Монгол улсын хууль




Скачать 222.48 Kb.
НазваниеМонгол улсын хууль
Дата конвертации07.01.2013
Размер222.48 Kb.
ТипДокументы

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



1996 оны 5 дугаар сарын 20-ны єдєр

Улаанбаатар хот




ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ



НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

Нийтлэг їндэслэл



1 дїгээр зїйл. Хуулийн зорилт


Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн тарифын тогтолцоог бїрдїїлэх, гаалийн татварын хувь, хэмжээг тогтоох зарчим, гаалийн їнийг тодорхойлох, гаалийн татвар ногдуулах, барагдуулахад дагаж мєрдєх журмыг тогтооход оршино.


2 дугаар зїйл. Монгол Улсын гаалийн тарифын

хууль тогтоомж


1. Монгол Улсын Гаалийн тарифын хууль тогтоомж нь Гаалийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.


2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.


3 дугаар зїйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт


1. Энэ хуульд:


1/ ”гаалийн татвар”гэж барааг гаалийн хилээр нэвтрїїлэхэд энэ хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ;


2/ ”бусад татвар” гэж энэ хуулиас бусад хуульд заасны дагуу татвар тєлєгчєєс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ;


3/ ”татвар тєлєгч” гэж гаалийн байгууллагад бараа мэдїїлэгчийг хэлнэ;

4/ ”гаалийн їнэ” гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлогдох їнийг хэлнэ;


5/ ”гаалийн тариф” гэж гаалийн татварын хувь, хэмжээг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу эмхтгэн тогтоосон сїлжээг хэлнэ;


6/ ”хїмїїнлэг тусламжийн бараа” гэж давагдашгїй хїчин зїйл болон тїїнтэй адилтгах єєр бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн барааг хэлнэ;


7/ ”буцалтгїй тусламжийн бараа” гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хариу тєлбєргїй илгээж буй барааг хэлнэ.


2. Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томъёог Монгол Улсын Гаалийн тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.


ХОЁРДУГААР БЇЛЭГ

Гаалийн тарифын тогтолцоо



4 дїгээр зїйл. Гаалийн тарифын тогтолцоо


1. Гаалийн хилээр нэвтрїїлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн татвар ногдуулна. Гаалийн татварыг гаалийн їнийг їндэслэн тооцно.


2. Гаалийн хилээр нэвтрїїлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал батална.


3. Гаалийн тариф нь ердийн, нэн тааламжтай, хєнгєлєлттэй хувь, хэмжээнээс бїрдэнэ.


4. Монгол Улсад їндэсний нэн тааламжтай нєхцєл олгодог улсын гарал їїсэлтэй бараанд гаалийн тарифын нэн тааламжтай хувь, хэмжээ хэрэглэж болно.


5. Монгол Улсад тарифын хєнгєлєлт їзїїлдэг улсын гарал їїсэлтэй бараанд гаалийн тарифын хєнгєлєлттэй хувь, хэмжээ хэрэглэж болно.


6. Энэ зїйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаас бусад улсын гарал їїсэлтэй бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээ хэрэглэнэ. Гаалийн тарифын ердийн хувь, хэмжээ нь гаалийн тарифын нэн тааламжтай хувь, хэмжээнээс 2 дахин их байна.


7. Шаардлагатай бол Монгол Улсын Их Хурал эрх олгосноор Засгийн газар гаалийн тарифын хувь, хэмжээг єєрчилж болно.


8. Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдїїлэх, гаалийн татвараас чєлєєлєхдєє тухайн барааны код, нэр тєрлийг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн дагуу заана.

5 дугаар зїйл. Гаалийн тарифын зєвлєл


1. Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бїрдїїлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дїгнэлт гаргах їїрэг бїхий Гаалийн тарифын орон тооны бус зєвлєл ажиллана.


2. Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зєвлєлийн бїрэлдэхїїнийг тогтоож, дїрмийг батална. Гаалийн тарифын зєвлєлийн їйл ажиллагааг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишїїн удирдана.


3. Гаалийн тарифын зєвлєлийн бїрэлдэхїїнийг тогтоохдоо гааль, санхїїгийн асуудал эрхэлсэн тєрийн байгууллагаас гадна эрдэмтэд, судлаачид, аж ахуйн нэгж, байгууллагын тєлєєллийг харгалзан їзнэ.


6 дугаар зїйл. Гаалийн татварын хувь, хэмжээг

бууруулах, нэмэгдїїлэх


1. Энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 7 дахь хэсэгт заасныг їндэслэн Гаалийн тарифын зєвлєлийн саналын дагуу Монгол Улсын Засгийн газар гаалийн тарифын хувь, хэмжээг дараахь байдлаар єєрчлєн зохицуулж болно:


1/ зах зээлийн эрэлт, нийлїїлэлтийг зохицуулахтай уялдуулан тодорхой нэр тєрлийн барааны гаалийн татварын хувь, хэмжээг 50 хїртэл хувиар бууруулах;


2/ зарим нэр тєрлийн барааны импортыг зохистой байлгах, дотоод зах зээлийн оновчтой бїтцийг бїрдїїлэх зорилгоор гаалийн татварын хувь, хэмжээг 50 хїртэл хувиар нэмэгдїїлэх;


3/ эдийн засгийн хєгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын зарим бїс нутагт оруулж ашиглах, уг бїс нутгаас гаргах тодорхой нэр тєрлийн барааны гаалийн татварын хувь, хэмжээг єєрчлєх;


4/ хїн амын єдєр тутмын хэрэглээний зарим нэр тєрлийн барааны улирлын эрэлт, нийлїїлэлттэй уялдуулан гаалийн татварын хувь, хэмжээг тїр хугацаа / 6 сар хїртэл/ -гаар єєрчлєх.


ГУРАВДУГААР БЇЛЭГ

Гаалийн татварын хувь, хэмжээг тогтоох хэлбэр,

нэмэгдэл татвар ногдуулах


7 дугаар зїйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

хэлбэр


1. Гаалийн татварын хувь, хэмжээг дор дурдсан хэлбэрээр тогтооно:


1/ гаалийн їнээс хувиар;

2/ барааны нэгжид мєнгєн илэрхийллээр;

3/ энэ зїйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг хослуулан.


8 дугаар зїйл. Нэмэгдэл татвар ногдуулах


1. Монгол Улсын Засгийн газар гаалийн татвараас гадна дор дурдсан нэмэгдэл татвар ногдуулж болно:


1/ тусгай татвар;

2/ демпингийн эсрэг татвар;

3/ нєхєн тєлєєсийн татвар.


2. Дор дурдсан нєхцєл байдал бїрдсэн байвал нэмэгдэл татвар ногдуулна:


1/ дотоодын їйлдвэрлэгчдэд хохирол учруулсан, учруулж болзошгїй;

2/ адилтгах барааны їйлдвэрлэлийг явуулах, єргєтгєхєд саад болох;

3/ бусад улсаас Монгол Улсыг ялгаварлан гадуурхаж, эрх ашгийг нь хохироох.


3. Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа бараа нь тоо хэмжээ, їнэ, бусад нєхцєлийн хувьд энэ зїйлийн 2 дахь хэсгийн 1, 3-т заасныг бїрдїїлж байгаа бол дотоодын їйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хариу арга хэмжээ авах зорилгоор тусгай татвар ногдуулна.


4. Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг экспортлогч орны ердийн їнээс хэт доогуур їнээр нийлїїлж, энэ зїйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасныг бїрдїїлж байгаа бол хамгаалалтын арга хэмжээ авах зорилгоор демпингийн эсрэг татвар ногдуулна.

5. Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг їйлдвэрлэх болон Монгол Улсад экспортлоход татаас авсан нь энэ зїйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасныг бїрдїїлж байгаа бол нєхєн тєлєєсийн татвар ногдуулна.


9 дїгээр зїйл. Нэмэгдэл татвар ногдуулах їндэслэл


Нэмэгдэл татвар ногдуулахын ємнє Гаалийн тарифын зєвлєл бий болсон нєхцєл байдлыг Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу шалгаж, їндэслэлийг гаргана.


ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

Гаалийн їнэ



10 дугаар зїйл. Гаалийн їнийг тодорхойлох арга


1. Импортын барааны гаалийн їнийг тодорхойлохдоо дор дурдсан аргыг дарааллын дагуу хэрэглэнэ:


1/ хэлцлийн їнийн арга. Энэ арга нь импортын барааны гаалийн їнийг тодорхойлох їндсэн арга болно;


2/ нэг тєрлийн барааны хэлцлийн їнийн арга;

3/ ижил тєрлийн барааны хэлцлийн їнийн арга;

4/ ялгавар їнийн арга;

5/ нийлбэр їнийн арга;

6/ уялдуулан хэрэглэх арга. Энэ арга нь импортын барааны гаалийн їнийг тодорхойлох сїїлчийн арга болно.


2. Мэдїїлэгчийн хїсэлтээр энэ зїйлийн 1 дэх хэсгийн 4, 5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно.


3. Импортын барааны гаалийн їнийг тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засгийн газар батална.


4. Экспортын барааны гаалийн їнийг франко-монгол улсын хилийн їнээр тодорхойлно.


11 дїгээр зїйл. Гаалийн їнийг мэдїїлэх


1. Гаалийн їнийг мэдїїлэгч тодорхойлж гаалийн байгууллагад мэдїїлнэ.


2. Мэдїїлэгч гаалийн їнийг їнэн зєв тодорхойлсноо нотлох бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж єгєх їїрэгтэй. Энэ бичиг баримт нь тоон їзїїлэлтээр илэрхийлэгдсэн, бодитой мэдээлэл дээр їндэслэгдсэн байвал зохино.

12 дугаар зїйл. Гаалийн їнийг шалгах


1. Гаалийн їнийг мэдїїлэгч їнэн зєв, бодит їндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ.


2. Гаалийн байгууллага дор дурдсан тохиолдолд бодит мэдээллийг їндэслэн гаалийн їнийг мэдїїлэгчийн тодорхойлсноос єєр аргаар тодорхойлж болно:


1/ мэдїїлэгч гаалийн їнийн їнэн зєвийг нотолж чадаагїй;

2/ мэдїїлэгч гаалийн їнийг тодорхойлоход ашигласан мэдээ баримтын лавтай эсэхийг баталгаажуулаагїй;


3/ гаалийн байгууллага мэдїїлэгчийн тодорхойлсон їнийг їндэслэлгїй гэж їзсэн.


Энэ тохиолдолд мэдїїлэгч гаалийн байгууллагын тодорхойлсон їнээс тооцож гаалийн болон бусад татварыг тєлнє.


3. Мэдїїлэгч гаалийн байгууллагын тодорхойлсон їнийг зєвшєєрєхгїй бол Гаалийн тухай хуулийн 89 дїгээр зїйлд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.


4. Гаалийн їнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдїїлэгч хариуцна.


ТАВДУГААР БЇЛЭГ

Импортын барааны гаалийн їнийг тодорхойлох



13 дугаар зїйл. Хэлцлийн їнийн арга


1. Хилийн чанадаас худалдан авсан бараанд тєлсєн, эсхїл тєлбєл зохих їнэ /бодит їнэ/-ийг импортын барааны хэлцлийн їнэ гэнэ.


Импортын барааг худалдан авсан хэлцлийн їнэ энэ зїйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бїрдсэн байвал тухайн барааны гаалийн їнэ болно.


2. Хэлцлийн їнийн аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо хэлцлийн їнэд дор дурдсан зардал, хураамж, їнэ, хєлс, тєлбєрийг шингээж тооцоогїй байвал тэдгээрийг оруулж тооцно:


1/ тухайн барааг Монгол Улсын хилийн єртєє хїртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын хураамж;


2/ тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн тєлсєн, эсхїл тєлєх комиссын болон зуучлагчийн хєлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын їнэ;


3/ тухайн барааг їйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр їнэ тєлбєргїй, эсхїл хямдруулсан їнээр нийлїїлсэн бараа /материал, эд анги, бїрдэл хэсэг, багаж хэрэгсэл, хэв загвар/, ажил їйлчилгээ /Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гїйцэтгэсэн инженерийн, туршилтын, загвар зохион бїтээх, урлал чимэглэлийн, зураг тєслийн зэрэг/-ний єртгийн зохих хэсэг;


4/ тухайн барааг худалдан борлуулах нєхцєл болгон худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр тєлсєн, эсхїл тєлєх патентын тєлбєр;

5/ худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид тєлєх хэсэг.


3. Тухайн барааг захиран зарцуулах, ашиглах худалдан авагчийн эрхийг Монгол Улсын хууль тогтоомжоор хязгаарласан, худалдан борлуулах бїс нутгийг заагласан, барааны їнэд їл нєлєєлєх хязгаарлалт тогтоосон байх нь хэлцлийн їнийн аргыг хэрэглэхэд саад болохгїй.


4. Хэлцлийн їнийн аргыг дор дурдсан тохиолдолд хэрэглэхгїй:


1/ тухайн барааг захиран зарцуулах, ашиглах, худалдан борлуулах худалдан авагчийн эрхийг энэ зїйлийн 3 дахь хэсэгт зааснаас єєрєєр хязгаарласан;


2/ хэлцэл нь барааны їнийг тодорхойлох боломжгїй нєхцєлєєр хийгдсэн;


3/ худалдан авагчийн энэ зїйлийн 2 дахь хэсгийн 5-д заасны дагуу орлогоосоо худалдагчид тєлєх хэсгийг тодорхойлох боломжгїй;


4/ худалдагч, худалдан авагч хоорондоо хэлцлийн їнэд нєлєєлєхїйц харилцан хамааралтай байвал.


14 дїгээр зїйл. Нэг тєрлийн барааны хэлцлийн

їнийн арга


1. Нэг тєрлийн барааны хэлцлийн їнийн аргыг энэ зїйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нєхцєл хангагдсан тохиолдолд хэрэглэнэ.


2. ”Нэг тєрлийн бараа” гэдэгт їнийг нь тодорхойлж байгаа бараатай дор дурдсан шинж тэмдгээр адилхан барааг ойлгоно:


1/ физик шинж;

2/ чанар, барааны тэмдэг болон барааны нэр хїнд;

3/ барааны гарал їїслийн улс;

4/ їйлдвэрлэгч.


Нэг тєрлийн бараа їнийг нь тодорхойлж байгаа бараанаас физик шинжээрээ ялимгїй ялгаатай байх нь нэг тєрлийн барааны хэлцлийн їнийн аргыг хэрэглэхээс татгалзах їндэслэл болохгїй.


3. Энэ зїйлд заасан аргаар гаалийн їнийг тодорхойлоход нэг тєрлийн барааг їнийг нь тодорхойлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхїл 90-ээс дээшгїй хоногийн ємнє, ойролцоо тоо хэмжээтэй, худалдааны ижил нєхцєлєєр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан байвал зохино.


4. Хэрэв нэг тєрлийн бараа нь энэ зїйлийн 3 дахь хэсэгт зааснаас єєр тоо хэмжээтэй, худалдааны єєр нєхцєлтэй байвал мэдїїлэгч энэ ялгааг харгалзан їнийн зохих єєрчлєлт хийж, їндэслэлийг баримтаар нотолно.


5. Нэг тєрлийн барааны хэлцлийн їнийн аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо энэ хуулийн 13 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт заасан зардал, хураамж, їнэ, хєлс, тєлбєрийг тооцож оруулсан байна.


6. Нэг тєрлийн барааны хэд хэдэн хэлцлийн їнийг їндэслэж болохоор байвал хамгийн бага їнийг нь сонгон авч гаалийн їнийг тодорхойлно.


15 дугаар зїйл. Ижил тєрлийн барааны хэлцлийн

їнийн арга


1. Ижил тєрлийн барааны хэлцлийн їнийн аргыг энэ зїйлд дурдсан нєхцєл хангагдсан тохиолдолд хэрэглэнэ .


2. ”Ижил тєрлийн бараа” гэдэгт їнийг нь тодорхойлж байгаа бараатай бїх талаараа адилхан биш боловч їндсэн шинж байдал, бїрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.


3. Ижил тєрлийн барааг тодорхойлоход дор дурдсан шинж тэмдгийг харгалзан їзнэ:

1/ чанар, барааны тэмдэг болон барааны нэр хїнд;

2/ барааны гарал їїслийн улс.


4. Ижил тєрлийн барааны хэлцлийн їнийн аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо энэ хуулийн 14 дїгээр зїйлийн 3-6 дахь хэсэгт заасныг баримтална.

16 дугаар зїйл. Ялгавар їнийн арга


1. Ялгавар їнийн аргыг їнийг нь тодорхойлж байгаа болон тїїнтэй нэг тєрлийн, эсхїл ижил тєрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, єєрчлєлт оруулалгїйгээр дотоодын зах зээлд борлуулсан байх тохиолдолд хэрэглэнэ.


2. Ялгавар їнийн аргыг хэрэглэхдээ энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан барааг їнийг нь тодорхойлж байгаа барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахаас 90-ээс дээшгїй хоногийн ємнє, худалдагчтай харилцан хамааралгїй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр борлуулсан байх тохиолдлын нэгж їнийг їндэслэнэ.


3. Энэ зїйлд заасан аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо дотоодын зах зээлд борлуулсан барааны нэгж їнээс дор дурдсан зардлыг хасч тооцно:


1/ тухайн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулсны дараа тээвэрлэх, ачих, буулгах зардал, дотоодын даатгалын хураамж, комиссын хєлс;


2/ гаалийн татвар болон бусад татварын тєлбєрийн дїн, худалдааны нэмэгдэл.


4. Энэ зїйлд заасан аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо їнийг нь тодорхойлж байгаа болон тїїнтэй нэг тєрлийн, эсхїл ижил тєрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулснаас хойш єєрчлєлт оруулж /боловсруулалт хийж/ борлуулсан тохиолдолд тийнхїї єєрчлєлт оруулахад гарсан зардлыг хасч тооцож болно.


17 дугаар зїйл. Нийлбэр їнийн арга


Нийлбэр їнийн аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо дор дурдсан єртєг, зардал, тєлбєрийг тооцно:


1/ їнийг нь тодорхойлж байгаа барааг їйлдвэрлэхтэй холбогдуулан їйлдвэрлэгчээс зарцуулсан материалын єртєг, ажиллагааны болон бусад зардал;


2/ тухайн барааг Монгол Улсын хил хїртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын хураамж, бусад тєлбєр;


3/ тухайн барааг Монгол Улсад нийлїїлснээс экспортлогчийн олсон ашиг.


18 дугаар зїйл. Уялдуулан хэрэглэх арга


1. Энэ хуулийн 13-17 дугаар зїйлд заасан аргуудыг дарааллын дагуу авч їзсэнээр гаалийн їнийг тодорхойлох боломжгїй бол дээрх аргуудыг уялдуулан хэрэглэнэ.


2. Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн їнийг тодорхойлохдоо дор дурдсан їнийг їндэслэж їл болно:


1/ Монгол Улсад їйлдвэрлэсэн барааны дотоодын зах зээлийн їнэ;

2/ экспортлогч орны дотоодын зах зээлийн їнэ;

3/ тухайн барааг экспортлогч орноос гуравдагч оронд нийлїїлдэг їнэ;

4/ дурын буюу хийсвэр їнэ.


3. Энэ зїйлд заасны дагуу гаалийн їнийг тодорхойлохдоо олон улсын практикт тулгуурлан, арилжааны тухайн їеийн нєхцєл байдлыг аль болох бодитойгоор тусгана.


ЗУРГАДУГААР БЇЛЭГ

Гаалийн болон бусад татварын тєлбєр тооцоо




19 дїгээр зїйл. Гаалийн болон бусад

татварыг тєлєх


1. Гаалийн байгууллага гаалийн болон бусад татварыг татвар тєлєгчєєс хурааж авна.


2. Гаалийн байгууллага, гадаад валютаар тодорхойлсон гаалийн їнийг барааг гаалийн хилээр оруулахад гаалийн эцсийн, гаргахад гаалийн анхны бїрдїїлэлт хийсэн єдрийн гаалийн тооцоонд мєрдєж байгаа тєгрєгийн гадаад валюттай харьцах ханшаар їндэсний валют /тєгрєг/-д шилжїїлэн гаалийн болон бусад татварыг тооцон хурааж авна.

/Энэ хэсэгт 2001 оны 4 дїгээр сарын 26-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/


Татвар тєлєгч нь гаалийн болон бусад татварыг чєлєєтэй хєрвєдєг гадаад валютаар тєлж болно.


3. Тєгрєгийн гадаад валюттай харьцах ханшийг гаалийн тооцоонд тодорхой хугацаанд тогтвортой мєрдєх журмыг Монголбанкны ерєнхийлєгч, Монгол Улсын Сангийн сайд батална.


4. Гаалийн болон бусад татварыг гаалийн бїрдїїлэлт хийхээс ємнє урьдчилан тєлж болно. Гаалийн байгууллага урьдчилан тєлсєн татварын дїнд хїї тооцохгїй.


5. Татвар тєлєгч нь гаалийн болон бусад татварыг барагдуулах зорилгоор банк, даатгалын байгууллагаар тєлбєрийн баталгаа гаргуулж, эсхїл бараа, эд хєрєнгє барьцаанд єгч болно.


Тєлбєрийн баталгааг хїлээн зєвшєєрєх, бараа, эд хєрєнгє барьцаалах журмыг гаалийн удирдах тєв байгууллага батална.


6. Зєвхєн татвар тєлсєн болон татвар тєлєхєє зохих журмаар баталгаажуулсан тохиолдолд гаалийн байгууллага барааг эзэнд нь олгох, эсхїл гаалийн хилээр гаргахыг зєвшєєрнє.


20 дугаар зїйл. Гаалийн болон бусад татварын

тєлбєрийг тїр хойшлуулах


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр гаалийн байгууллага гаалийн болон бусад татварын тєлбєрийг хоёр сараас илїїгїй хугацаагаар хойшлуулах, эсхїл хэсэгчлэн тєлєхийг татвар тєлєгчид зєвшєєрч болно.


21 дїгээр зїйл. Гаалийн татвараас чєлєєлєгдєх бараа


1. Дор дурдсан барааг гаалийн татвараас чєлєєлнє:


1/ тэргїїлэх ач холбогдол бїхий салбарт болон экспортын бїтээгдэхїїний їйлдвэрлэлд хєрєнгє оруулж байгаа гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж їйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног тєхєєрємж, хїнд механизм. Тэргїїлэх ач холбогдол бїхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална;

/Энэ заалтыг 2000 оны 11 дїгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/


2/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/


3/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/

4/ тахир дутуу хїмїїст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тїїнийг їйлдвэрлэхэд шаардагдах тоног тєхєєрємж, тїїхий эд ;


5/ хїмїїнлэг, буцалтгїй тусламжийн бараа;

6/ газрын тосны салбарт бїтээгдэхїїн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон їйл ажиллагаанд шаардагдах техник, тоног тєхєєрємж, материал, тїїхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн тїлш, ажиллагсдын хэрэгцээний хїнсний болон хувийн хэрэглээний зїйл;

/Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дїгээр сарын 27-ны єдрийн хуулиар шинэ заалт нэмсэн/ .


7/ газрын тосны салбарт бїтээгдэхїїн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон їйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нєхцєлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног тєхєєрємжийг буцаан гаргах;

/Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дїгээр сарын 27-ны єдрийн хуулиар шинэ заалт нэмсэн/ .


8/ гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах;

/Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дїгээр сарын 27-ны єдрийн хуулиар шинэ заалт нэмсэн/ .


9/ валют, їнэт цаасны нэрлэсэн їнэ;

10/ дипломат эрх ямба, дархан эрх бїхий байгууллага, тєлєєлєгчийн газрын албан хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба бїхий хїмїїс, тэдгээрийн гэр бїлийн тохинох эд зїйлс;


11/ зорчигчийн хувийн хэрэглээний эд зїйлс;

12/ гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын тєлєєлєгчийн газарт, тїїнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бїрмєсєн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илїїгїй/ .

/Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дїгээр сарын 28-ны єдрийн хуулиар шинэ заалт нэмсэн/ .


13/ эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бїтээгдэхїїн, эд, эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдагдуулахгїй хадгалах, тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж, багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол.

/Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/

.

14/ хийн тїлш, хийн тїлшний сав, тоног тєхєєрємж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол. Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дїгээр сарын 22-ны єдрийн хуулиар нэмсэн


2. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 3-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/


3. Гаалийн албан татвараас чєлєєлєх асуудлыг гагцхїї энэ хуулиар зохицуулна.


ДОЛДУГААР БЇЛЭГ

Барааны гарал їїсэл



22 дугаар зїйл. Барааны гарал їїслийг тодорхойлох дїрэм

Гаалийн тарифын нэн тааламжтай, хєнгєлєлттэй хувь, хэмжээг хэрэглэх зорилгоор импортын барааны гарал їїслийг тодорхойлох дїрмийг Монгол Улсын Засгийн газар тогтооно.


23 дугаар зїйл. Барааны гарал їїслийн гэрчилгээ


1. Барааны гарал їїслийн улсыг тодорхойлох албан ёсны бичиг баримт нь эрх бїхий байгууллагаас баталгаажуулан олгосон барааны гарал їїслийн гэрчилгээ байна.


2. Барааны гарал їїслийн гэрчилгээг мэдїїлэгч бїрдїїлж гаалийн байгууллагад єгнє.


3. Барааны гарал їїслийн гэрчилгээг бїрдїїлээгїй бол тухайн бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээгээр гаалийн татвар ногдуулна.


4. Барааны гарал їїслийн гэрчилгээг тухайн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зєвшєєрсєн єдрєєс хойш 90 хоногийн дотор нєхєн гаргаж єгєх тохиолдолд гаалийн татварын зєрїїг буцаан олгож болно.


НАЙМДУГААР БЇЛЭГ

Гаалийн татвар ногдуулахгїй байх,

хорогдуулж тооцох, буцаан олгох


24 дїгээр зїйл. Гаалийн татвар ногдуулахгїй

байх нєхцєл


1. Гаалийн байгууллага онцгой тохиолдолд, зохих журмын дагуу гаалийн хилээр тїр хугацаагаар нэвтрэх бараанд гаалийн татвар ногдуулахгїй байж болно.


2. Гаалийн татвар ногдуулахгїй байх тохиолдол:


1/ гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа дотоодын їйлдвэрийнх болох нь нотлогдох;


2/ Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр дээр байгаа гаалийн баталгаат бїс, гаалийн тусгай бїсэд гадаадаас бараа оруулах;


3/ ташаарч тээвэрлэсний улмаас барааг буцааж нэвтрїїлэх;

4/ гаалийн нутаг дэвсгэр дээгїїр дамжуулан єнгєрїїлэх болон шилжїїлэн ачих горимын дагуу гаалийн бїрдїїлэлт хийх.


25 дїгээр зїйл. Гаалийн татварыг хорогдуулж

тооцох


Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгїй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг холбогдох бичиг баримтаар нотолсон тохиолдолд гаалийн байгууллага тїїнд ногдох татварыг 100 хїртэл хувиар хорогдуулан тооцож болно.


26 дугаар зїйл. Урьдчилан тєлсєн гаалийн

татварыг хорогдуулан тооцож,

буцаан олгох


1. Гаалийн байгууллага урьдчилан тєлсєн гаалийн татварыг дор дурдсан тохиолдолд 100 хїртэл хувиар хорогдуулан тооцож, буцаан олгож болно:


1/ бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгїй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг холбогдох бичиг баримтаар нотолсон;


2/ гаалийн байгууллага барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, тїїнээс гаргахыг зєвшєєрєхєєс ємнє уг бараа гаалийн татварын хєнгєлєлт, чєлєєлєлтєд хамрагдсан, эсхїл гаалийн татвар ногдуулахгїй горимд шилжсэн.


2. Гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгїй болсон барааны цаашид ашиглаж болох хэсэгт ногдох гаалийн татварыг буцааж олгохгїй.


3. Буцааж олгох гаалийн татварын хэмжээг тодорхойлох боломжгїй бол энэ хуулийн 28 дугаар зїйлд заасан журмын дагуу тодорхой хэмжээний нєхвєрийг олгож болно.


27 дугаар зїйл. Гаалийн татварыг буцаан олгох


1. Гаалийн байгууллага дор дурдсан тохиолдолд гаалийн татварыг 100 хїртэл хувиар буцаан олгож болно:


1/ гаалийн хилээр тїр хугацаагаар нэвтрїїлсэн бєгєєд гаалийн татвар ногдуулсан бараа гаалийн татварын хєнгєлєлт, чєлєєлєлтєд хамрагдсан, эсхїл гаалийн татвар ногдуулахгїй горимд шилжсэн, эсхїл уг барааг гаалийн хилээр хугацаанд нь буцаан нэвтрїїлсэн;


2/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/

2. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 3-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/


28 дугаар зїйл. Журам батлах


Энэ хуулийн 24-27 дугаар зїйлд заасны дагуу гаалийн татвар ногдуулахгїй байх, хорогдуулж тооцох, буцаан олгох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

ЕСДЇГЭЭР БЇЛЭГ

Бусад зїйл



29 дїгээр зїйл. Зорчигчийн хувийн хэрэглээний

эд зїйлс


Зорчигчийн хувийн хэрэглээний эд зїйлсийн тоо хэмжээ, їнийн дїнг гаалийн удирдах тєв байгууллага батална.


30 дугаар зїйл. Хууль хїчин тєгєлдєр болох


Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.


МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ



Добавить документ в свой блог или на сайт

Похожие:

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Татварын ерөнхий...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль 2010
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай1, Төсвийн тогтвортой байдлын тухай2, Төсвийн...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хууль тогтоомж нь Їндсэн хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын...

Монгол улсын хууль iconМонгол улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39. 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь

Монгол улсын хууль iconМонгол улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь

Монгол улсын хууль iconҮүсгэн байгуулагчийн ны 01 тоот шийдвэрээр батлав
Монгол Улсын Үндсэн хууль, Иргэвний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс...

Монгол улсын хууль iconМонгол улсын хууль
Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас...

Разместите кнопку на своём сайте:
kk.convdocs.org



База данных защищена авторским правом ©kk.convdocs.org 2012
обратиться к администрации
kk.convdocs.org
Главная страница