Фармакопейн эмийн өгүүлэл




НазваниеФармакопейн эмийн өгүүлэл
страница331/363
Дата конвертации19.12.2012
Размер20.3 Mb.
ТипДокументы
1   ...   327   328   329   330   331   332   333   334   ...   363

ФЕРМЕНТИЙН БЭЛДМЭЛИЙН ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛОХ



Ферментийн бэлдмэлд уураг тодорхойлох


Лоурийн арга. Энэ арга нь үнэрт аминхүчил болон цистеин Фолины урвалжтай үүсгэх өнгөт урвал ба уургийн пептидын холбооны биуретийн урвалыг хослуулсны үндсэн дээр явагдана. Хуруу шилэнд 0.025-0.25 мг шинжилж буй уураг агуулсан 1 мл уусмал хийж дээр нь 2 мл I урвалж нэмэн, тасалгааны температурт 10 минут байлгаад 0.5 мл Фолины урвалж нэмж сайтар холин 30-40 минутын дараа гэрэл шингээлтийг спектрофотометрээр 750 нм долгионы уртад хэмжинэ. Харьцуулах уусмалаар бэлдмэлгүй эдгээр урвалжуудын холимгийг авна. Жиших муруйг стандарт уургийн 0.025-0.25 мг концентрацын заагт, уусмалын гэрэл шингээлтийг 750 нм долгионы уртад хэмжиж байгуулна.

Азотын ерөнхий агууламжаар тодорхойлох.

Эмийн бодисын найрлага дахь азотыг тодорхойлохдоо урьдчилан гурванхлорт цууны хүчил эсвэл хлорын хүчилтэй халааж уургийг тунадасжуулна. Органик нэгдлийг хүхрийн хүчилтэй халааж эрдэс бодисуудаас салган азотыг аммонийн сульфатад хувирган түүний тоо хэмжээгээр тодорхойлно.

Кьельдалийн микроарга.

Тодорхойлолтыг “Органик нэгдэлд азот тодорхойлох” аргачлал /х. /-ын дагуу дараах нэмэлттэйгээр явуулна. 10- 20 мг шинжлэх дээжийг “в” колбонд хийж дээр нь болгоомжтойгоор 0.25 г калийн сульфат, зэсийн сульфат ба натрийн селенатын /20:5:8.5/ холимгийг концентрацтай хүхрийн хүчлийн хамт нэмнэ. Уусмалыг тунгалаг өнгөтэй болтол халаагуур дээр халааж эрдэсжүүлнэ. Дараа нь энэ халаалтыг 30 минут үргэлжлүүлнэ. Бүх ус ууршсаны дараа буюу эрдэсжүүлэлтийн эцэст 1-2 дусал устөрөгчийн хэт ислийн концентрацитай уусмал хийж 10 минутын турш өнгөгүй болтол халаана. Нэрсэн уусмалыг хлортустөрөгчийн хүчлийн (0.01 моль/л) уусмалаар титрлэнэ. Хяналтын туршилтыг зэрэгцүүлэн хийнэ.

Шинжилж буй болон хяналтын туршилтан дахь хлортустөрөгчийн хүчлийн (0.01 моль/л) уусмалын ялгаврыг 0.14 г-аар үржүүлж шинжилгээнд авсан дээжийн азотын агууламжийг тодорхойлно.

Несслерийн урвалжийн тусламжтай тодорхойлох.

10 мг уураг агуулсан дээжийг Кьельдалийн микроаргачлалын дагуу эрдэсжүүлнэ. Дараа нь 25 мл хэмжээст колбонд хийж хэмжээс хүртэл ус нэмнэ. Энэ уусмалын 0.5–1 мл-ийг 25 мл хэмжээст колбонд хийж, 10 мл ус, 2 мл Несслерийн урвалж нэмж хэмжээс хүртэл ус нэмнэ. 15 минутын дараа спектрофотометрээр 410 нм долгионы уртад гэрэл шингээлтийг хэмжинэ. Бэлдмэл агуулаагүй урвалжийн холимгийн уусмалтай харьцуулна. Хүхрийн хүчил бүхий эксикаторт тогтмол жинтэй болтол хатаасан аммонийн сульфатыг стандарт болгож 30–аас 60 мкг азотын агууламжтайгаар жиших муруйг байгуулна. Уураг дахь азотын агууламжийг 16%-тай тэнцүүгээр тооцоолж шинжилж буй бодисын азотын агууламжийг тодорхойлно.


Санамж:

1. Биуретын урвалжийг бэлтгэх: 0.75 г зэсийн сульфат, 3 г натри-калийн тартратыг 1 л хэмжээст колбонд 250 мл устай хольж найруулна. Дараа нь эрчимтэй хутгаж нүүрсний хүчлээс чөлөөлсөн 150 мл 10% натрийн гидроксид, 1г калийн иодид нэмж зайлан 1 л хүртэл ус нэмнэ.

2. I урвалж бэлтгэх: Энэ нь 2 уусмалаас бүрдэнэ.

-1000 мл хэмжээст колбонд 4 г натрийн гидроксидыг усанд уусган 20 г натрийн карбонатыг нэмж хэмжээс хүртэл ус нэмнэ.

-100 мл хэмжээст колбонд 1 г зэсийн сульфатыг усанд уусгаад, хэмжээс хүртэл ус хийнэ. Мөн 2 г натрийн тартратын эсвэл натрийн цитратыг 100 мл хэмжээст колбонд хийж хэмжээс хүртэл усаар дүүргэнэ. Энэ 2 уусмалыг нэгтгээд хольж хутгана. I урвалжид нь 1-р уусмалаас 49 мл, 2-р уусмалаас 1 мл орно. Хэрэглэхийн өмнө найруулна.

3. II урвалж бэлтгэх: 50 мл хэмжээст колбонд 2-р уусмалаас 1 мл хийгээд хэмжээс хүртэл 2% натрийн карбонатын уусмалыг нэмнэ.
1   ...   327   328   329   330   331   332   333   334   ...   363

Похожие:

Фармакопейн эмийн өгүүлэл iconИмпортын зөвшөөрөл олгох тухай
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15. 5 заалтыг үндэслэн нэн чухал эмийн хангамжийг сайжруулах, эмчилгээ, оношлогооны хэвийн...

Фармакопейн эмийн өгүүлэл iconТӨЛБӨрийг нь төр хариуцах эмийг олгох журам нэг. Нийтлэг зvйл
Нэгдсэн эмнэлэг, бvсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн захиргаа...

Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница