлэн зєєх, байрны багтаамжийн дутагдалтай байдлаас...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconАжлын тайлан
Миний бие тєсєлд хамрагдах газар нутаг болох Бєхмєрєн, Сагил сумын 3 багийн иргэдийн нийгэм эдийн засаг, амьжиргааны тївшиний суурь...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconТехническое задание «Техническое обслуживание программно-аппаратных средств сап и сард нефтеперекачивающих станций, ремонт электронной части шкафов щсу, сард»
Уживанию программно-аппаратных средств систем автоматического пожаротушения (сап) и систем автоматического регулирования давления...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconЗасгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны мэдээллийн тухай
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconНийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн
Ч. Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconБулган аймгийн "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн ажлын тайлан
Аймгийн хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг...
Яамдын 2002 оны III сард хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл iconИх сургуулийн танилцуулга
Инха их Сургууль нь 1954 оны 4-р сард Зүүн Азийн mit-ийн тэргүүлэх сургууль болгох зорилготойгоор тухайн үеийн ерөнхийлөгч байсан...
Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница